ЭЗБХ: Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилохыг дэмжлээ

ЭЗБХ: Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилохыг дэмжлээ

ЭЗБХ: Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилохыг дэмжлээ

Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголбанкыг Улсын Их Хурлаас томилогдсон Ерөнхийлөгч толгойлж үйл ажиллагаагаа УИХ-ын өмнө хариуцан тайлагнана. Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-ын даргын өргөн мэдүүлснээр УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно.” гэж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Нэр дэвшигчийн сонсголыг Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан эрхлэх асуудлын хүрээнд холбогдох Байнгын хороо явуулна.” гэж тус тус заасны дагуу  УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 129, 130, 131, 132, 133 дугаар зүйлийг тус тус  баримтлан нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр /2025.12.16/-нд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан.Нэр дэвшигч С.Наранцогт нь Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу материалаа бүрдүүлж ирүүлсэн байна. Тус сонсголд 21 оролцогч, 14 ажиглагч бүртгүүлж, асуултаа урьдчилан ирүүлсэн. Байнгын хорооны гишүүдийн олонх буюу 61.3 хувь нь хүрэлцэн ирснээр сонсгол эхэлж, нэр дэвшигч С.Наранцогт тухайн албан тушаалд нэр дэвшсэн үндэслэл, томилогдсон тохиолдолд хийх ажил, боловсрол, ажлын туршлага нь тухайн албан тушаалд тавих шаардлагыг хангаж байгаа эсэх талаар танилцуулга хийсэн байна.

Улмаар нэр дэвшигч С.Наранцогтын ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Монголбанкны ерөнхийлөгчид тавигдах шаардлагыг хангасан хэмээн гишүүд үзэж, түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг ЭЗБХ-ны гишүүдийн олонх дэмжсэн байна.

С.Наранцогт 1973 онд Дундговь аймагт төрсөн. Монгол Улсын их сургуулийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр 1994 онд төгсөж, 1999-2001 онд тус сургуульд магистрын зэрэг, 2005-2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1993-1997 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Шинжлэх ухаан техникийн мэдээллийн төвд инженер, ахлах инженер, 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч, 2000-2003 онд “Айси” ХХК-д ерөнхий менежер, 2003-2005 онд Санхүү, эдийн засгийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга, 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга, 2015-2017 онд Сангийн яаманд газрын дарга, 2017-2021 Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2021-2022 оноос Эдийн засаг, хөгжлийн Дэд сайдаар ажиллаж байгаад 2022 оноос хойш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-16 66.181.182.132

монгол улсынхаа банкнуудын үйл ажиллагааг хянаад удирдаж ажиллаж чадахгүй л юм бол Монгол банкны ерөнхийлөгч гэж нэр зүүгээд яахав.ажиллах амлалт нь нэг л ерөнхий л юм яриад л бна лээ.одоо тулгамдаж байгаа асуудлуудыг ингэж ингэж шийднэ гэж зоримог шийдэмгий ярихгүй л байлаа.үүндээ анхаарч ажиллаарай амжилт хүсье.

Avatar

Zochin 2025-12-16 101.119.157.197

erdenes mongol in buun mungunii asuudaltai baigaa biz de kkk

Avatar

Ард 2025-12-16 202.9.46.27

уйланхай нүдэлсэн энэ тэннг хулгайчийг далд оруулж.ман ямарч боловсон хүчингүй болжээ маныг татан буулгах цаг нь болсон

Avatar

ханаж цаддаггүй ХУЛГАЙЧУУД 2025-12-16 103.26.195.50

Энэ МАН гарууд үнэндээ боловсон хүчний хомсдолд орчихсон байна. Хэдэн "ЗААРТАЙ" хөгшин ухнаа л энд тэнд аваачиж тавихаас өөр чадамжгүй болж. Эсвэл олон жил амжилттай хулгайлсан хашир хулгайчуудаа л сонгож луйвар хийлгэдэг ювм болов уу??????

Avatar

дорж 2025-12-16 202.21.116.2

Наранцогт гэдэг энэ б**с долоогч, муу санаат, дотуур тамиртай новшыг Монгол банкны ерөнхийлөгчөөр томилохыг дэмжихгүй. энэ нөхөр арчаагүй шаар шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-12-16 75.211.52.16

Mongol bank zavhai shar semjilsen zahiraltai bolj dee

Avatar

Нэргүй 2025-12-16 202.126.88.152

Болждээ манай НамЗасаг тарган цатгалан сайхан байвал болоодооо хөөрхийс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж