“Latin Formation” бүжгийн 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Австри улсад амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монголын “Star” хамтлаг оролцож, өөрсдийн дэглэн найруулсан өвөрмөц бүжгээрээ дөрөвдүгээр байрт шалгарч, финалын цом хүртлээ. Монголын багийн амжилт нь Герман, Австри, Голланд зэрэг бүжгийн томоохон орнуудын дэглээчдийн бүтээлүүдийн дараа эрэмбэлэгдсэн нь Монгол хүний оюуны бүтээлийг дэлхий нийтээр үнэлсэн чухал амжилт болж байна.

Уг бүжиг нь “Agape – When Love Dances” нэртэй бөгөөд дэглээчид Д.Батсайхан, Н.Онондарь нарын бүтээл юм. “Star” хамтлагийн 16 тамирчин энэхүү бүжгийг мэргэжлийн өндөр түвшинд, хүчтэй өрсөлдөөн дунд амжилттай гүйцэтгэлээ.

Сүүлийн жилүүдэд “Star” хамтлагийн бүжигчид эх орноо дэлхийн хэмжээнд сурталчилж, монгол хүний уран сэтгэлгээ, бүжгийн ур чадварыг олон улсад таниулсаар байгаа. Тодруулбал, өнгөрсөн жил “Монголын хийморь” нэртэй бүжгээр мөн дөрөвдүгээр байрт шалгарч, Дэлхийн бүжгийн спортын холбооны (WDSF) YouTube сувгаар үзэлтээрээ тэргүүлсэн нь Монголын өв соёлыг дэлхийд сурталчилсан томоохон амжилт болсон юм.
Түүнчлэн энэ онд “Star” хамтлаг 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн дөрөвдүгээр байр эзэлсэн ХБНГУ-ын C зэрэглэлийн хамтлагтай “DJ and Dance Journey” бүжгээр түрээсийн гэрээ зурж, хамтын ажиллагааг эхлүүлсэн нь монгол хүний оюуны бүтээл олон улсын зах зээлд гарч эхэлсний бодит жишээ болж байна.
3,548.92
















































Нэргүй 2025-12-16 66.181.191.188
баяр хүргэе ээ, Монголчууд заавал эхний байр авах нь гол биш ямар нэг талаараа тэргүүлдэг үүрийн нэг байх хэрэгтэй.
Зохиолч Л. Пүрэвдорж 2025-12-16 103.229.122.209
Сайн байна, манай авъяас бичигт залуус. Монгол бүжиг дэлхийд тансаг уянгаараа л илүү ялгарах болов уу даа?! Ялангуяа, Европын бүжигт уянга их дутаж байдаг. Монгол бүсгүй хүний бие илүү үелэг уян, сэтгэл санаа нь ялдам найланхай байдаг бололтой. Тэр нь бүжигт илүү илэрдэг. Өөрөөр хэлбэл, монгол бүсгүй бүжигчний бие, сэтгэл хоёр нь бүжигт хоймослон илэрдэг шиг санагддаг. Энэ уянгалаг ,ганган тансаг аяс гадаадад гайхагдах магадтай мэт ээ.
зочин 2025-12-16 202.9.46.60
СОЁЛЫН ДЭЭД СУРГУУЛИЙН БҮЖГИЙН БАГШИЙН АНГИЙГ ТӨГСӨГЧ БАТСАЙХАН БАГШДАА БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ
Нэргүй 2025-12-16 188.162.254.42
гое.