Засгийн газрын өнөөдрийн /2025.12.17/ хуралдаанаар дэд сайд нарыг томилох нь. Тодруулбал, 16 дэд сайдыг шинээр томилохоор болжээ. Ардын намын цагаан байранд өнгөрсөн өдрүүдэд дэд сайдын суудал горилогчдын тохиролцоог хийсэн нь эцэслэснээр ард түмэн тэднийг тэжээх үүрэг хүлээгээд байна. Учир нь, дэд сайдыг дагуулж туслах, зөвлөх, жолооч нарыг цалинжуулах шаардлага үүснэ. Ингэснээр төрийн алба цомхон болох бус улам л данхайх юм.
Гэвч Засгийн газарт татвар төлөгчдийн нурууг амраахаас илүүтэй намынхаа гишүүдийг хоолонд оруулах нь нэн чухал байна.
Тэр дундаа Засгийн газрыг нь байгуулахад хувь нэмэр оруулсан МАН-ын Бага хурлын гишүүддээ хариуг нь барих том даалгавраа Ерөнхий сайд Г.Занданшатар гүйцэтгэх нь гэж дүгнэж болно. Энэ тухай өмнө нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ч хөндөж байсан удаатай.
Уг нь Засгийн газар дэд сайдгүй ажиллаж болохыг Ардчилсан нам Засгийн эрхийг барьж байхдаа харуулсан. Муу нэр, луу данстай Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч дэд сайдгүй ажилласан нь давхардсан албан тушаал бий болгохгүй л гэсэн агуулга. Өөрөөр хэлбэл, сайдын эзгүйд дэд сайд ажлыг нь орлодог гэх тайлбар бол үнэндээ эрх баригчдын хувьд намын гишүүдээ төрийн албанд “шахах” гэж зохиосон домог юм. Нэг талдаа Засгийн газрыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс, УИХ-ын сонгуулиар ажилласан менежерүүдээ л төрд шахаж, татвар төлөгчдөөр цалинжуулах технологи нь юм.
Цаашлаад дэд сайд нар УИХ-ын сонгуульд нэр дэвшиж парламентад орж ирдэг. Олон нийтэд танигдах аргаа болгох нь ч бий.
Өнгөрсөн хугацаанд олон Засгийн газарт дэд сайд нар ажилласан. Тэднээс хэн нь хамгийн мундаг ажилласан бэ гэвэл нэрлэх хүн олдохгүй. Муу ч, сайн ч яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар л сайдынхаа эзгүйд хамаг ажлыг нугалдаг.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх болоход сайдын эзгүйд Төрийн нарийн бичгийн дарга нар л орлож, хариулт өгч асуудлыг авч гардаг. Дэд сайд байлаа ч асуудлаа мэдэж тайлбар өгдөг нь хуруу дарам. Асуултад дэд сайд нар хариулт өглөө гэхэд оновчтой тайлбар өгөх нь цөөн. Тэдний дэргэд мэргэжилтнүүд нь илүү мэдлэгтэй, мэдээлэлтэй тайлбар өгдөг. Гадаадаас зочин төлөөлөгч ирэхэд дэд сайд нар яажшуухан угтаж, асуудлаа хэр ойлгуулж чаддаг юм бүү мэд. УИХ, Байнгын хороодоор хэлэлцүүлж байгаа асуудлаа олигтойхон тайлбарлаад, аваад гарах чадвартай дэд сайд байдаггүй л байсан. Түүнээс ч болсон уу дэд сайдын суудлыг “шагнал”-ын албан тушаал гэж нэрлэсэн нь ч бий.
Засгийн газрын хувьд асуудлыг мэдсээр байж дэд сайдын суудлыг сэргээх болсон нь ажил хийлгэнэ гэхээс илүүтэй өр төлбөрөө төлж, яс амрах л гэсэн санаа.
Түүнээс биш төрийн албыг цомхон чадварлаг болгох амлалт өгснөө хэдхэн сарын дараанаас мартаж, сайдтайгаа давхцуулсан эрх мэдэлгүй, асуудал шийддэггүй, албан тушаалыг бий болгоно гэдэг нь төрөө данхайлгахаас өөр юуг ч шийдэж чадахгүй.
Хэдийгээр Засгийн газар төрийн албанаас 14 мянган төрийн албан хаагчийг цомхотгосон ч зөрүүлээд намын гишүүдээ энэ мэт шагналын албанд томилон шахаж байна.
Уг нь Засгийн газар Ерөнхий сайдаас гадна 18 сайдтай ажиллаж байгаа нь том данхгар гэх шүүмжлэлийг сонсч ирсэн. Төр толгойноосоо эхлээд цомхон болох шаардлагыг олон нийт болоод судлаачид хэлдэг ч эрх баригч МАН өнгөрсөн 10 жилийн турш үл тоосон. 3.5 сая хүн амтай Монгол Улсад 16 яам данхайгаад байгаа нь үнэн. Яамдын тоог цөөлбөл тэр хэмжээгээр цомхон болно. Татвар төлөгчдийн үүрэх ачаа буурна гэсэн үг. Ядаж л Засгийн газар солигдож, халаа сэлгээ хийгдэхэд ажлаасаа гэнэт халагдсан хүмүүст өгдөг ажилгүйдлийн тэтгэмжид зарцуулж байгаа тэрбум, тэрбум төгрөгийг хэмнэх бололцоо бий. Дээр нь бензин тосонд зарцуулж байгаа урсгал зардлаас эхлэн яривал хэмнэх мөнгө тэрбум, тэрбумаар гарна. Харамсалтай нь, улсаа хөгжүүлэх гоё амлалт өгсөн эрх баригчид хэлсэндээ хүрдэггүй.
Төрийн өмчит компаниудыг нэгтгэж, цөөрүүлнэ гэх амлалт өгсөн ч одоогоор захирлуудыг нь сольж, хоёрдугаар ээлжийнхнээ хоолонд оруулж байгаагаас цааш ажил хийгээгүй.
Төрийн өмчит компанийн захирлыг сонгон шалгаруулалт зарлаж томилно гэдэг ч өнөөх нь хэлбэр төдий. Бүлэглэл, фракцынх нь хүнийг хэзээний тодруулсан.
Жишээ татвал, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилохоор бэлтгэл хангаж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдан, чөлөөлөгдөх хүсэлтийг нь дэмжсэн. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2024 оны УИХ, орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулсан тул өрөө л төлж байгаа хэрэг л дээ.
Мөн "Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилохоор УИХ-ын түвшинд бэлтгэл хангав. Хуучин Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Баганбанди, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Д.Загджав тэргүүтэй насаараа сайд, дарга хийсэн хэдэн хүнийг МАН хамгийн их мөнгө, хамгийн их эрх мэдэл эргэлддэг албан тушаалд томилж байсан бол одоо тэдний оронд П.Дэлгэрнаран, С.Наранцогт тэргүүтэй нэгдүгээр хүний татуургатай хэдэн нөхөр Монголын хамгийн том албан тушаалуудад томилогдож очих болж байна. Өмнө хийсэн ажлаа сайн хийсэн эсэх ер падгүй.
Дээр нь Монголын эдийн засаг элгээрээ хэвтэж, төсвийн орлого нь 2 их наяд төгрөгөөр тасарчихсан, татвараа төлж чадаагүй компанийн тоо сүүлийн нэг жилд 20 мянгаар нэмэгдэж, Ардчилсан намаас Эдийн засгийн өршөөлийн хууль санаачлах бодит шаардлага үүссэн тухай хөндөж суухад, дэд сайд нарыг томилно гэдэг бол улсаа бодохоос илүү намаа л тэргүүнд тавьж байна. Төрийн дээр нам сандайлсны жишээ дэд сайдын томилгоо болох нь.
Г.ХОРОЛ
3,548.92






















































zochin 2025-12-17 202.9.40.45
Үхэх болохоор үхэр буугаа тавина гэж энэ дээ. Залгамж халаа, хэдэн дэмжигч нараа бэлдэхгүй бол үр үндсээрээ дуусах гээд бгаа юм байх даа.
Нэргүй 2025-12-17 43.242.242.59
АН болон МАН-ынхан Оюун-Эрдэний засгийн газрыг түлхэн унагаасан цаад шалтгаан нь дэд сайдтай болох байсан юм байна гэж ойлгогдлоо. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон Лодойсамбуу нар дэд сайдтай бол гэж энэ засгийн газрыг дэмжсэн юм болов уу. Төрийн орон тоог багасгана гээд байсан чинв яасан бэ. Засгийн газрыг огцруулах амархан даа
Zochin 2025-12-17 202.131.251.130
helj bga hiij bga n yag esreg baih yum. jiriin irgediig tasartal n shavhaj bj odoo ulam olon said naraar egneegee teleh n.
Зочин 2025-12-17 66.181.181.54
МАН- намыг сонгосон хүмүүс одоо ажил яаж хийж байгааг нь харж байгаа байлгүй дээ. ер нь аль нь ч гарсан хэрэггүй юм байна даа. цаашдаа яандаа монгол минь.
Нэргүй 2025-12-17 202.126.88.97
дэд сайдгүй болоод л байгаа биз дээ хэрэггүй зандаа Оюунэрдэнэ дор гөлөг юм аа манай олигтой юм алга
Нэргүй 2025-12-17 103.9.90.105
үнэхээр тэнэглэж дуусахгүй юмаа. Газрын хөрснөөс арчих юмсан
зочин 2025-12-17 124.158.105.42
энэ төрийн албан тушаал, гадаад, дотоод томилгоо гэдэг чинь ур чадвар, ажил хэргийн туршлагын шалгаруулалтаар биш үе залгамжилсан хэлбэрээр явагддаг болсон вм уу
Нэргүй 2025-12-17 103.57.94.37
Төрийг данхайлгаж байгаа Занданшатарыг огцоруулья
сонгогч 2025-12-17 202.9.46.60
МАН 2027 2028 ОНЫ СОНГУУЛЬД АМААРАА ШОРОО ҮМХЭХ АЖЛАА ХИЙЖ БАЙНА ДАА……….ОДОО ЯАЯ ГЭХЭВ…….
Мөөгий 2025-12-17 202.21.126.154
Ийм төр засаг гэж байх ёсгүй
Нэргүй 2025-12-17 103.229.123.54
МАН = Монголын Авилгачдын Нэгдэл
АН = Авилгачдын Нэгдэл
бөбө 2025-12-17 59.153.112.92
Дэд сайдууд нь улстөр намаар явсан хөдөөний гарууд байхын. Боль л доо. Салбараас нь ажлаа мэддэг хүн тавь л даа. Нөгөө хүнд нь ажлаа ойлгоуулах гэж удна. Тэгээд шийдвэр гаргах юмыг гацаагаад ядаргаа болно. МАН зайлаа.
номун 2025-12-17 183.177.100.4
дэд сайд хэрэгтэй. Яамны ажил их шүү дээ, төрийн албан хаагчид чинь та бүхэн шиг л хүн, иргэдийн төлөө л ажилладаг. Сайд гадаад дотоод хурал, чуулгантай үед яалтчгүй яаралтай шийдвэр гарахад сайдыг хүлээх болдог, гэтэл хугацаа алдахгүй гаргах олон асуудал хүлээгдэж байдаг, тэр бүхэнд дэд сайдтай байсан болоосой гэж бодогдох үе олон байдаг
Нэргүй 2025-12-17 202.9.46.38
Цомхотгох хэрэгтэй гээд байхад орон тоо нэмнэ гээд байх ёстой ойлгохгүй юм байна!
Нэргүй 2025-12-17 59.153.115.122
Энэ тэнэг ЗГ ыг Ан л зогсоож магадгүй
Нэргүй 2025-12-17 59.153.115.176
AN zandang omoorood uheh geed baisan sar bolkuu humujsiigni ajilgui bolgood ded saiduudiig tomilj bn daa kk hohino.
Нэргүй 2025-12-17 122.201.27.79
Яамдад дэд сайдын хэрэг юу байна
БХЯ шинэ жил гээд харьяа газруудаа 1,1 үнэтэй дуучны хөлс төлж оруулах.бас 1 үнэтэй бэлэг сонгох даалгавар өгсөн гэж байна арай юу
Нэргүй 2025-12-17 59.153.87.21
Муу нэртэй Оюун-Эрдэнийн ЗГ чинь ард олны төлөө сайн ажилласан, олигархуудад халтай байж тэдний хүссэн зүйлийг биелүүлээгүй учраас л унагасан. Энэ ЗГ ард олны төлөө юм хийхгүй нь бололтой, одоо дараагийн сонгуулиар яаж амиа аргалах вэ гэж л зүтгэнэ. Ядаж байхад бүр нэг мэдрэмжгүй, мэдлэггүй Дамдинням гэх мэт нөхдийг хурдан солиосой .
buruu tehnologior darshlagdsan uyiinhen 2025-12-17 103.212.117.141
ter pembiisen tolgoi tarhiig n harchih gah tui oligtoi nogoon tser ch huleeheergui hongildonii joomnuud
Мөнх 2025-12-17 103.212.119.168
Энгийн иргэд коммени бичихээс өөр юу хийж чадах билээ. Харин сөрөг хүчин л ийм шийдвэрүүдэд хүчтэй эсэргүүцэл үзүүлж тамцэж зогсоож чадна.
Сөрөг хүчин буюу ардсчилсан нам, их хуралд суудалтай бусад намууд хүчтэй тэмцэх шаардлагатай.
Дэд сайд хэрэггүй. Яамны аппаратын ажилтнуудын ажилд садаа болсон нэг том бул хар чулуу л байдаг даа.
зочин 2025-12-17 66.181.186.172
Бүхэл бүтэн салбарын асуулдыг ганц сайд яаж барах юм Ажил эзгүйднэ Чирэгдэл үүснэ Хохирол гарна Шаардлагатай яамдад дэд сайд ажиллуулах хэрэгтэй Аппараадын ажилд садаа болно гэнэ үү Харин асуудлыг шуурхай шийдвэрлэж ажлын явцыг түргэтгэнэ
Зочин 2025-12-17 103.212.119.156
Чойжоо писд аагаа аваачээ, солиочээ зүгээр хэдэн техникийн нөхцөл хувьдаа авахаас өөр ажилгүй…. Улаанбаатар хот хөлдөнө шүү
зочин 2025-12-17 66.181.186.172
Хэн ч гараад Чойжоогоос илүү ажиллаж чадахгүй Олон жил энэ чиглэлээр ажилласан туршлагатай Нэр хүнд сайтай Сайн бизнесмен Ажил хөдөлгөж чадна Ардчилагчдын хоосон чалчаа нусан бааснуудаас ялгарна МАН-ын нэр хүндийг унагах зорилгоор АН-ын хэдэн уяаны ноход энгэж хуцаж боорлож байдгийг монголын иргэд мэдэх болсон Монголыг МАН-ын нөхөд л өөд нь татаж ирсэн Цаашид ч өөд нь татна Амжилтад хүргэнэ АН бол нураана сүйрүүлнэ Хөрш орнуудтай тогтоосон харилцааг муутгах гэж оролдоно
Зочин 2025-12-17 103.212.119.156
Дэд сайд гэж солиорч байхаар Эрчим хүч, эрүүл мэнд, Ашигт малтмал гээд болж байгаа яам нэг ч алга мэргэжлийн сайд нараа тавьж ажиллуулаач, Эрчим хүчний яам, эрчим хүчний салбар дампуурч дууслаа.
ganaa 2025-12-17 45.117.32.44
ded said baih heregtei
Зочин 2025-12-17 150.228.177.181
Яамдаа цомхотгож, мэргэжлийн болгоочээ!! Унэхээр дампуурлаа!
Хунбалай 2025-12-17 202.55.188.118
энэ бүх дампуурлын автор нь хүүк гэж сэгсэлзсэн эргүү пиздаа бнаа.зүв зүгээр ажилж байсан засгииг ард түмниихээ төлөө гэж унагаад одоо тавьсан архичин салга пиздааг хар.
Нэргүй 2025-12-17 103.57.92.190
УРАГШГҮЙ НОЁН УХААНГҮЙ АЛБАТУУДЫНХАА ТООГ НЭМЖ БАЙНА УУ, ДАНК толгойгоосоо ЯЛГААГҮЙ ПИЗ БАЙЖ
ЭЭЭ, ПИЗДAA . . . 2025-12-17 103.212.119.88
ЭЭЭ, ПИЗДAA . . .
ФААК 2025-12-17 103.57.92.190
ЁСТОЙ2 ПИЗДАА, ЗҮГЭЭР Л ХУЛГАЙЧУУДЫХАА ТООГ НЭМЭХ, ӨӨР ЧАДАХ ЮМ ЭНЭ ПИЗДААНУУДАД АЛГА
Улаанаа 2025-12-17 202.70.34.115
Юу ч гэмээр юм бэ дээ арчаагүй ажлаа хийж чаддаггүй сэтгэхүйн болон сэтгэл зүйн сул дорой хэдэн улс төрч нэртэй паразит эрхмүүдээр удирдуулаад сууж байгаа миний хүртэх ёстойгоо хүртэж байгаа карма байхдаа ивий минь. Энэ эргүү ч гэмээр юм уу элгийн ч гэмээр юм уу тогтолцоог өөрчлөхийн тулд хэр их хугацаа хэрэгтэй бол?
Зочин 2025-12-17 103.229.121.44
Төсөвөө хэмнэе гээд дэд сайдаар улам нэмж бна .МАН үнэндээ засаглаж чадахгүа на даа
Нэргүй 2025-12-17 59.153.113.105
Уул уурхайн хулгайчдын угаадас долоосон попын тавиул данхар толгойлсон пда эзнийхээ даалгавраар авилгачдын хүрээгээ тэлж байна даа Монголчууд манжийн дарлалд 200 жил болсон Одоо авилгач МАНы дарлалд 2 жил гаруй хуу хамуулах нь дээ
Нэргүй 2025-12-17 202.126.90.218
яамдуудыг цөөлөх хэрэгтэй байхад юун дэд сайд томилох вэ хэрэггүй хоосон хоолны савнуудыг хэн тэгээд цалинжуулах юм бэ н**ш гэж
зочин 2025-12-17 103.168.34.200
Засаг мөнгө байхгүй байж, дэд сайд бий болгосноор улам л зардал гарна байх даа. Энэ ч зөв алхам биш болов уу даа.
Нэргүй 2025-12-17 103.57.92.10
Ашиг сонирхлын зөрчилтэй Дэлгэрсайхан Чойжилсүрэн нарыг засгаас зайлуулах хэрэгтэй гэж Занданшатар ч тэр Учрал тэр нэг бус удаа донгодсон. Одоо тэр амлалтаа биелүүлэхийг ард түмэн шаардах шаардах болно. АН энэ асуудал дээр ажиллах чадвартай байх ёстой
Бату 2025-12-17 103.229.120.61
Монгол улс өнөөдөр дампуурчаад бна шүү дээ, тасөв орлогогүй тасарсан, бүх аж ахауйн нэгжүүдын тал хувь нь татварын өртэй, ЭМД мөнгөгүй эмнэлэг санхүүжилтгүй, гэтэл МАН дэд сайдтай бно гэдэг бол дэндүү даварч байгаам биш үү, ер нь МАН ыг татан буулгаж улс төрийн тавцангаас зхйлуулах хэрэгтэй,
Шарав 2025-12-17 122.201.31.182
АН сөрөг хүчнийхээ байр сууоийг харуулж болиултал тэмцэх хэрэгтэй. МАНын энэ улс орныг дампууруулсан бодлого , төрийн данхар бүтцийг байхгүй болгож , түүний оронд иргэдээ ажил орлоготой болгох ажлын байрууд бий болгоход чиглэсэн бодлого хөтөлбөрүүдийг дэмжиж ажилламаар байна.
Данхар Төр 2025-12-17 202.70.43.34
Оюун-Эрдэнийг Данхар гээд байсан Зандааак нь ч Данхар……………