Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих урсгал саарна

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих урсгал саарна

Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих урсгал саарна

Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо сүүлийн 10 жилийн хугацаанд 80 орчим хувиар өссөн ч, авто замын сүлжээ ердөө 19 хувиар тэлсэн нь замын хөдөлгөөний эрэлт, даацын тэнцвэр алдагдахад хүргэсэн. Үүний улмаас хотын замын сүлжээ ачааллаа бүрэн даах боломжгүй болж, оргил цагийн үеийн дундаж хурд 7–13 км/цагт хүрч буурсан байна. Замын  түгжрэл нь иргэдийн цаг хугацаа, эдийн засгаас гадна байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, агаарын бохирдлыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болж буйг холбогдох судалгаануудаас харж болно. Тухайлбал, агаарын бохирдлын 10 хувь нь Улаанбаатар хотын автомашинаас үүдэлтэй бөгөөд хөдөлгөөний удаашрал, тээврийн хэрэгслийн хоосон асалт нь хорт хий, тоосонцрын ялгарлыг нэмэгдүүлдэг байна. Иймд энэхүү асуудлыг системтэй, урт хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төсөл хэрэгжсэнээр нийслэл орчмын бүс нутгийн авто замын сүлжээг нэгтгэх стратегийн ач холбогдолтой бөгөөд тус зам нь Дархан-Уул аймаг чиглэлийн авто зам, Налайх–Чойр чиглэлийн зам, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал руу чиглэсэн хурдны авто замуудтай холбогдоно. Ингэснээр хотын төвөөр дамжин өнгөрдөг транзит тээврийн урсгал саарч, орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлийн гудамжаар дамжин өнгөрөхдөө түгжрэл үүсгэдэг байдал буурах, улмаар замын хөдөлгөөний ачаалал, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-12-16 66.181.177.68

Тойруу замаар хүүхдээ хүргэж өгөх юм байна.

Avatar

Нэргүй 2025-12-16 192.82.64.248

дархан, налайх, нисэх орох машинууд биш, хот дотроо хүүхдээ зөөж яваа, ажилдаа ирж очиж яваа машинууд л түгжрэл үүсэгдэг гэж ойлгоод байгаа, буруу юм болов уу?

Avatar

ИРГЭН 2025-12-16 66.181.187.104

МАН мафиууд үлгэрээ ярисаар татвар төлөгчдийн мөнгө урссаар

Avatar

Зочин 2025-12-16 59.153.113.232

Энийгээ тэгээд хийдэг л байгаа даа, алив юм их ярих тусам л худрах магадлал нь нэмэгддэг дээ, үнэхээр хийх гээд байна уу, зүгээр цаг идэж, тархи угаах гээд байна уу

Avatar

Нэргүй 2025-12-16 66.181.184.142

тодорхой зураг байна уу

Avatar

Нэргүй 2025-12-16 66.181.185.94

байхгүй ээ

Avatar

иргэн 2025-12-16 66.181.185.94

одоо ингэж презентац үзүүлж явж байгаад таг болно, тэгснээ яг сонгуулийн өмнө л бужигнана, бид нарыг л манай намыг л сонгочихвол бид ёстой хүссэн бүхнийг чинь хийнэ, гэрт чинь газ оруулна, зам тавина, дүүжин тээвэр хийнэ, метро яг одоо барина, алаад өгнө нтр гээл тэгээд л гарч авангуутаа дахиад л мега төсөл яриад л гоё гоё презентац үзүүлээд л нэг хэсэг явна дараагийн сонгууль хүртэл … ингэж сүүлийн 30 гаруй жил явлаа ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж