Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
Эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлэх томоохон бодлогын хүрээнд түргэн тусламжийн хүртээмж, чадамжийг сайжруулах ажил багтаж байна.
Түргэн тусламж түргэн хүрч, чадварлаг үйлчилдэг байх нөхцөл, боломж, системийг улс орон даяар бүрдүүлж, бэхжүүлж чадвал аварч болох амийг аврах эрүүл мэндийн салбарын хамгийн том ажил, бодлого байх болно гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн онцлов.
Нийслэлийн түргэн тусламжийн төв байгуулагдаад 95 жил болж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд анх удаа ажиллаж байгаад талархаж буйгаа байгууллагын ажилчид өнөөдөр илэрхийллээ.
Нийслэлийн түргэн тусламжийн төв 175 эмч, 125 жолооч бусад ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төв нь;
– 2021 онд 326.254
– 2025 оны эхний 11 сарын байдлаар 404.485 дуудлага хүлээн авчээ. Сүүлийн жилүүдэд дуудлагын тоо тогтмол өсөж байгаа ба тэр дундаа хүүхдийн дуудлага 10-30 хувиар өсчээ.
Өнгөрсөн 11 сард тохиосон томуугийн оргил үед түүхэндээ хамгийн их дуудлагыг хүлээн авсан байна. 2025 оны 11 дүгээр сарын 24- ний өдөр 2787 дуудлага хүлээж авч үйлчилжээ. Түүхэндээ байгаагүй ачаалал авч ажилласан ч иргэдээс гомдол хүлээж аваагүй байна.
Ташрамд дурдахад, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад ирдэг нийт талархлын 80 хувь нь Нийслэлийн түргэн тусламжийн төвд ирдэг байна.
Эрүүл мэндийн салбарын маш хүнд ачааг үүрч минут секунд тутамд амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж байдаг түргэн тусламжийн эмч, жолооч баг хамт олондоо маш их баярлалаа гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн иргэдийнхээ өмнөөс уламжлав.
2025.12.16
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-16 126.74.139.154

Чинбүрэн гэж эрүүл мэндийн салбарынхаа хорт хавдар нь шүү дээ

Avatar

Нэргүй 2025-12-16 103.57.93.144

Ер нь аливаа дуудлагад цагдаа + ятт, ятт+цагдаа зэрэг явдаг болмоор байгаа юм даа. Тэгвэл ядаж хүртээмж нь илүү сайн байна. Хуучин цагдаа шиг 24 эргүүл гээд энд тэнд зогсож байдаг шиг ятт бас онцгойг бас тэгж хамт зогсоовол энэ түгжрэлтэй хотод бас иргэдийн дуудлагад цаг алдалгүй очиж чадна. Уг нь хамгийн сайн эмч нар ЯТТ д л ажилладаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж