126:1 Элитүүдийн тойргоос сонгогдсон шинэ хүн

76:1

126:1 Элитүүдийн тойргоос сонгогдсон шинэ хүн

126:1 Элитүүдийн тойргоос сонгогдсон шинэ хүн

"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Х.Болормааг танилцуулж байна.


УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Х.Болормааг парламентын шинэ “цэрэг” гэж хэлж болно.  Хэдийгээр тэр УИХ-д шинэ ч элитүүдийн тойрог хэмээн нэрлэгддэг Сүхбаатар дүүрэгт бол хуучин хүн. Найман жил тасралтгүй Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажилласны зэрэгцээ 12 жил дараалан дүүргийнхээ болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Нэг үгээр хэлбэл, нийслэлчүүдэд тулгардаг бэрхшээлийг хамгийн сайн мэдэх хууль тогтоогч гэж тодорхойлж болно. Гэвч энэ талаар УИХ дээр яриад байх нь ховор.

Тэрбээр сонгогчдоос 32,279 санал авснаар хууль тогтоох дээд байгууллагын босго давсан.

УИХ-д сонгогдсон аймаг, дүүргийн Засаг ноёд дундаас бэлтэй нь. Хөрөнгө, орлогын мэдүүлгээрээ тэрбумтны жагсаалтад багтана.

УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх үеэрээ Авлигатай тэмцэх газарт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого 749 сая төгрөг, 2.3 тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 582 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 359 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлж байв.

УИХ-ын гишүүн нь хууль батлахын зэрэгцээ хууль санаачлах эрхтэй. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатартай хамтран Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг боловсруулсан байна. Дээрх төслийг санаачлах болсон үндэслэлээ УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нийгэмд ноцтой асуудал болоод байгаа хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргээс хүүхэд, залуусыг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэгт хүүхдийг хохирогч болгосон бол, хүүхдийг мансуурах байдалд татан оруулсан бол хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг чангатгах зорилготой хуулийн төсөл санаачиллаа. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч, энэ төрлийн гэмт хэргийн тоо эрс нэмэгдэж, ялангуяа өсвөр насны хүүхэд, залуус холбогдох байдал ихсэж байна. Энэ байдал нь эх хүн, эмэгтэй хүний хувьд миний сэтгэлийг тун их эмзэглүүлж байгаа тул ирээдүй хойч үеийг хамгаалах, хүн амын удмын санд учрах сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс цаг алдалгүй хуулийн зохицуулалтыг чангатгах шаардлагатай гэж үзсэн болно. Иймд Эрүүгийн хуульд заасан хүүхдийг мансуурах байдалд татан оруулах, энэ төрлийн гэмт хэрэгт хүүхдийг хохирогч болгосон бол оногдуулах эрүүгийн хариуцлагыг тодорхой болгож, чангатгах зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийг боловсруулах явцад мэргэжлийн байгууллагуудаас олон тооны судалгаа, мэдээлэл авч дүн шинжилгээ хийсэн бөгөөд сэтгэл эмзэглүүлэм тоо баримтууд ирж байгаа тул Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас гадна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль эрх зүйн орчныг эргэж харах, нэн даруй шинэчлэх шаардлагатай нь тодорхой болж байна” гэж тайлбарлаж буй.

Мөн УИХ-аар хэлэлцэж байгаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж буй бөгөөд электрон тамхи, бусад шинэ төрлийн тамхийг хуулийн зохицуулалттай болгох шаардлагатай гэж үзэж байна.

Техникийн их сургуулийг Хүнс, нийтийн хоолны технологч-инженер мэргэжлээр төгссөн бөгөөд ажлын гараагаа Улаанбаатар ресторанаас эхлүүлж байжээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаанд гүйцэтгэсэн том ажлын нэг нь орон нутгийн төсвөөр дэлхийн жишигт нийцсэн нэгдсэн эмнэлэг барих ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулж чадсан юм. Тус эмнэлэг нь 200 хүнийг хэвтэн эмчлэх хүчин чадалтайгаас гадна яаралтай тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, эмнэлгийн ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулж чадсан. Тодруулбал, тус эмнэлэг жилд 11000 үйлчлүүлэгчид дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, хүүхэд, эмэгтэйчүүд, Монголын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөнгөвчлөх болон хими эмчилгээг хэвтүүлэн эмчлэх үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтай юм.

Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа ахмад настанд хүндэтгэл үзүүлэхэд зориулж 204 сая төгрөгийг бэлэг сэлтэд зориулан гаргасан гэх шүүмжлэлд өртөж байв.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1987 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 12-р дунд сургууль
  • 1992 онд Техникийн их сургуулийг Хүнс, нийтийн хоолны технологч-инженер
  • 2004 онд Бүгд найрамдах Энэтхэг улсад Гадаад хэлний сургуульд хэлний бэлтгэл
  • 2012 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2003-2006 онд “ТэмүүлТэргэл” ХХК-д менежер
  • 2007-2012 онд “БДТТ” ХХК-ийн захирал
  • 2008-2012 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга
  • 2012-2016 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
  • 2016-2020 онд Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга
  • 2020-2024 онд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • 2009 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2015 онд Алтангадас одон

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-16 112.72.9.122

царай зүс нэг бишээ

Avatar

Нэргүй 2025-12-16 66.181.187.230

Харин ч илүү дутуу юмгүй даруухан дажгүй СV бнаа.

Avatar

сонгогч 2025-12-16 103.168.34.113

хэсгийн ахлагч хэмээх татвар төлөгчдийн мөнгөөр туйлагсадаар дамжуулан хууль бусаар төрийн албанд суусан хүн ш тээ. нөхөр нь сүхбаатар дүүргийн гэрэлтүүлэг хог ногоон байгууламж гм ийг эдмон билүү нөхөртэй нийлж хусдаг гар. мөнгөө булаацалдаж нөхөртөө яасан ч гэлээ жил гаруй солонгост эмчилгээ хийлгэж байна гээд ажил хийгээгүй хулгайч ш тээ сбд ийн итх гишүүдийг орвонгоор нь өөрчлөх ёстой газар даа

Avatar

Нэргүй 2025-12-16 103.229.121.208

Авилга авдаг балиар авгай

Avatar

Нэргүй 2025-12-16 66.181.184.165

элитүүд чинь зайсан руу нүүсээн

Avatar

Нэргүй 2025-12-16 158.59.146.30

элит гэдэг чинь өндөр ёс зүйтэй, төлөвшилтэй, хүмүүжилтэй, нийгмийн хэв журмыг дээдэлдэг, өндөр боловсролтой хүний тухайд хэрэглэдэг эрхэм үг биш билүү???

Avatar

Зочин 2025-12-16 116.84.110.237

Монголын элитүүд бол улаанбаатарын голдуу 40-50 мянгатаас гаралтай шуналын бузар хулгайч худалч хулхи авилгачин муу муухай бүхэн шүгэлсэн чөтгөр шуламнуудаг байдгийг монгол хүн бүр мэддэг болсон.

Avatar

Нэргүй 2025-12-16 176.66.87.78

12 ыг төгсөн юм бол ацны элит…

Avatar

Нэргүй 2025-12-16 202.126.89.48

Үхссэн цанын нь элит байхав дээ. Бас л нэг идэж ууж зоосны нүхээр харсан г***й л байна.

Avatar

Нэргүй 2025-12-16 66.181.180.104

Хотын төвийн дүүргийг бүтээн байгуулалт хийдэггүй юмаа гэхэд хоггүй цэвэрхэн дүүрэг болгочихож чадаагүй хүнийг худлаа элитийн ч гэх шиг , ингэж худлаа хөөргөхийн хэрэг юу байнаа. яВААД ҮЗЭЭЧ, ХОГ НОВШИНДОО ДАРАГДСАН ДҮҮРЭГ Л БАЙНА,

Avatar

Нэргүй 2025-12-16 66.181.176.171

Элит гэдэг нь зохион байгуулалтаараа бусдаас давуу, мэдлэгээрээ бусдаас давуу, сэтгэл зүйгээрээ бусдаас давуу, гарал үүслээрээ бусдаас давуу хүмүүсийг хэлдэг.

Avatar

Нэргүй 2025-12-16 59.153.115.124

Улстөрчид юу боллоо гэж элит байх вэ! Сэтгүүлч, түүхч, олон улсын харилцаа, социологич, хуульч, архитекторч гэх амархан мэргэжилтэй мангаруудаар улсын их хурал дүүрсэн.

Avatar

Нэргүй 2025-12-16 66.181.177.229

40 мянгат, фонтаны эргэн тойрныг харахад л энэ хүний хийсэн ажил харагдана даа, зүгээр л хар зах, балгас, хорооны дарга гэж энэ хүний хамаарал бүхий тавиул, боловсролгүй хөдөөний залуу самарч бна даа.
Энэ дүүрэг, хорооны удирдлагад бичиг үсэг тайлагдсан, хот суурины хүн томилогдоосой.

Avatar

элит 2025-12-16 122.201.31.202

ч гэх шиг

Avatar

сонгогч 2025-12-16 103.168.34.113

энэ хүний элит гэж юу байхав дээ сүхбаатар дүүргийг сорж хөрөнгөжсөн дүүргийг дампууруулсан шүү дээ шившиг ийм юм захиалгаар бичүүлэхээс ич

Avatar

Нэргүй 2025-12-16 103.57.93.144

Ёстой тасралтгүй ажиллаж дээ. Одоо ядаж л тэр ууган бас хуучин дүүргийнхээ эргэн тойрныг хар даа аа аа, юу хийснээ очооп хар даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж