Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2025.12.16 / хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж байна.
Энэ сонсголын талаар Б.Найдалаа “С.Наранцогтыг Монголбанкны ерөнхийлөгчийг хангалттай хийж чадах боловсон хүчин гэдэгт эргэлзэхгүй байна. Сонсгол дээр иргэд нээлттэй оролцож байна. Мөн УИХ-ын гишүүд нээлттэй ярилцана. Монголбанкны ерөнхийлөгч томилогдох юм бол ямар өөрчлөлт шинэчлэлт хийх вэ гэдэг дээр асуултууд их байгаа. Одоогийн ерөнхийлөгч бол санхүүгийн салбарын түүхэн дэх Монголбанкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан цөөхөн ерөнхийлөгчийн нэг. Ихэвчлэн бид улс төрийн зорилгоор эсвэл ямар нэг шалтгаанаар огцруулдаг байсан. Өмнөх ерөнхийлөгчийг цаг үе нөхцөл байдалдаа тааруулж муугүй ажилласан гэж боддог. Эдийн засгийн асуудлын тухайд үр дүн нь ганц Монголбанкны ерөнхийлөгчөөс хамаарахгүй. Үүнд асар олон хүчин зүйл байгаа. Хамгийн чухал нөлөө нь улс төрийн зорилготой санхүүгийн шийдвэр гаргаж байгаа явдал юм. Төсвийг зохисгүй, тохиромжгүй цаг үед нэмдэг, хасдаг. Мөнгө орж ирвэл зардаг. Байхгүй бол өр тавьдаг. Ийм байдлаар олон жилийн хугацаанд явсан учраас улс орон сайн босохгүй байгаа. Үүнийг Монголбанк тодорхой хэмжээнд зохицуулах үүрэгтэй. Гэхдээ бүрэн хариуцах боломжгүй. Төсвийн бодлого болон мөнгөний бодлого маш уялдаатай, мөн хоорондоо хараат бус байж үр дүнд хүрнэ” гэлээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж: “С.Наранцогт бол физик, математикийн мэргэжилтэй. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг санхүүгийн хамгийн хариуцлагатай албан тушаалуудыг хашиж байсан. Улсын нийт валютын орлогын 80 хувийг бүрдүүлдэг “Эрдэнэс Монгол” ХХК гэх том айлыг удирдаж байсан. Монголбанк бол маш эмзэг учраас удирдаж байгаа хүн цаг тутам зөв шийдвэрийг гаргах ёстой. Түүний туршлагад итгэж байгаа. Цаашлаад Монголбанк инфляцийг тогтоож барих бодлогыг үргэлжлүүлж, бодлогын хүүг бууруулах, зээлийн хүүг бууруулах энэ ажлууд дээр өөрийн ур чадвар ахиц дэвшлийг гаргана гэж найдаж байна. Монголчуудын хувьд зээлийн хүүг бууруулах хүсэлтэй байгаа. Үүн дээр санаачилга гаргах. Монголбанканд хадгалуулж, байршуулж буй мөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулж ажиллахыг ард түмэн хүлээж байгаа. Тийм учраас Монголбанкны ерөнхийлөгчөөр маш туршлагатай хүн томилогдох ёстой” гэв.
Н.ЦОЛМОНБААТАР
3,548.92

















































Нэргүй 2025-12-16 66.181.190.20
Туршигдсан хүн банкны бацаануудыг тавьснаас дээр байлгүй яахав
Нэргүй 2025-12-16 59.153.115.124
Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёрхон жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёрхон жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй.
Нэргүй 2025-12-16 81.17.122.74
Физикч мэргэжилтэй хүн байна лээ шүү. Физикийн хүрээлэнгийн захирлаар томилох нь илүү улсад хэрэгтэй. Монголбанкны ерөнхийлөгч эдийн засагч тэр дундаа санхүү, мөнгөний бодлогоор мэргэшсэн байх хэрэгтэй. Арай ч дээ
зочин 2025-12-16 202.131.225.53
ene hunii nudeer l turshlagatai yum bh da
Нэргүй 2025-12-16 103.57.93.144
Туршлагатай гэж санагдсан байх л даа. Ер нь үе үеийн Монгол банк гэж ямар өөдтэй ажил хийж чаддагүй газар байсан дөө