Grand Bull Awards 2025: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж “Шилдэг дэд бүтцийн компани”-аар шалгарлаа

Grand Bull Awards 2025: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж “Шилдэг дэд бүтцийн компани”-аар шалгарлаа

Grand Bull Awards 2025: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж “Шилдэг дэд бүтцийн компани”-аар шалгарлаа

Монголын хөрөнгийн зах зээлийн шилдгүүдийг тодруулдаг “Grand Bull Awards 2025” ёслолын арга хэмжээний үеэр Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК нь “Шилдэг дэд бүтцийн компани” номинацийн эзнээр шалгарлаа.

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан уг арга хэмжээнд хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид болон үнэт цаас гаргагчдыг нийт 17 номинациар өрсөлдүүлэн шилдгүүдийг тодруулсан байна.

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж нь зах зээлийн мэргэжлийн оролцогчдын санаачилгаар 2015 онд байгуулагдсан, 100 хувь хувийн хөрөнгө оруулалттай Монголын анхны хувийн үнэт цаасны бирж бөгөөд Санхүүгийн Зохицуулах Хорооны олгосон үнэт цаасны арилжаа, клирингийн тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тус бирж энэ жил 10 жилийн ойгоо тэмдэглэж байна.

2024–2025 онд биржийн үйл ажиллагаа эрчимжиж, арилжааны дүн 13 дахин, бүртгэлтэй үнэт цаасны тоо 12 дахин өссөн бол гишүүн компанийн тоо 16 хувиар нэмэгджээ. Мөн арилжаа, клиринг, тооцоо, бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн тасралтгүй сайжруулж, үнэт цаасны компаниудын 100 хувь холбогдох боломжийг бүрдүүлэн ажиллаж ирсэн бөгөөд ажлын өдрүүдэд 09:00–15:00 цагийн хооронд арилжаа, тооцооны үйл ажиллагаа явуулдгаараа Монголын хөрөнгийн зах зээлд хамгийн уртасгасан арилжааны цагтай, мөн Монголын анхны ETF арилжаалагдаж байсан хувийн хэвшлийн бирж юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр биржийн Гүйцэтгэх захирал М.Даваажаргал хувийн биржид итгэл хүлээлгэж ирсэн хөрөнгө оруулагчид, үнэт цаас гаргагчид, зах зээлийн мэргэжлийн оролцогчдод талархал илэрхийлж, цаашид ч мэргэжлийн оролцогчдын хамт Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж