“Гари” могойн нөлөө: Хятадад мөлхөгч амьтдын эрэлт нэмэгдэв

“Гари” могойн нөлөө: Хятадад мөлхөгч амьтдын эрэлт нэмэгдэв

“Гари” могойн нөлөө: Хятадад мөлхөгч амьтдын эрэлт нэмэгдэв
Ци Жэйхао саяхан шинэ гэр бүлийн гишүүнтэй болжээ. Энэхүү гишүүн нь үзэсгэлэнтэй цэнхэр өнгөт хорт могой аж. Жианши мужийн оршин суугч 21 настай Жэйхао 1850 юаниар "Trimeresurus insularis" гэх хорт могойг "Disney"-ийн  “Zootopia 2” хүүхэлдэйн кино нээлтээ хийсний дараа худалдан авчээ. Жэйхаогийн тус кино дээрх хамгийн дуртай дүр нь Зүүн өмнөд Азид олон байдаг могойноос санаа авсан дүр болох Гари Де’Снайк юм. Мөлхөгч амьтдын хорхойтон Жэйхао удаан хугацаанд цэнхэр могой хүсч байсан ч “Zootopia 2”-ийн могойн дүрийн эерэг, өхөөрдөм зан чанарыг харсныхаа дараа худалдан авах шийдвэрийг тэр дор нь гаргажээ. "Учир нь тус хүүхэлдэйн кино мөлхөгч амьтдыг илүү зөөлөн, сайхан сэтгэлтэй, эерэг байдлаар харуулж чадсан бөгөөд тэд хачин биш. Ялангуяа Гаригийн дүр төлөөлөл нь болж чадсан. Би түүний урам зоригтой хандлага, хариуцлагатай мэдрэмжийг нь хайрладаг" гэж Жэйхао хэлжээ.
Могой жилийн төгсгөлд гарсан “Zootopia 2” Хятадад бүх цаг үеийн хамгийн их орлого олсон гадаадын анимэйшн болж, одоогоор 3.55 тэрбум юань буюу 503 сая ам.доллараас дээш орлого олсон байна.
Энэ дээд амжилтыг өмнө нь 2016 онд нээлтээ хийсэн анхны "Zootopia" кино эзэмшиж байжээ. Дэлхий даяар "Zootopia 2" нь нэг тэрбум ам.доллараас давсан гэж  "IMDb"-ийн эзэмшлийн вэбсайт болох "Box Office Mojo" мэдээлэв. “Zootopia 2” кинонд Гари гэр бүлийнхээ нэрийг цэвэрлэхийн төлөө сэтгэл шулуудна. Гэхдээ зөвхөн гэр бүл бус бүх мөлхөгч амьтны төлөө юм. Үүнийг биелүүлэхийн тулд гол дүр болох Жуди Хоппс болон Ник Уайлд нарын тусламжийг авдаг.

Жэйхао хэлэхдээ, өөр шиг нь мөлхөгч амьтан тэжээдэг хүмүүс Хятадад удаан хугацаанд ялгаварлан гадуурхалтад өртөж, “аймшигтай” амьтанд дуртай хачин сонирхолтой гэж ойлгогддог байсан гэлээ. Тэрбээр Гари Де’Снейк гэдэг дүр энэ ойлголтыг өөрчлөхөд тусална гэж найдаж байна. Кинонд гардаг цэнхэр могойд дурласан хүн цөөнгүй бөгөөд хортой гэдгийг нь мэдэж байгаа ч бодит амьдрал дээр тийм могой тэжээхийг хүсэж байна. Кино нээлтээ хийснээс хойш Хятадын томоохон цахим худалдааны платформуудад Индонезийн соёот могойг хайх тоо огцом өсөж, үнэ нь ч нэмэгдсэн байна. Тухайлбал, үнэ нь хэдэн зуугаас хэдэн мянган юань хүртэл хэлбэлзэж байгаа талаар Хятадын "The Paper" хэвлэл мэдээлжээ. Сүүлийн жилүүдэд мөлхөгч амьтад Хятадын залуу үеийн дунд улам ихээр түгээмэл болж байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр, 2024 оны эцэс гэхэд 17 сая гаруй хүн ховор төрлийн амьтан тэжээж байсан бөгөөд зах зээлийн хэмжээ нь бараг 10 тэрбум юаньд хүрчээ. Тэдний 60 гаруй хувь нь "Z" үеийнхэн байв.

Улмаар сонин хэвлэл, цахим сүлжээнд могойны талаарх анхааруулга нэмэгдээд байна.

Хятадын хэвлэлүүдийн мэдээлснээр, мөлхөгч амьтдын ихэнхийг нь худалдаанд гаргахаас өмнө хүмүүс үржүүлж, номхруулдаг байна. Мөн заримыг нь онлайн худалдаачид шууд худалдан авагч нарт нь хүргэж өгдөг байна. Тус улсын хууль, дүрэм, журмын дагуу “төрөл бүрийн амьд амьтан” эсвэл “хор зэрэг аюултай зүйлс”-ийг шуудангаар илгээхийг хориглодог ч Индонезийн соёот могой тэжээх нь хууль бус үйлдэлд тооцогддоггүй. Тиймээс онлайнаар маш хортой могой худалдаж авах сонирхол нэмэгдэж байгаа нь албаны хүмүүсийн анхаарлыг татаж байна. Могойгоо өөрийн биеэр очин авсан туршлагатай мөлхөгч амьтан тэжээгч Жэйхао ч үүнийг хөнгөнөөр шийдэх асуудал биш гэдэгтэй санал нэг байна.

“Хэрвээ та могой тэжээх хангалттай туршлага, аюулгүй тоног төхөөрөмжгүй бол хортой могойг гэнэт сонирхлынхоо дагуу тэжээх гэж бүү яараарай” хэмээн Жэйхао анхааруулжээ.

Мөн Хятадын төртэй холбоотой "Beijing News" хэвлэлд “Кино дээрх цэнхэр могойг эелдэг, зоригтой, хүний шинж чанартайгаар дүрсэлсэн ч бодит амьдрал дээрх соёот могой нь огтхон ч аюулгүй ‘моодны тоглоом’ биш” хэмээн онцлон, анхааруулжээ. “Хэрвээ хортой могой зугтах эсвэл хүн рүү дайрвал зөвхөн эзэн болон түүний гэр бүлийг төдийгүй олон нийтийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж болзошгүй” хэмээн уг сонин нэмж тэмдэглэжээ.

Могой худалдан авах сонирхол нэмэгдсэн тул "ByteDance"-ийн "Douyin", "Xiaohongshu", "Alibaba"-гийн хоёрдогч зах зээлийн "Xianyu" зэрэг Хятадын томоохон цахим худалдааны платформуудад худалдаалагдахаа больсон байв.

Гэхдээ “шуудангаар илгээнэ” гэсэн тэмдэглэгээтэй зарууд Хятадын хамгийн том онлайн худалдааны сайт болох "JD" дээр нийтлэгдэж байв. Улмаар тус цахим худалдааны платформ олон нийтийн санаа зовнилоос болж могой худалдаалах сонголтуудыг татан буулгасан байна.

Харин Гари могойны бусад шүтэн бишрэгч нар мөнгөө илүү аюулгүй бөгөөд могойн сэдэвтэй бараа бүтээгдэхүүнд зарцуулахаар сонгожээ. "Taobao" дээр цэнхэр могойн дүртэй “blind box” буюу дотор нь яг юу байгааг задлах хүртэл мэдэх боломжгүй хайрцаг тоглоом өнгөрсөн долоо хоногийн шилдэг 10 борлуулалтад багтсан аж. Гари могойны дүр дээр суурилсан зөөлөн тоглоомууд ч офлайн худалдааны платформ дээр их эрэлттэй байна. “Одоогоор Гари зөөлөн тоглоом дууссан, ойрын хугацаанд дахин ирэх эсэх нь тодорхойгүй байна” хэмээн "Zootopia 2" кино нээлтээ хийснээс хойш ойролцоогоор долоо хоногийн дараа Шанхайн Диснейлэндийн нэг ажилтан Хятадын төрийн өмчит "YiCai" хэвлэлд ярьжээ.

"YiCai"-ийн статистик мэдээллээр, "Zootopia" франчайз Хятадын 70 гаруй брэндтэй, ялангуяа тренд цуглуулгын зах зээлд хамтран ажилласан. Тэдний дунд энэ жил дэлхий даяар алдартай болсон "Labubu" хүүхэлдэйгээрээ танигдсан "Pop Mart" ч багтжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж