Томуугийн улмаас 2740 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Томуугийн улмаас 2740 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Томуугийн улмаас 2740 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний тандалтын мэдээллийг сүүлийн 24 цагийн байдлаар танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд томуугийн дэгдэлтийн түвшин өмнөх өдрөөс бага зэрэг нэмэгдсэн нь тандалтын судалгаа харуулж байна. Тухайлбал, сүүлийн 24 цагт эмнэлэгт 2740 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 71.6 хувь буюу 1962 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 8 тохиолдлоор нэмэгджээ. Нөгөөтэйгүүр, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй 28 байгаа аж. Мөн эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 55.3 хувь буюу 57 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдөртэй адил байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь 1091 байна. Өмнөх өдрөөс 362 тохиолдлоор нэмэгджээ. Улсын хэмжээнд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэх, яаралтай тусламжийн тасгийн ачаалал, эрчимт эмчилгээнд хэвтэн эмчилгээ авах өвчтөн бага хувиар нэмэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж