Энэ долоо хоногийн буюу ирэх Пүрэв гаригийн УИХ-ын ээлжит чуулганаар Монголбанкны ерөнхийлөгчийг томилно. Мөн Элчин сайдуудыг томилох асуудал яригдаж буй. Уг асуудлаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр "Сонгуулийн ерөнхий хорооны даргатай холбоотой асуудал, Монголбанкны ерөнхийлөгчийг томилох болон Элчин сайдуудыг томилох асуудал яригдаж байна. Эдгээр асуудлууд УИХ-аар ороод тодорхой хуулийн хүрээнд явагдаж байгаа. Тиймээс зөвхөн томилгоо хэлэлцээд байна гэх нь өрөөсгөл. УИХ-ын дарга Н.Учралын зүгээс томилгооноос гадна өөр чухал асуудлыг мөн оруулж ирье гэдэг зүйлийг хэлсэн. Тухайлбал, татвар, төрийн өмчийн компаниудыг хувьчлах асуудал болон төрийн өмчийн компаниудын менежментийг сайжруулах асуудлыг ярих цаашлаад эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед эдийн засгаа өргөх зэрэг асуудлаа бас ярих нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн МАН -ын бүлэг өчигдөр /2025.12.15/ нээлттэй хуралдсан. Хурлаар Засгийн газар дээр явж байгаа асуудлуудыг хэлэлцсэн. Чуулганы тухайд хуулиараа 75-аас доошгүй удаа хуралдах ёстой байдаг. Намрын чуулганы хуралдааны 75 дахь өдөр нь арванхоёрдугаар сарын 3-нд дуусаж байгаа.
Тэгэхээр арванхоёрдугаар сарын 26-нд буюу оны өмнөх долоо хоногийн Баасан гариг хүртэл чуулганаа хуралдуулаад үлдсэн хоногуудад ажлын хэсгүүд хуралдана.
Ингээд он гарсны дараа хоёр долоо хоног хуралдаад хуулийн хугацаа буюу 75 хоногоо гүйцээхээр төлөвлөж байна” гэлээ.
3,548.92






















































gadni geree xuixgyi baixaap #; 2025-12-16 132.194.13.92
Zam ozasbaruin ajil, xyreegeeree batalgaajuna bngns.
Хотоос гаргах 2025-12-16 202.70.43.34
Шинэ Монгол, Орос-3, Харумафүжи, Американ скүүл, Бритиш скүүл зэрэгийг Хотоос гаргая.