“Эрэл групп”-ийн захирал Б.Эрдэнэбатын гэрт учир битүүлгээр амиа алдсан Филиппин улсын иргэн Террил Атиензагийн гэр бүл Улсын ерөнхий прокурорын газарт өнөөдөр /2025.12.16/ хандан, хэргийг сэргээн дахин шалгуулах хүсэлт өгсөн талаар мэдээлэл хийв.
Уг гэмт хэрэг нь 2011 оны арваннэгдүгээр сард болсон бөгөөд тухайн үед прокурорын байгууллагаас гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгожээ. Түүний ар гэрийнхэн энэ хэргийг дахин сөхөж, хэргийг нягтлан шалгуулах хүсэлтийг өгөхөөр өчигдөр Монголд ирсэн.
Хохирогч эмэгтэйн том охин Найриел Аттиенза ”Монголын ард түмний тусламжтайгаар Монгол Улсад хүрэлцэн ирж, хэргийг дахин нээж шалгуулах хүсэлт тавих болсондоо маш их баяртай байгаа. Монголын эр зоригт сэтгүүлч С.Будрагчаагийн ачаар бид бүхэн ээжийнхээ хэргийг дахин шалгуулахаар боллоо. Хэдийгээр маш олон жил өнгөрсөн ч миний ээж шиг энгийн эгэл даруухан хүнд хүртэл шударга ёс үйлчлэх орон зай бий гэдэгт итгэж байна. Энэ хэргийг дахин сэргээж шалгуулах хүсэлт гаргаж байгаатай холбогдуулаад Монгол Улсын иргэн сэтгүүлч С.Будрагчаад аль 2011 онд шийдэгдэх ёстой байсан шударга ёсыг тогтоохын төлөө бидний нэрийн өмнөөс түүнд ар гэрийг бүрэн төлөөлөх эрхийг олгож байгаа. Хэдийгээр хууль эрх зүйн үйл явц нь ээдрээ төвөгтэй, маш хуучин хэрэг болохыг ойлгож байгаа. Гэхдээ ээж минь хүн байсан. Тийм учраас хүний ёсоор энэ хэрэгт хандахыг хүсэж байна.Энэ хэргийг Монголын ард түмэн мартаж болохгүй. Ээжийн минь нас барсантай холбоотой энэ хэргийг дахин сэргээж шалгахыг миний хувьд чин сэтгэлээсээ хүсэж байна. Түүний Монгол Улсад орж ирсэн нөхцөл байдал болон Д.Сэргэлэн гэж хүний удирдлага дор ажиллаж байсан. Хөдөлмөрийн харилцааг нь шалгуулахыг хүсэж байна. Мөн энэ хэрэгтэй холбоотой цагдаагийн бүх бүртгэл тухайн үед өгч байсан бүх хүмүүсийн мэдүүлэг болон бусад бичиг баримтыг дахин шалгах боломж олгохыг хүсэж байна. Монгол Улсын Засгийн газар энэ хэргийг зүгээр нэг архивт хадгалж үлдэх биш, шалгаж шийдвэрлүүлээсэй. Амьд хохирогчид болох гэр бүл нь зовж байгаа гэдгийг харгалзан хүлээн авч хүн ёсны шударга үнэнийг тогтооно гэж найдаж байна. Бид ээжийгээ буцааж авч амьдруулах боломжгүй ч та бүхний сэтгэлийн дэмээр тодорхой хэмжээнд амар амгалан байлгах нөхцөл бүрдэх байх гэж найдаж байна” гэв.

Тус хэргийг дахин шалгуулах хүсэлтийг тавьсан өмгөөлөгч, хуульч Б.Пүрэвсүрэн “Хууль зүйн мэргэжлийн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа хүний хувьд зарим асуудлыг ойлгуулах нь зөв байх. Өмгөөлөгчдийн багийн шийдвэр гарахаас өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллүүд цацагдаж байна. Эрүүгийн хэргийг хаасан тогтоол байгаа. Тухайн тогтоолын хүрээнд хэрэгт цугларсан ач холбогдол бүхий баримт мэдээ матеиралтай танилцсаны үндсэн дээр хууль зүйн үндэслэл бүхий гомдлыг гаргадаг. Үүнийг Улсын ерөнхий прокурорын газар хүлээж авч байгаад туйлын талархалтай байна. Эхний ээлжид эрүүгийн хэргийг хэрэгсгэхгүй болгосон тогтоолтой танилцана. Түүний дараа хууль зүйн үндэслэл бүхий шаардлагатай нэмэлт баримт материал, нотлох баримтыг гаргана” гэлээ.
Н.ЦОЛМОНБААТАР
3,548.92
















































Зочин 2025-12-16 122.201.31.33
Гадаадад амиа алдсан монголчуудын төлөө явах болоогүй юу,эсвэл энэ хамаагүй юм уу?
Нэргүй 2025-12-16 103.229.123.203
тэднийхээ төлөө явах гэж байгаа хүмүүс байгаа байлгүйдээ мэдээж. заавал бусдыг чичилж байхын оронд хэрэв сэтгэл байвал та ч өөрөө тэдний төлөө явж болншдээ.
Зохиолч Л. Пүрэвдорж 2025-12-16 103.229.122.209
Та өөрөө яваа ч дээ.
Нэргүй 2025-12-16 71.231.226.125
ЭРЭЛИЙН ЭРЭДЭНБАТ ЧИНЬ ХҮЙСЭЭ СОЛИУЛСАН ГЭЖ ҮНЭН ҮҮ
Иргэн 2025-12-16 59.153.115.158
Аймшиг, гутамшиг, адаг … энэ олон жил ямар хүмүүс биднийг удирдаж … Түдэвгуйай үнэн хэлжээ дээрээс б…. Ерөнхийлөгч Хүрэлсүх, Ерөнхий сайд Занданшатар, УИХ дарга Учрал нар хариуцаж буй байгууллагуудаа энэ асуудлаар зөв удирдахгүй бол 2028 нам нь ялагдах нь дамжиггүй….
Нэргүй 2025-12-16 66.181.187.230
Удмаараа улныхан байсан юмнууд цагийн эргэлтээр гарч ирчихээд ихээхэн цамаан зан гаргаад байсымаа !
Үйл үйлээ дагадаг, үнээ тугалаа дагадаг гэдгиймаа, эвгүй зүйл хийсэн бол эвгүйгээр л дуусана доо !!!
Ялангуяа тэр хүү ч яггүй л сагсуухан бро бгаадаа !!!
no name 2025-12-16 66.181.186.39
ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ?????????????
Нэргүй 2025-12-16 59.153.115.124
Монголын олигархууд хүн алдаг болох нь, Монголын баячууд луйврын ба хулгайн аргаар баяжсан, доод зиндаанаас дээшээ суга дэвшсэн адгийн хүмүүс юм.
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-12-16 59.153.114.182
Доод зиндааны хүмүүс гэнэт баяжиж толгой дээр
гарах.аймшиг???
Ул толгой болохоор баларна .
үр дүн нь одоо гарч байх шиг байна.
Нэргүй 2025-12-16 188.162.254.42
ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ?????????????
Нэргүй 2025-12-16 202.179.18.209
чойжилсүрэн гэж яригддаг даа
тост тосон бумбаас болж
Нэргүй 2025-12-16 202.9.41.15
Нүгэлтнүүдийн нүгэлнүүд нь нүднүүдээр нь гарах цаг ирлээ дээ.
зочин 2025-12-16 103.68.107.37
энэ гэр бүлийг маш сайн шалгаж хариуцлагыг сайн өгөх хөрөнгийг хураах хэрэгтэй мөнгөтэй болоод хүүхдүүд нь даварч байгаа юм
зочин 2025-12-16 103.68.107.37
манай шүүх засаглал чадавргүй болжээ мөнгөтнй хүнд өөр шийдвэр гаргадаг шүү дээ согтуугаар 2 хүүхэд хүнд гэмтэл усруулаад одоо ч хүнд байхад өнөө болтол шийдээгүй нөгөө согтуу хүн нь ямар ч хариуцлага тооцуулаагүй байж л байна даа та минь
Нэргүй 2025-12-16 103.10.23.120
Хэдэн халтарууд ирээд төр засаг доромжилдог болсон уу. Тэнэгтээд бай.
Нэргүй 2025-12-16 103.229.120.178
өөрсдөө доромжлуулах юмаа хийцгээсэн юм чинь одоо яая гэхэв дээ.чиний гэр бүлийн хэн нэг нь филиппинд очоод үхсэн бол чамд ямар байх уу мал аа
Хахаха 2025-12-16 202.9.46.60
Үг дуугүй л Эрдэнэбатыг авгай хүүхэдтэй баривчлан Филипиний мөрдөнд тушаа. Хөрөнгийг нь хураа.
Нэргүй 2025-12-16 66.181.164.23
Эрдэнэбат хааяа хүчинддэг байсаныг нь эхнэр нь олж мэдээд тгд л зодоод алчихсан юм байлгүй дээ өөр яав л гэж…энэ 2 хоёулаа а******н хүчиндэгч байх өндөр магадлалтай
Нэргүй 2025-12-16 103.57.93.144
Ар гэрийнхэндээ үг дамжуулсан л байж дээ
Нэргүй 2025-12-16 202.55.191.130
үнэн мөн олдоосой
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-12-16 59.153.114.182
филлипин эмэгтэйг эх орноос авчирч боолчилсон бэ???