АНУ: Тэг зогсолтын үеэр 31 ажилтныг тансаг томилолтод явуулжээ

АНУ: Тэг зогсолтын үеэр 31 ажилтныг тансаг томилолтод явуулжээ

АНУ: Тэг зогсолтын үеэр 31 ажилтныг тансаг томилолтод явуулжээ

АНУ-ын Хүнс, эмийн захиргаа засгийн газрын тэг зогсолтын үеэр 31 ажилтнаа гадаад руу тансаг томилолтод явуулсан болох нь илэрчээ. Тодруулбал, тэдгээр ажилтан арваннэгдүгээр сарын дунд үеэр Сингапурын Сентоса арал дээр зохион байгуулагдсан Хүний хэрэглээнд зориулсан эмийн бүтээгдэхүүний техникийн шаардлагыг уялдуулах олон улсын зөвлөлийн хуралд оролцсон байна.

Сентоса арал нь таван одтой тансаг зочид буудлууд, далдуу мод эгнэсэн усан сангууд, дээд зэрэглэлийн брэндүүдийн дэлгүүрүүд, казино зэргээрээ алдартай.

АНУ-ын албан хаагчдын айлчлалын төсөв хүний 8000 ам.доллар буюу нийтдээ 250 мянган ам.доллар орчим болсон бололтой. Айлчлал зохион байгуулагдсан ид үеэр Хүнс, эмийн захиргаа тэг зогсолттой холбоотой цомхотгол, таналттай тэмцэж байв.

Өдгөө Хүнс, эмийн захиргаа засаг захиргааны зүгээс ихээхэн дарамт шахалттай тулгараад буй. Тодруулбал, Трампын засаг захиргаа Хүнс, эмийн захиргааг төсвөө 11.5 хувиар танахыг шаардсан билээ. Үүнтэй холбоотойгоор 1900 орчим хүн халагдаж, 1200 хүн эрт тэтгэвэрт гарах даатгалд хамрагдсан. Цаашилбал, агентлагийн удирдах албан тушаалтнууд ч гүйдэл суудлаа олохгүй байгаа аж.

Сингапурын айлчлалд дэд захирлуудаас эхлээд хөтөлбөрийн зохицуулагчид хүртэл янз бүрийн албан тушаалтан багтсан. Тэдний айлчлалыг тэг зогсолт дуусахаас долоо хоногийн өмнө баталжээ. Ингээд эхний ээлжийн албан тушаалтнууд арваннэгдүгээр сарын 12-нд, хоёр, гуравдугаар ээлж нь 13, 14-ний өдрүүдэд Сингапурыг зорьсон байна. Харин хурал 18-19-ний өдрүүдэд янз бүрийн хурлын танхимууд болон арлын ресортуудад зохион байгуулагджээ.

Хүний хэрэглээнд зориулсан эмийн бүтээгдэхүүний техникийн шаардлагыг уялдуулах олон улсын зөвлөлийн хуралд нийт 500 орчим хүн оролцсон. Тус зөвлөлийн мэдээлснээр АНУ-ын Хүнс, эмийн захиргаа нь зөвлөлийн үүсгэн байгуулагчдын нэг аж.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-16 66.181.177.231

Манай хулгайчууд оччихсон тансаглаж байгаа биз.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж