Их Британийн тагнуулын байгууллага "MI6"-ын шинэ дарга Орос улсыг дэлхий даяар зориудаар тогтворгүй байдал, эмх замбараагүй байдал үүсгэж байгааг анхаарууллаа. Тодруулбал, тагнуулын байгууллагын дарга Блэйз Метревели ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөргөлдөөний шинж чанарыг өөрчилж, Их Британи болон холбоотнуудад нь шинэ аюул занал үүсгэж байна гэж мэдэгдэв.
"MI6"-ын даргын хувиар хийж буй анхны олон нийтийн илтгэлдээ Метревели Их Британи улс урьдчилан таамаглахад бэрх, хоорондоо уялдаа холбоотой аюул заналтай нүүр тулж байгаа гэв.
Ялангуяа түрэмгий, тэлэх бодлоготой Орос улсыг онцолсон байна. Тэрбээр эмх замбараагүй байдал үүсгэх нь Оросын стратегийн нэг хэсэг бөгөөд Путин бодлогоо өөрчлөх хүртэл энэ байдал үргэлжилж болзошгүй гэжээ. Метревели мөн орчин үеийн тагнуулын ажилд технологи болон тагнуул хоёул чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцолж, "MI6"-ын ажилтнууд компьютерын код болон уламжлалт тагнуулын аргыг адилхан эзэмшсэн байх ёстой гэж хэлсэн байна.
Барууны орнууд Орос, Хятад, Иранаас ирж буй хосолмол аюул буюу кибер халдлага, тагнуул, худал мэдээллийн ажиллагаанд улам ихээр санаа зовниж байна.
Саяхан Оросын хэвлэл мэдээллийн зарим байгууллага мэдээллийн дайн явуулсан гэх үндэслэлээр, мөн Хятадын технологийн компаниуд кибер халдлага явуулсан гэх шалтгаанаар тус хоёр улсад Их Британи хориг арга хэмжээ авсан байна.
"MI6" 1909 онд байгуулагдсан цагаас хойш анх удаа эмэгтэй удирдагчтай болж байна. Метревелигийн анхааруулга Украинд өрнөж буй дайныг зогсоох дипломат оролдлогууд идэвхжиж буй үетэй давхцаж байна. Өдгөө Украины ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ болон Европын удирдагчидтай уулзан дэмжлэг эрэлхийлж байгаа юм. Үүний зэрэгцээ Путин НАТО-г сулруулж, улмаар устгах зорилготой гэж Их Британийн зэвсэгт хүчний дарга мэдэгдсэн байна. Украины дайн нь Их Британи төдийгүй бүх НАТО-гийн орнуудад аюул учруулж байна хэмээн анхаарууллаа.
3,548.92





















































- cpok 2025-12-16 132.194.13.92
naigyi wrx.
- ylcuin batalgaajux 2025-12-16 132.194.13.92
gai L bna
barsyk 2025-12-16 132.194.13.92
capmagchni xlamd xebtert, ogor tolgoi GUUrni
Нэргүй 2025-12-16 202.126.89.119
Монголд дунд насны болон гөлөг жэнзи хооронд үзэл бодлын гал гарсан тулаан явагдах болно оо. Би дундаа насаа төлөөлж оролцон жэнзи чацгануудын цycыг нь долооно.
Нэргүй 2025-12-16 122.201.23.83
эзлэн түрэмгийлэгч орос ороны үнэн төрхийг одоо л мэдэж байгаа юм байх,
Энэ үнэн 2025-12-16 103.57.93.144
Орос улсыг дэлхий даяар зориудаар тогтворгүй байдал, эмх замбараагүй байдал үүсгэж байгааг анхаарууллаа. Дэлхий нийтийг 3 зөнөг ШИ Путин Трамп өвгөн 1 бүдүүн нөхөр хамтраад сүйрүүлж байна
Нэргүй 2025-12-16 202.126.91.198
Азийн БУУНЫ НОХОЙ, FUCK YOU MGL сармагчин.