Хонконгийн хэвлэл мэдээллийн салбарын магнат Жимми Лайг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр Даваа гаригт /2025.12.15/ гарсан билээ. Түүнийг 2020 оны наймдугаар сард үндэсний тусгаар тогтнолд заналхийлсэн, үймээн самуун дэгдээсэн, гадаадын хүчинтэй тохиролцсон зэрэг гэмт хэргүүдэд буруутган баривчилсан юм.
Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг суллах талаар бодож үзэхийг Хятадын дарга Ши Жиньпинээс хүсчээ. Тэрбээр "Надад их онцгүй байна. Би энэ талаар Ши Жиньпинтэй ярьсан, түүнийг суллах талаар бодож үзээч гэж хүссэн байгаа. Жимми Лай бол настай хүн, бие нь сайнгүй байгаа. Тийм болохоор би хүсэлт тавьсан юм. Юу болохыг харж л байя" гэжээ.
Их Британи ч бас Жимми Лайг нэн даруй суллана уу гэсэн хүсэлтийг Хятадын талд тавиад байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Иветт Купер энэ баривчилгааг улс төрийн зорилготой гэж мэдэгджээ. Жимми Лай үг хэлэх эрх чөлөөгөө энх тайванчаар илэрхийлснийхээ төлөө Хятад, Хонгконгийн засгийн газрын бай болж байна гэж Иветт Купер буруутгав. Энэ хэрэгтэй холбоотойгоор Их Британийн Гадаад хэргийн яам Хятадын Элчин сайдыг дуудаж уулзсан байна.
Дашрамд дурдахад, Хятад улс 78 настай Жимми Лайг Хонгконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөний гол хүн гэж үздэг. Жимми Лайгийн эрхлэн гаргадаг "Apple Daily" хэвлэл нь Хятадын засгийн газрын шүүмжилсэн нийтлэлүүдээрээ алдартай байв. Гэвч эрх баригчид Лай болон бусад удирдлагыг нь баривчилж, хэвлэлийн газрын хөрөнгийг царцааснаар 2021 онд үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй болжээ.
Түүний шүүх хурал олон жил хойшилсны эцэст 2023 оны арванхоёрдугаар сард эхэлж байв. Прокурорууд түүнийг үймээн самуун дэгдээсэн 161 бичвэр нийтэлсэн гэж буруутгажээ. Гэвч Лай өөрт нь тулгасан хэргүүдийг үргэлж няцаасаар ирсэн юм.
3,548.92

















































TV ### copy ; 2025-12-16 132.194.13.92
– эсэргүүцэгчийг, суллахыг шаардаж байна.
Зөв 2025-12-16 202.9.46.60
Дэмжиж байна. Суллахыг шаардаж байна!!!
Улаан залаат 2025-12-16 202.126.89.150
fuck china.