Зургаан тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Зургаан тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Сэлэнгэ
аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон наймдугаар сард зургаан
тэрбум  552,2 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг бүрдүүлж,
орлогын төлөвлөгөөг 105,8 хувиар биелүүлсэн байна. Тус аймагт 
наймдугаар сарын 30-ны байдлаар 757 ажил олгогч,17165 даатгуулагч,1218
сайн дурын даатгуулагч байгаа аж. Аймгийн хэмжээнд нийт авлагын хэмжээ
гурван тэрбум гаруй төгрөг байгаагаас Сүхбаатар,Сайхан,Мандал сумд
хамгийн их авлагатай байгаа бол аж ахуйн нэгжүүдээс  “Хөтөл-цемент
шохой”, “Сэлэнгэ энерго”,”Ган” зэрэг компаниуд нийтдээ хоёр тэрбум
гаруй  төгрөгийн  нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байна.

Ж.Бумдарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж