"Поп улстөрчдийн санаачилгыг дэмжихгүй"

Live"Поп улстөрчдийн санаачилгыг дэмжихгүй"

"Поп улстөрчдийн санаачилгыг дэмжихгүй"

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.12.16/ хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулж байна.


15 : 26
2025-12-16

ЭЗБХ хаалттай хуралдаж байна

УИХ-ын даргын баталсан хуралдааны тов дарааллын дагуу өнөөдөр /2025.12.16/ ЭЗБХ-нд сонсголын дүнг танилцуулах учиртай. 

Тиймээс ЭЗБХ яг одоо сонсголд оролцсон 19 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хаалттай хуралдана. Үүний дараа байнгын хороонд санал дүгнэлтээ танилцуулах юм. 

ЭЗБХ-ны хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, Монголбанкны ерөнхийлөгчөөр С.Наранцогтыг томилох эсэх шийдвэрийг гаргуулна. 

14 : 01
2025-12-16

Нэр дэвшигчээс асуулт, тодруулга үргэлжилж байна

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогтоос асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

-Та Хөгжлийн банкны ТУЗ-д байсан юм байна. Яагаад Хөгжлийн банк ийм хүнд байдалд орсон бэ? 

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт:

-Хөгжлийн банк дунд хугацаанд импортыг дэмжих зорилготойгоор байгуулагдсан. Хэтэрхий ерөнхий явсан. Экспортыг дэмжих төслүүдээ төрөөс зарлаад түүнийгээ дэмжих байдлаар ажиллаагүй. Ерөнхий экспортыг дэмжих гэдэг нэрийн дор замбараагүй явсан. Чанаргүй зээл олгосон. Үүнээс болж одоог хүртэл сэргэж чадахгүй байгаа.

Тухайн үед ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа энэ талаар хатуу байр суурь илэрхийлж байсан. 

 

11 : 33
2025-12-16

ЭЗБХ-ны хуралдаан эхэллээ

Screenshot 2025-12-16 141505

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогтоос урьдчилсан ирүүлсэн нэрсийн дагуу асуулт асууж байна. 

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ч.Нанжидсамбуу:

-Хувийн хэвшил, үйлдвэрлэгчдийн хувьд өнөөдөр тулгамдаж буй хамгийн том дарамт бол зээлийн өндөр хүү байна. Арилжааны банкуудын зээлийн хүүгийн асуудлыг энд тусгайлан хөндөхөөс илүүтэйгээр банк бус санхүүгийн байгууллагаар дамжин олгогдож буй, өндөр хүүтэй зээлүүд бизнес эрхлэгчдэд бодит ачаалал болж буйг онцлох нь зүйтэй. Татвар бол үүний дараагийн асуудал. Ийм нөхцөлд зээлийн хүүгийн дарамтыг мөнгөний бодлогын хүрээнд, Монголбанк өөрт хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд хэрхэн бууруулах боломжтой вэ, энэ чиглэлд цаашид ямар бодит арга хэмжээ, бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт:

-Өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн зарим бодлогын алдаанаас үүдэн бодит эдийн засгийн өсөлтөөс давсан, тэлсэн төсөв болон мөнгөний бодлого хэрэгжсэн. Үүний үр дагаврыг өнөөдөр бид бодитоор мэдэрч байна гэж ойлгох нь зүйтэй. Одоогийн байдлаар бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь төв банкнаас зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ бөгөөд инфляц, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой юм.

Гэсэн хэдий ч бодлогын хүүгийн өндөр түвшин нь бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд бодит дарамт учруулж байгаа нь үнэн. Үүнийг хүчээр бууруулах боломжгүй, ийм алхам эдийн засагт илүү сөрөг эрсдэл дагуулах магадлалтай. Тиймээс богино хугацаанд, тухайлбал ойрын зургаан сарын дотор бодлогын хүүг огцом бууруулах бодит боломж харагдахгүй байна. 

Зээлийн бүтцийг харах юм бол аравдугаар сарын байдлаар зээлийн өсөлт 24 хувьтай байгаа. Үүний 60 орчим хувь нь хэрэглээний зээл байна. 

Тэгэхээр юун түрүүнд хөөсөө агшаасны дараа бодлогын хүүг инфляцын түвшинтэй уялдуулж бууруулах боломжтой. Өөрөөр хэлбэл Монголбанкны тодорхойлсон дунд хугацааны зорилгодоо хүрээд, үүнийгээ дагаад бодлогын хүүгээ буулгах боломж байгаа. 

Нөгөө талаас Монголбанкнаас зээлийн бүтэц дээр бүтцийн өөрчлөлт оруулах, макро тэнцвэртэй бодлогын арга хэмжээнүүдийг хэрэглэх, ялангуяа импорт дэмжсэн зээлд тавигддаг тодорхой шаардлагуудыг эргэж авч үзэх, бизнес эрхлэгчдийн зээлийг нэмэгдүүлэх зэрэг бодлогыг хэрэгжүүлнэ. 

Зээлийн хүү үндсэндээ дөрвөн хэсгээс бүрддэг. Хамгийн гол зардал бол эх үүсвэрийн зардал байдаг. Дээр нь банкны үйл ажиллагаа, банкны ашиг, эрсдэлийн зардал өндөр байна. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллавал би бүтцийг нарийвчлан авч үзэж, ажиллах болно. 

Эдийн засагч Б.Дөлгөөн:

-Монгол Улсад бизнес эрхлэхэд зээлийн хүүгийн дарамт үнэхээр өндөр байгаа нь бодит асуудал юм. Үүнийг бууруулах зайлшгүй шаардлагатай ч захиргааны аргаар, хиймлээр хязгаарлаж шийдэх боломжгүй гэдэгтэй санал нэг байна. Зээлийн хүү нь зах зээлийн олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд нэр дэвшигчийн ярианд дурдсанчлан түүнд нөлөөлөх дөрвөн хүчин зүйлийн дотроос эх үүсвэрийн өртөг хамгийн том нөлөө үзүүлдэг. Тиймээс санхүүгийн эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлд та ямар бодит бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

Нөгөө талаас иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж буй үнийн өсөлтийн асуудлыг ч хөндөх нь зүйтэй. Өмнө нь 100 мянган төгрөгөөр тор дүүрэн хүнс авдаг байсан бол өнөөдөр ижил мөнгөөр авах бараа, бүтээгдэхүүний хэмжээ эрс багассан нь иргэн бүрт мэдрэгдэж байна. Инфляц ийнхүү өрхийн бодит орлогод дарамт учруулж буй энэ үед дунд хугацаанд инфляцыг 5±2 хувийн түвшинд барина гэсэн зорилт дэвшүүлээд байгаа. Гэвч сүүлийн таван жилийн турш бодлогын баримт бичгүүд байсан ч хэрэгжилт сул байсныг бодитоор харж байна. Иймд энэхүү зорилтыг бодит ажил болгохын тулд та ямар бодлогын зарчим баримталж, ямар механизмаар хэрэгжилтийг ханган ажиллах вэ?

Гуравдугаарт, тэтгэврийн зээлийн хувийг бууруулах боломжтой юу гэдгийг асуумаар байна. 

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт:

-Эх үүсвэрийн зардал бол зээлийн хүүгийн асуудлын суурь шалтгаан бөгөөд энэ нь суурь инфляцтай шууд холбоотой. Тиймээс гаднаас харьцангуй хямд эх үүсвэр татах эрх зүйн боломжуудыг өргөжүүлэх, санхүүгийн зохистой механизм бүрдүүлэхэд төв банк бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Тухайлбал, олон улсын санхүүгийн зах зээлээс урт хугацаатай, хямд өртөгтэй эх үүсвэр татах нөхцөлийг бүрдүүлэх, ногоон санхүүжилт, тогтвортой хөгжлийн зээлийн сувгуудыг нэмэгдүүлэх нь чухал юм. Мөн банкуудыг хямд эх үүсвэр татахад нь дэмжих бодлого хэрэгжүүлснээр зээлийн өртгийг аажмаар бууруулах боломж бүрдэнэ.

Үүний зэрэгцээ хамгийн чухал нь эдийн засагт үүсээд буй хөөсөрсөн, тэнцвэргүй байдлыг зогсоох явдал юм.

Энэ асуудал нь зөвхөн зээлийн хүүтэй бус, цаашлаад үнийн өсөлт, инфляцтай шууд уялдаатай. Өнөөгийн нөхцөлд инфляц нь төгрөгийн бодит худалдан авах чадварын уналтыг бүрэн илэрхийлж чадахгүй байгаа тал бий. Монгол Улсын эдийн засгийн бүтэц үйлдвэрлэл сул хөгжсөн, харин төсвийн тэлэлт шууд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ рүү бууддаг онцлогтой. Иймээс хөрөнгийн зах зээл хөгжиж байж, тодорхой хэсэг нь тийшээ шингэж орж байх ёстой юм.

Тэтгэврийн зээлийн асуудлаар олон талын байр суурь, санал яригдаж буй ч зохицуулагч байгууллагын хувьд зээлийн багцын хэмжээнд макро тэнцвэрийг хадгалах бодлогын зохицуулалт хийх тодорхой орон зай бий гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: 

-Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогтод хэд хэдэн асуулт тавихаар бэлдлээ. 

Та эдийн засгийн ямар онол баримталдаг вэ? 

Таны хувьд ажилгүйдэл чухал уу, инфляци чухал уу эсвэл эдийн засгийн өсөлт чухал уу? Та эдгээрийг нэг, хоёр, гуравдугаарт эрэмблээд өгөхгүй юу? 

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 8 их наяд төгрөгт хүрчхээд байгаа. Та сонсголд оролцогчдын асуултад хариулахдаа төрийн оролцоог багасгана гэж хэлсэн. Өмнөх Монголбанкны ерөнхийлөгч ч гэсэн энэ үгийг өнгөрсөн жилүүдэд давтамжтай хэлж ирсэн. Гэтэл бодит байдал дээр төрийн оролцоо их байсан. Шуудхан хэлэхэд УИХ-ын гишүүд, төр барьж байгаа МАН-аас гаргасан хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд Монголбанк дэмжлэг үзүүлсэнтэй холбоотой төрийн оролцоо байсан нь үнэн. Та Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллахдаа улс төрчдөөс гарч ирж байгаа, Засгийн газраас санаачилсан энэ мэт хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдийг дэмжээд явах уу? 

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт:

-Би эдийн засгийн неоклассик онол баримталдаг. Энэ нь нээлттэй, чөлөөт эдийн засаг дээр төрийн тодорхой, зөв оролцоог хангаж ажиллах ёстой гэдэг дээр би итгэл үнэмшилтэй байдаг. 

Миний хувьд поп улстөрчдийн санаачлагыг дэмжиж ажиллахгүй. 

 

10:30
2025-12-16

Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогттой хийх сонсгол болно

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа тул шинэ ерөнхийлөгчийг томилох шаардлага үүссэн. Улмаар МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал бүлэгтээ Монголбанкны ерөнхийлөгчид С.Наранцогтыг нэр дэвшүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн /2025.11.24/ хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгчөөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтыг томилох санал гаргасныг дэмжсэн байдаг.

Үүнтэй холбоотойгоор Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж, Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар товлоод байна.

С.Наранцогт нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2022 оны арваннэгдүгээр сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

БОЛОВСРОЛ: 

  • 1980-1988 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн 1 дүгээр сургууль
  • 1988-1990 онд МУИС-ийн гүнзгий лицей дунд сургууль
  • 1994 онд МУИС-ийн Физик математикийн сургуулийг физикч математикч мэргэжлээр бакалавр
  • 1999-2001 онд МУИС-ийн ийн Физик математикийн сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн
  • 2008 онд БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуульд инженер- эдийн засаг мэргэжлээр доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан

АЖЛЫН ТУРШЛАГА: 

  • 1993-1994 онд Шинжлэх ухааны академийн Математикийн хүрээлэнд туслах-эрдэм шинжилгээний ажилтан
  • 1994-1997 онд Шинжлэх ухаан мэдээллийн төвд инженер, ахлах инженер
  • 1997-2000 онд Монголын нээлттэй нийгэм хүрээлэнд хөтөлбөрийн зохицуулагч
  • 2000-2003 онд Батлах хамгаалах яам, зөвлөх
  • 2003-2005 онд Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 2005-2008 онд БНСУ, Сөүлийн Үндэсний их сургуульд докторант
  • 2008-2012 онд БСШУЯ-нд газрын дарга
  • 2012-2015 онд Хөдөлмөрийн яаманд газрын дарга
  • 2015-2018 онд Сангийн яаманд газрын дарга
  • 2018-2022 Сангийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга
  • 2022 онд Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд
  • 2022-2025 онд "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Danko 2025-12-16 96.233.202.15

Uhna avilgachid ugui gej helj chadahgui sh dee.

Avatar

ylcuin nyytsuin zereglel obog nep gapuun yceg gargatstai,bytneer 2025-12-16 132.194.13.92

– gadnui oponryy yabj boloxgyo shyy #- ;

Avatar

irgen 2025-12-16 103.57.92.165

Hugjliin bankiig dampuuruulsan hun tsaashaa Tuv Bankaa unagah ni tsag hugatsaanii asuudal

Avatar

Нэргүй 2025-12-16 66.181.184.165

Харагдаач. Өөрөө улс төрчдийг хормойдон гүйж ажилд очдог гар байж Наранцогтыг мэднээ мэднэ. Хүрэлбаатарын суганы үс

Avatar

Нэргүй 2025-12-16 202.126.88.152

ТӨВ БАНК ЗАСГААС ХАРААТ БУС АЖИЛЛАДАГ БИШДЭЭ ЯМАР

Avatar

Нэргүй 2025-12-16 202.126.88.152

хэн нь ч дарга болсон үр дүнгүй, нөгөө л МАН-ыхан

Avatar

Нэргүй 2025-12-16 59.153.115.124

Ардын нам зүүний нам байхаа больсон, тэд АНУ-ын зааврын дагуу Монголын эдийн засгийнг сүйрүүлж байгаа. Жишээ нь, түгжрэлд тохирохгүй трамвай төсөл, НӨАТ-ын буцаан олголтын хувийг 5 болгоод, мөн хувь хүний орлогын албан татварын хувийг 1 хувь болгон гээд л. Европид хувь хүний орлогын албан татварын хувь 20 байхад Монголд энэ татвар 10хан хувь шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-12-16 45.137.77.39

Нүүрсний хулгайг жинхэнэ мэдэж байгаа хүн биз дээ уул нь. Яагаад дэвшүүлээд унав?

Avatar

Иргэн 2025-12-16 202.126.91.210

Энэ муу орон нутгийн оркыг х****л идэг эндээс зайл

Avatar

Нэргүй 2025-12-16 202.126.92.75

Зөв зөв, муусайн улс төрчдийн поп амлалт, хууралт өнөөдөр эх орноо ямар болгосныг хар даа. Үнийн хөөрөгдөл инфляцын галзуурал худал амлагч хорт улс төрчдөөс эхтэй

Avatar

Т1 2025-12-16 202.9.46.60

Өөрөө поп нүүрсний хулгайч хэвтэж..

Avatar

Нэргүй 2025-12-16 202.126.88.81

Эрдэнэс Монголын бүтцийн өөрчлөлтийг дутуу орхиж зөнд нь хаясан! Базаж чадаагүй! Нүүрс эрчим хүчний групп гэдэг нь цаасан дээр үлдсэн! Магадгүй эдгээр ажил нь энэ хүнээс гэхээсээ илүү улстөрөөс хамаарсан байх! Гэхдээ л ажил хариуцсан захирал нь байсан! ЭМГЛ бол цэвэр Ассет менежмент буюу хөрөнгө санхүүгийн компани байх учиртай; тэрнээс биш уул уурхайн компаниудын нэгдэл байх нь буруу!

Avatar

Нэргүй 2025-12-16 27.123.212.86

Манай төгрөг Долларийн эсрэг чангарч чадах болов уу? Яагаад 1 төгрөг 3600 дахин сул байгаад байгааг сайн ойлгож авмаар байх юм.

Avatar

Монгол ХҮний мөн чанар 2025-12-16 202.70.43.34

Монголд болоод байгаа Сонсгол гээч дээр эрүүл зөв факттай яриа огт алгаа. Зүгээр л бие биесдээ Хорссон, Үзэн ядсан, Атаархсан Мөчөөрхсөн бусдын хэрэгт хэт дурласан ямар ч зорилгогүй ТЭНЭМЭЛ ЯРИАТАЙ Хүмүүсийн Цаг үрсэн ажил. Ер нь Монголд Ажил Амьдрал дээр ч Ажил Амьдралын тодорхой Зорилгогүй Тэнэмэл яриатай, Өөрийгөө ч, Өрөөлийг ч хүндэлдэггүй хүмүүс хаа сайгүй байдаг. Хүн доромжилж бусдын хоригийг уудалж суугаа эр, эм ямар ч хүн өөрийгөө хүндэлдэггүй хүмүүс бдагдаа

Avatar

Зочин 2025-12-16 202.126.89.6

Амжилт хүсье.

Avatar

Нэргүй 2025-12-16 66.181.178.163

ANUSDI80955877VANXANI BIEE UNELLEED BOOW XX80955877ALNI SEXSDI

Avatar

Нэргүй 2025-12-16 45.85.248.29

Боловсролыг нь харвал Физикийн хүрээлэнгийн захирлаар томилох хэрэгтэй хүн байна даа. Эдийн засаг ч биш хүнийг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилдог манайхаас өөр улс энэ хорвоод байхгүй байх. Тэгээд дараа инфляци эд нар уулга алдаад хэрэггүй дээ.

Avatar

Нэргүй 2025-12-16 202.126.92.75

zuw hun ochihnee ajild n amjilt

Avatar

зочин 2025-12-16 66.181.160.83

Бас нэг дөхөөний гар

Avatar

Нэргүй 2025-12-16 75.211.52.16

ochson gazar bolgondoo nuuts amragtai boldog hundee

Avatar

Нэргүй 2025-12-16 66.181.166.134

үнэн бол ийм хүн ёс суртахууны хувьд тохирохгүй юм бна ш дээ, з**х*й лаалар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж