Түүх, нийгмийн ухаан, физикийн олимпиад өнөөдөр болж байна

Түүх, нийгмийн ухаан, физикийн олимпиад өнөөдөр болж байна

Түүх, нийгмийн ухаан, физикийн олимпиад өнөөдөр болж байна

2025-2026 оны жилд зохион байгуулах олимпиадын хуваарийг хэлэлцэн баталж, тогтмол ажлынхаа төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна. Тухайлбал,  Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-т заасан “улсын олимпиад, мэргэжлийн болон техникийн боловсролын ур чадварын уралдаан зохион байгуулах журам, ерөнхий боловсролын сургуульд кабинет, лаборатори байгуулах, ашиглах журам баталж мөрдүүлэх” чиг үүргийнхээ дагуу Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны А/420 дугаар тушаалаар “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ыг батлан, мөрдөн ажиллаж байна.

Энэ хичээлийн жилд төрөлжсөн олимпиадыг 12 судлагдахуунаар зохион байгуулах бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сарын 13-23-ны өдрүүдэд аймаг, дүүргийн түвшний олимпиадууд зохион байгуулагдах юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Математикийн олимпиад зохион байгуулагдсан бөгөөд өнөөдөр /2025.12.15/ дүүргийн Түүх, Нийгмийн ухаан, Физикийн аймаг, дүүргийн түвшний олимпиад зохион байгуулагдаж байна.

Түүнчлэн, энэ сарын 19-23-ны өдрүүдэд Хими, Газар зүй, Англи хэл, Орос хэлний дүүргийн болон аймгийн түвшний олимпиад зохион байгуулагдах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж