Хууль төрөхийн өмнө: Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна

Хууль төрөхийн өмнө: Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна

Хууль төрөхийн өмнө: Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 12 дугаар сарын 4. УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

"News" агентлаг энэ удаагийн “Хууль төрөхийн өмнө” буландаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  онцолж байна. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн батлуулах, чанартай амьдрал, гэр бүлийн гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн учраас энэхүү хуулиудын төслийг олон нийтэд хэлэлцүүлж, орчин цагийн хэрэгцээнд нийцүүлэн боловсруулсан аж. Арванхоёрдугаар сарын 4-11-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд дахин хэлэлцэх эсэх нь тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм.


Монгол Улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн тулгамдсан хэвээр байна. Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн барьснаар УИХ-ын нэгдсэн чуулганаар 20 хүрэхгүй гишүүд хэлэлцсэн нь олны шүүмжлэл дагуулсан.

Ямартай ч УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн онцлох заалтуудаас хүргэж байна.

I бүлгийн 3.1-т “Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн  дурын харилцаанд үндэслэнэ” гэж тусгаж өгсөн бол II бүлгийн 5.2-т “Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна”, 5.3-т “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө бэлгийн замаар дамжих халдвар болон хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол, сүрьеэ, удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй эсэхийг тогтоох эрүүл мэндийн шинжилгээ /цаашид шинжилгээ гэх/ өгч, тодорхойлолт гаргуулан авсан байна”, 5.4-т “Гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь анх удаа гэрлэж байгаа бол гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамрагдах бөгөөд сургалтын агуулга, сургалтад хамруулах журмыг гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тусгаж өгчээ.

Түүнчлэн, 7.1-т “Энэ хуулийн 5.2-т заасан шинжилгээгээр өвчтэй, халдвартай нь тогтоогдсон тохиолдолд эмч, эмнэлгийн ажилтан тухайн өвчин, түүний үр дагаврын талаар  гэрлэхийг хүсэгчид тайлбар, зөвлөгөө өгч, шинжилгээний хариуг Хувь хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу хадгална” гэв.

Мөн түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн төсөл, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 7.2-т “Энэхүү хуулийн 5.2-т заасан шинжилгээгээр өвчтэй, халдвартай нь тогтоогдсон хүн өөрийн шинжилгээний хариуг нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй”, 7.3-т “Гэрлэхийг хүсэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй байсныг нөгөө тал гэрлэлт бүртгүүлснээс хойш мэдсэн тохиолдолд тус гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж тусгаж өгсөн байна.

Харин тус хуулийн 8.1.6-т “Ижил хүйстэн байх нь гэрлэхэд харшлах шалтгаан гэж тусгасан” бол 9.2.5-т “Сайн дурын үндсэн дээр гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах, цуглуулах”, 9.4-т “Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 3.13-т “Гэрлэгчдийн хэн нэг нь хүндээр өвчилсөн тохиолдолд хүндээр өвчилсөн гэрлэгч гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хүлээн  авахаас татгалзана”, 13.14-т “Эхнэр нь жирэмсэн, эсхүл гурван насанд хүрээгүй хүүхэдтэй, эсхүл хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд эхнэр нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөөгүй бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана” гэж тусгаж өгсөн байна.

Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлыг зохицуулдаг суурь хуулиудын нэг хэдий ч 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулаагүй явж ирсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-17 108.18.206.188

Ижил хүйстэй хүмүүст бас Гэрлэх эрх байх ёстой !

Avatar

Нэргүй 2025-12-17 103.212.118.42

80955877

Avatar

Нэргүй 2025-12-17 103.212.118.42

VANXANDI BIEE UNELLEED80954877

Avatar

Зочин 2025-12-17 45.117.34.67

Монгол улс зөвхөн эрэгтэй, эмэгтэй гэсэн 2 хүйстэй байхыг зөвшөөрнө гэдгийг хуульчлах хэрэгтэй. Нэг эхнэр, нэг нөхөртэй байхыг бүх хүмүүс хүсч байгаа тул маш зөв заалт оруулжээ.

Avatar

Нэргүй 2025-12-17 71.202.74.210

Монгол улсад эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйстэн байхыг зөвшөөрнө гэж тусгах.

Avatar

Нэргүй 2025-12-17 122.201.23.83

Өмнө нь 2 эхнэр нөхөртэй байж болдог байсан юм уу.

Avatar

D 2025-12-17 66.181.178.27

Ed nar huuli hiine gej neeree … hoyor asuult baina
1) Shinjilgee yamar unetei baih ve
2) Zaaval suuh surgalt ni hed ve

Avatar

Нэргүй 2025-12-17 103.212.162.203

хөөе өөр ярьж шийдэх асуудал алга уу. Хүмүүсэд эмнэлэг сургууль цэцэрлэг хэрэгтэй байна.Юун хоёр гурван эхнэр нөхөр вэ…

Avatar

зочин 2025-12-17 202.9.46.60

МОНГОЛД АЖИЛЛАХ ХҮЧ ХЭРЭГТЭЙ. ИЙМД ЭР ХҮН 2 ЭХНЭРТЭЙ, ЭМ ХҮН 2 НӨХӨРТЭЙ БАЙХ ХУУЛЬ БАТЛАВАЛ ТААРНА……….

Avatar

Нэргүй 2025-12-17 122.201.31.161

Ямар цөөхөн юм?

Avatar

зочин 2025-12-17 66.181.186.172

Ардчилал хүний эрх нэрийн дор нийгмийг бүхэлд нь с***р самуун болгосон Хамгийн муу муухай бүхэн барууны орнуудад гарч байна Бид үүнээс сэргийлэх хэрэгтэй Нийгэм зохих хэмжээгээр хатуу чанд дэг журамтай байх хэрэгтгтэй

Avatar

Чимгээ 2025-12-17 59.153.114.135

“Гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь анх удаа гэрлэж байгаа бол гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамрагдах бөгөөд сургалтын агуулга, сургалтад хамруулах журмыг гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсэн нь өрөөсгөл байна. Эхнэрээсээ, нөхрөөсөө салсан тал нь гэр бүлийн болосрол сайн учраас салсан гэсэн үг биш. Ер нь ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид, их дээд сургуулийн оюутан залууст л гэр бүлийн боловсрол сайн эзэмшүүлэх хэрэгтэй байх

Avatar

Нэргүй 2025-12-17 103.229.120.127

эхнэр нөхөрөө сольж олон амрагтай байдгаараа та нар л энэ хуулиа сайн мөрд …

Avatar

Зочин 2025-12-17 116.84.110.237

манай дарга сайд баячууд 3-5 удаа гэрлэдэг бас 10аас зуу гаруй нууц амрагуудтай байдаг ба ард иргэд залуучуудад я***н байхыг үлгэрлэж зааж сургаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж