Н.Түвшинбаяр хүрлийн төлөө барилдахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр хүрлийн төлөө барилдахаар боллоо

Токио хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -100 кг-д өрсөлдөж буй олимпийн аварга Н.Түвшинбаяр дөнгөж сая Бээжингийн олимпийн наадмын хүрэл медальт, Голландын бөх Хенк Гролтой барилдаж, юүко үнэлгээгээр ялагдлаа. Бээжингийн олимпийн наадмын шагналын тавцанд хамтдаа гарч байсан хоёр бөхийн барилдаан ширүүн өрнөж, цаг дуусах мөчид манай бөх юүко үнэлгээгээр ялагджээ. Ингэснээр Н.Түвшинбаяр аваргын төлөө барилдах боломжоо алдаж, хүрэл медалийн төлөө Францын жүдоч Тьерри Фабретай барилдах болж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж