НҮБ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг түрэг хэлний бүлгийн өдөр болгон тэмдэглэх болжээ. Ингэснээр түрэг хэлтэн ард түмний хэл шинжлэл, соёлын өвийг онцолж, ЮНЕСКО-гийн олон хэл, соёлын олон янз байдлыг хүндэтгэх амлалтаа бататгаж байна. Арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг сонгосон нь хэл шинжлэлийн шинжлэх ухааны түүхэн мөчтэй холбоотой юм. Тодруулбал, 1893 оны энэ өдөр Данийн хэл шинжлэлийн мэргэжилтэн Вилхельм Томсен түрэг хэлний бүлгийн хамгийн эртний гэгдэж буй бичмэл дурсгалуудын нэг болох Орхоны бичээсний цагаан толгойг тайлснаа зарласан. Түүний нээлт нь өнөөдөр Евразийн олон арван нийгэмлэгийг холбож буй уламжлалыг илүү гүнзгий ойлгох үүд хаалгыг нээж өгсөн юм.
Түрэг хэлний бүлэгт багтдаг азербайжан, казах, киргиз, турк, туркмен, узбек зэрэг хэл нь 200 сая гаруй хүний төрөлх хэл аж. Эдгээр хэл нь ойролцоогоор 12 сая хавтгай дөрвөлжин километрийг хамарсан өргөн уудам нутагт тархсан байна. ЮНЕСКО эдгээр хэлийг баялаг бичгийн өв, аман уламжлал, олон гишүүн оронд түгээмэл хэрэглэгддэг бөгөөд соёлын дадал зуршлыг агуулдаг гэж тэмдэглэжээ.
Түрэг хэлний бүлгийн өдрийг тунхаглах нь Азербайжан, Казахстан, Киргиз, Турк, Узбекистан улсуудын хамтарсан хүсэлтийн дагуу биеллээ олсон бөгөөд 21 гишүүн улс дэмжсэн. Энэ нь хэл шинжлэлийн олон янз байдлын үнэ цэнийг өргөн хүрээнд хүлээн зөвшөөрснийг харуулж байна. ЮНЕСКО-гийн мэдээлснээр, жил бүр тэмдэглэдэг энэхүү арга хэмжээ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71/328 тогтоолд заасан олон хэлний өргөн хүрээтэй хөтөлбөртэй нийцэж байна. Улмаар жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдөр түрэг хэл, аман уламжлалыг хамгаалах мэдлэг олгох санаачилга, эрдэм шинжилгээний судалгаа, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байх болжээ.
3,600.44





















































Нэргүй 2025-12-15 202.9.40.231
Монголын түүхийг үгүйсгэж Монголчуудыг түрэг хэлтэй байсан мэтээр ярьдаг улсууд. Ялангуяа казахууд монголын түүх соёлыг үгүйсгэдэг гол улс юм. Монгол хэл 12-р зуунд байсан гэдгийг дэлхий дахинд сайн суртчилж ойлгуулах шаардлагатай байна. Түрэг хэлтэй улсууд нийлж байгаад Монгол хэл, үндэснийг үгүйсгэж байгааг төр засаг онцгой анхаарах хэрэгтэй
Нэргүй 2025-12-15 66.181.187.230
Тэнэг хүүрээ тэд чинь түрүүчээсээ буруугаа хүлээгээд Токаев нтр мэдэгдэл хмйгээд түрэг, монгол тусдаа гээд байхад үхширсэн МАН-ын гишүүд та нар л хуучинтайгаа зууралдаж ингэж тэнэгээ гөйхуулж бна доо,кх кх кх
Нэргүй 2025-12-15 66.181.161.51
түрэг хэлтэн хүмүүс 200 сая байдаг юм байна. гэхдээ нэг үндэстэн биш. Генийн шинжилгээгээр ч гарал үүсэл нь өөр.
Нэргүй 2025-12-15 66.181.187.230
ш****г гар шүү, чи.