Сурвалжлага: Гацуур мод 90 мянгаас 1.1 сая төгрөгийн үнэтэй байна

Сурвалжлага: Гацуур мод 90 мянгаас 1.1 сая төгрөгийн үнэтэй байна

Сурвалжлага: Гацуур мод 90 мянгаас 1.1 сая төгрөгийн үнэтэй байна

 Улаанбаатар хотод шинэ жилийн уур амьсгал орж, Сүхбаатарын талбайдаа сүлд модоо зассан бол айл өрх, албан байгууллагууд гацуур модоо мөн засч, шинэ оноо угтан авахаар зэхэж байна. Бид энэ удаа гацуур модны үнэ хэд байгаа талаар сурвалжиллаа.


"Нарантуул" худалдааны төв хөл ихтэй байх агаад гадаа талбайд костюм, пиджак, даашинз сонирхсон хүмүүс их зөрөх нь албан байгууллагын шинэ жил, хүлээн авалтад бэлтгэж байгаа нь илэрхий байлаа. Гацуур мод худалдаалж буй тасаг руу орвол өндөр нам, өтгөн, цагаан, ягаан гэх мэт олон төрлийн гацуур эгнүүлэн өржээ.

Түүнээс гадна цагаан өнгөтэй жижиг хашаа, цаа буга, өвлийн өвгөн, цөмөөхэй олон төрлийн тоглоом давхар худалдаалж байлаа.

Иргэд ихэвчлэн нэг дороос худалдан авалт хийх аж. Худалдагч Б.Бурмаа “Манай лангуу гацуур модоо олон төрлийн сонголттойгоор иргэддээ санал болгож байна. Зарим тоглоомын хувьд өнгөрсөн жилийн тоглоом байгаа. Энэ жил хэд хэдэн шинэ тоглоом оруулж ирсэн. Хүмүүс ихэвчлэн олон ширхэгтэй тоглоом сонгодог, мөн мөнгөндөө тааруулж гацуур худалдаж авах нь их.

Гацуур модны хувьд том жижгээс хамаарч үнийн хувьд харьцангуй өөр өөр. Энэ хавьд зарагдаж байгаа тоглоом, гацуур бүгд ойролцоо үнэтэй 1-3 мянган төгрөгийн зөрүүтэй байх магадлалтай. Наймаачид бид үнээ өөрсдөө дур мэдэж тогтоодоггүй, зах зээлийн жишгээр ажиллаж байна. Гацуурын хувьд үйлдвэрлэсэн газар, өндөр намаасаа шалтгаалаад 90 мянган төгрөгөөс 1.1 сая төгрөгийн хооронд үнэтэй байна.

Хамгийн хямд гацуур 80 см-ийн өндөртэй 90 мянган төгрөгийн өртөгтэй. Хамгийн өндөр мод 2.5 метр өндөртэй нэг сая төгрөгөөс дээш үнэтэй худалдаалж байна.

Иргэд сонголтоо хийхдээ нэгдүгээрт өөрсдийн санхүүгийн боломж бололцоондоо тааруулан худалдан авалт хийж байна. Энэ нь худалдаа эрхэлж буй бидэнд ч, сонголт хийх хүндээ ч нэг талаараа амар байдаг. Мөн үнэ ханш гэхээс илүү чанар, аюулгүй байдалд иргэд сүүлийн жилүүдэд илүү ач холбогдол өгдөг болсон" гэлээ.

"Гацуур модны хуванцрын найрлагад юу орсон, хүүхдэд ээлтэй юу, үнэр өөрөөсөө ялгаруулах уу гэх мэтээр асуух нь олон ч нэгэнт авахаар ирсэн хүн бүрд тайлбарлаж зарах нь бидний үүрэг юм даа. Өмнөх жилүүдэд айлууд том гацуур худалдан авч байсан бол энэ жил жижиг гацуур хурдан борлогдож байна. Харин хоёр метрээс дээш гацуурыг албан байгууллага нь хаа нэг ирж авсан санагдаж байна.

Айл болгон жил бүр гацуураа солих боломжгүй ч жижиг тоглоомоо шинэчилдэг учир тоглоом их оруулж ирж байгаа. Хэт олон гацуур оруулж ирэхээр дараа жил нь зарагдахгүй байх магадлал өндөг байдаг.

Манайхаас гацуур тоглоом авч буй үйлчлүүлэгчид нэгдсэн байдлаар гацуурыг нь хүргэж өгч эхэлсэн. Энэ нь авч байгаа, өгч байгаа хүндээ хүртэл амар. Овор хэмжээ том зүйлийг авч явах хэцүү учраас хаягаар нь хүргэж хүргэж өгч байгаа. Хүргэлттэй гэхээр хүмүүс их худалдан авдаг болжээ. Олон жил дараалан гацуур зарж байгаа учраас хүмүүст аль болох зөв сонголт хийхэд нь туслах, харилцан зөвлөлдөж бараа бүтээгдэхүүнээ зардаг. Зарим нь сэтгэлээсээ үйлчилсэнд баярлалаа гээд явдаг" гэж хуучлав.

ЖИЛ БҮР ГАЦУУРЫН ӨНГӨ ЗАГВАР ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙНА

Ихэнх айл гэр, албан байгууллагууд арванхоёрдугаар сар эхлэхтэй зэрэгцээд гацуураа засдаг. Өөрөөр хэлбэл арванхоёрдугаар сарын 20-н гараад гацуур худалдаж авдаг иргэд ховор. Тиймээс ойролцоогоор 20 гаруй хоногийн л эрэлттэй бараа гэсэн үг. Энэ жил шинэ жилийн барааны үлдэгдэл их үлдэхээр байгаа аж. Гэтэл жил бүр гацуурын өнгө, загвар шинэчлэгдэж байна. Гацуур модны үнийн дүнгээс хамаарч хашаа, ганц хоёр тоглоом дагалдаж байлаа.

Үүнээс гадна өнгөрсөн жилийн үнийн дүнгээс 20-30 мянган төгрөгийн зөрүүтэй байгаа бол тоглоом ч мөн адил 5-10 мянган төгрөгийн зөрүүтэй байлаа. Тухайлбал, гацуур модны хувьд хэлбэр хэмжээнээс ихээхэн хамаарч үнийн дүн тэнгэр газар шиг ялгаатай байна.

Жишээлбэл, 210 см цагаан гацуур 390 мянган төгрөг, 210 см өтгөн ногоон гацуур 720 мянган төгрөгөөр тус тус худалдаалж байна. Мөн тоглоом доод тал нь 5000-25000 төгрөгөөр худалдаалж байна.

"Нарантуул" худалдааны төвийн худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-аас татдаг. Тэдний хувьд олон жил нэг тасагтаа наймаа эрхэлсэн болохоор ч тэр үү хаана ямар бараа хямд байгааг асуусан хүмүүст төвөггүй хэлж байлаа. Ганц нэг хүмүүс гацуур мод, тоглоомын үнэ өссөн байна гэж хэлэх төдийд л наймаачид ам уралдаж "бараа бүтээгдэхүүнийг жил бүр нэг үнээр худалдана гэж байхгүй. Бид аль болох барааны үнийг тогтвортой барихыг хичээдэг ч манай улс үйлдвэрлэгч биш учраас зарим нэг газраас хараат шүү" гэж хэлж байлаа.

Жил бүрийн энэ өдрүүдэд шинэ жилийн бараа бүтээгдэхүүн хамгийн их эрэлттэй байдаг тул наймаачдын шархаа нөхөх боломжтой сар гэв.

Учир нь "Нарантуул" худалдааны төвийг зорих иргэдийн тоо жил ирэх тусам буурч гол хэрэглэгчид нь орон нутгийн хэрэглэгч гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байлаа. Орон нутгаас зарим иргэд гацуур мод, тоглоом болон бусад шинэ жилтэй холбоотой чимэглэлийг зээлээр авч худалдаж байгаа талаар Т.Дуламсүрэн хэлсэн юм. Түүний хувьд амралтын өдөрт доод талдаа 10 гаруй гацуур мод борлуулж, гацуур нь шингэрч байгаа аж. Хамгийн сайн гүйлгээ гардаг өдөр амралтын өдөр болон Баасан гариг гэв. Учир нь иргэд баярын уур амьсгал, барааны үнийн дүн хөөрөгдөлтөд автахаас өмнө худалдан авалт хийх нь элбэг учир наймаачид арваннэгдүгээр сараас бараа бүтээгдэхүүнээ БНХАУ-руу захидаг талаараа дурдсан юм.

Худалдаачин Т.Дуламсүрэнгийн лангуу дээрээс худалдан авалт хийж буй Ө.Хангай "Гацуур модны үнийн хувьд харилцан адилгүй, өөр өөр байна. Метрээсээ хамаарч үнэ тогтож байгаа учир гэрийн орон зай, овор хэмжээг сайн тооцоолж авбал зүгээр санагдсан. Саяхан танил ах, эгчийн авсан гацуур гэрт нь таарахгүй байсан тул өөр хүнд зарж дахин гацуур авах шаардлага гарсан талаараа ярив.

Гацуур мод авахаар ирсэн зарим иргэн бараг сарынхаа цалингаар чанартай гацуур худалдан авч болохоор байгааг хэлэв. Бат бөхийг нь бодвол үнэтэй нь зүгээр юм шиг санагддаг. Гэхдээ олон жил хэрэглэхээр загвар нь хуучирч болзошгүй юм гэдгийг ч сануулж байлаа.

Хүүхэд бага байхад аргалаад өнгөрч байсан бол энэ жил гацуур мод засахгүй бол болохгүй байна. Нэгдүгээр ангийн сурагч болсон учраас том гацуур засна. Байшингийнхаа зай талбайг тооцоолж байгаад 1.8 метр өндөртэй гацуур авахаар болсон. Энд бас олон төрөл бүрийн тоглоомуудаас хүүгийнхээ дуртай үлгэрийн баатар, ан амьтныг сонгож байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-15 59.153.113.62

SEKSEER VANXANDI BIEE UNELLEED BOOB XXI BOOW DOLOON ALNI SEKSDEX ANUSDI80955877TSAG SEKSEER XUCHINDUULI

Avatar

Нэргүй 2025-12-15 210.148.94.144

Нэг саяар гацуур авч үлийгээ хйих үү

Avatar

Нэргүй 2025-12-15 124.158.108.209

ФБ -ээр нил мөнгийг чинь өсгөж өгнө гэсэн орос хэл дээр орос -казахын залилан яваад байх юм. Олон монголчууд мөнгөө алдаж байна шүү. Манай хуулийнхан анхаарна уу.
о

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж