Үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт бүртгэнэ

Үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт бүртгэнэ

Үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт бүртгэнэ

Кэйс I: Өнгөрсөн долоо хоногт ерөнхий боловсролын сургуулийн сурагч охид орцонд нэгнээ бүлэглэн дээрэлхэж тэр дундаас ганц охин тухайн охиныг толгой руу нь хүчтэй цохиж нүүр рүү нь алгадаж, ёс бусаар харааж бусад нь бичлэг хийж тусламж үзүүлэхгүй байгаа бичлэг цахим сүлжээнд тархсан.

Кэйс II: Энэ оны есдүгээр сард, тоглоомын талбай дээр сурронтой зорчиж байсан дунд болон ахлах ангийн сурагчдад иргэн шаардлага тавьсны төлөө бүлэглэн тухайн иргэнийг цахимаар буллидаж ёс бус хэллэгээр хараасан зөрчил гарч тухайн үйл явдал өндрийг авч дээрэлхэлтэд өртсөн эмэгтэй холбогдох газруудад хандсан ч тусыг эс олсон байдаг.

Энэ мэт сүүлийн жилүүдэд сурагчид нэгнээ бүлэглэн дээрэлхэж, гадуурхдаг үзэгдэл газар авч буй. Энэ нь маш олон шалтгаантай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Тухайлбал, барьж буй гар утас, өмсөж зүүсэн буюу эд материалаар, сурлага гэр бүлийнх нь санхүү болоод амьдралын чанараар нь ялгаварлан гадуурхдаг гэдгийг нийгмийн ажилтнууд хэлдэг. Мөн үерхэл, хайр сэтгэлийн асуудлаас болж нэгнээ дээрэлхдэг аж. Энэ онд насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдсон 1050 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бол үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас 2200 гаруй хүүхэд хохирсон байна. Боловсролын яамнаас Улаанбаатар хотын есөн дүүрэг болон найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэл, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд, тэр дундаа бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртсөн байдаг аж.

Хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүл болон сургуулийн орчинд хамгийн их дээрэлхэл, хүчирхийлэлд өртдөг байна. Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлддэг хүн нь үе тэнгийнхэн болон ахлах ангийнхан байдаг ажээ. Тухайлбал, судалгаагаар үе тэнгийн дээрэлхэлтийн 46 хувийг ахлах ангийн хүүхдүүд үйлддэг бол 15 хувийг багшийн үйлдэл эзэлдэг гэх судалгааны дүн гарсан байгаа юм. Хүүхэд хүчирхийлэлд өртөх, дээрэлхэлтийн хохирогч болох олон шалтгаан бий. Зарим тохиолдолд томчууд ч үе тэнгийн гадуурхал, дээрэлхэлтийг өдөөх тохиолдол байдаг байна.

Тухайлбал, урлаг, спортын тэмцээн уралдаан, хүүхдүүдийг бие биетэй нь уралдаж, өрсөлдүүлэх хандлага зэрэг нь өөрийн болоод бусдыг хүүхдийн бие, сэтгэлийг шархлуулах нь тохиолдол болдог аж.

Мөн эцэг эхийн хайхрамжгүй үйлдэлд нь хүүхдийг энэ гэмт хэргийн хохирогч болон гэмт хэрэгтэн болох нөхцөлийг бүрдүүлдэг байна. Тэгвэл аливаа дээрэлхлийг зогсооход хүүхэд, эцэг эхчүүд, багш нарын хамтын ажиллагаа маш чухал. Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ анги удирдсан багштай харилцаа холбоотой байж асуудал гарсан үед хүүхдийн нууцыг чандлан хадгалж, асуудалд тохирсон арга хэмжээ авах, холбогдох үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтэнд нь зуучлан өгөх нь чухал юм. Үе тэнгийнхний дээрэлхэл нь далд, давтагдаж, даамжирч улмаар хүүхэд амь насаа хорлоход хүргэдэг учраас хүүхэд, эцэг эхчүүд, багш нар, олон нийтийн хамтын ажиллагаа, оролцоо шаардлагатай.

Монгол Улсад үе тэнгийнхэн нэгнээ дээрэлхсэн, хүчирхийлсэн тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлага сул. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй гэх шалтгаанаар хариуцлагаас мултарч эцэг, эх нь зөрчлийн хуулиар шийтгүүлээд өнгөрдөг байна.

2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулж хэд хэдэн шинэлэг заалтуудыг оруулж өгсөн. Тухайлбал, Хүүхэд хамгааллын шинэчилсэн хуульд үе тэнгийн дээрэлхлийг тусгайлан хуульчилж өгсөн.

Тодруулбал, үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн хүүхдэд зөвлөгөө өгөх, уучлалт гуйлгах, сэтгэл зүйн зан үйлийг засах сургалтад эцэг эхийн хамт суулгах шинэлэг заалт бий. Удаа дараа үе тэнгийн дээрэлхэл, дарамт үзүүлсэн хүүхдийг цахим хувийн хэрэгт бүртгэдэг болсон. Уг хууль өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.

Сүүлийн үед хүүхдийн эрхийн тухай толгойтой бүхэн ярьдаг болсон. Энэ ч утгаараа хүүхдүүд эцэг эх нь ганц чанга дуугарахад, нэг нудраад авахад өөдөөс нь хүүхдийн эрхийн тухай сануулдаг болоод буй. Тэгвэл эргээд үүрэг хариуцлагын тухай сануулах нь зүйн хэрэг. Юу болохгүй байгаа ямар асуудал тулгараад байгааг хүүхдүүдээсээ асууж ярилцаж байхгүй бол дөнгөж бие хүн болж төлөвшиж байгаа насан дээрээ гэмт хэргийн хохирогч болж амьдралдаа арилшгүй хар толботой болох, засаж болохгүй алдаа хийхийг үгүйсгэхгүй. Нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр хүүхдүүд тэндээс мэдээ, мэдээллээ түлхүү авч нөгөө талд завгүй амьдарлын хэмнэлд хүүхдүүдтэйгээ төдийлөн ярилцаж анхаарал хандуулж чадахгүй байгаагаас үүдэж хүүхэд эцэг эх, хүүхдийн дунд амьд харилцаа алсарч үүнээс үүдэж хүүхэд буруу зүйлд татагдах нь нэмэгдэж буй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа илүү сайжруулж асуудал тулгарвал загнахаасаа илүү ярилцаж, ойлголцдог байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Enji 2025-12-15 66.181.184.156

mnai angi hevin neg angi bish tiim bolhooroo ch te uu namaig umnu jil mna angiin hovguud niilj bgd aimrzodsn ternees ni bolj bi burr emchilgee hiilgej baisn ymlda tegeed ter uydee manai angiihan hereg hiigd menejer orc ireed ta nar deerlheld urtsun bol ehleeed etseg eh daraad ni bagshdaa ch ymuu menejert handj baigaarai gsn ymlda tged bi deerlhuulj bga suuldee burr tesehee baigaad menejert orod hlh gsn cn tgd nadaa hamaagu sbd gar ged nmg zaginasan bi odo burr surguulida taiwn baij chadahaa ch b

Avatar

Нэргүй 2025-12-15 45.117.35.43

Хувьтөгөлдөр нэрт Хоёр нүдээр нь хэрээ хооллож. тураг бие нь байнга химийн эмчилгээ хийлгэж баймаар мал чи олны хараалаар тамын оронд одно

Avatar

Нэргүй 2025-12-15 66.181.182.122

Ебс-н бага,дунд ангид дээрэлхэлт маш их байна.Хүүхдүүд хичээлдээ явах дургүй болтол дээрэлхэж байна. Эцэг эхэд нь хэлэхээр юун сүртэй юм хүүхэд шдээ ийм юм байдаг шдээ гээд хүлээж авахгүй , цагдаад хандах ёстой байдаг юм болов уу. Цагдаа ийм асуудлыг тоож арга хэмжээ аваад хэвшвэл таслан зогсоож болох байх. Тэгэхгүй бол ирээдүйн гэмт хэрэгтнүүд тэнд бойжиж байна даа.

Avatar

Нэргүй 2025-12-15 66.181.170.162

Дээрэлхэдэг хүүхдийг сургуулиас хөөх арга хэмжээ авдаг байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-12-15 202.179.11.230

Zuv, baga deer ni darj avahgui bol balarna.

Avatar

Нэргүй 2025-12-15 59.153.113.62

VANXANI SEKSEER TAICHNA80955877

Avatar

Нэргүй 2025-12-15 124.158.119.35

Солонгосыг сохрор дууриагаад яахав дээ. Монголд 100 жилийн дараа л хэрэгжиж магадгүй.

Avatar

Нэргүй 2025-12-15 59.153.113.62

SEKSEER BIEE UNELLEED80955877BOOB XXI BOOW DOLOOJ ALNI SEKSDEED ANUSDI 80955877XUCHINDUULI

Avatar

зочинG 2025-12-15 103.57.95.119

Ардчилсан нийгэм шудрага бус зүйлийг өмөөрдөг баян ядуу гаар ялгаварлан гадуурхдаг үг хэлэх эрх чөлөө үнэнийг үгүйсгэнэ худпыг үнэн болгож харлуудаг нь өсвөр насны хүүхдэд нөлөөлж ах нарын сайн муу үйлдэл бүхнийг өөрт тусган авч амьдралд суралцдаг

Avatar

Нэргүй 2025-12-15 203.17.23.177

МОНГОЛ ШИГ ХУУЛЬ БҮРЭН УТГААРАА ХЭРЭГЖДЭГГҮЙ, МӨНГӨӨР БҮХ ЗҮЙЛИЙГ АРГАЛДАГ УЛСАД ЭНЭ БОЛ БҮРЭН ХЭРЭГЖИХГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж