Трамп "ISIS" бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Трамп "ISIS" бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Трамп "ISIS" бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв

АНУ-ын армийн мэдээлснээр Сирийн төв хэсэгт зэвсэгт этгээд халдлага үйлдсэний улмаас хоёр америк цэрэг болон иргэний орчуулагч нэг хүн амиа алдсан байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг халдлагыг Исламын улс (ISIS) бүлэглэл үйлдсэн гэж мэдэгдэж, хариу арга хэмжээ авна гэдгээ амлав.

АНУ-ын Төв командлал (CENTCOM) болон Пентагоны албаныхан Бямба гаригт (2025.12.13)  энэ талаар мэдээлсэн. Тэдний хэлснээр уг хэрэг Палмира хотын орчимд терроризмын эсрэг ажиллагаанд дэмжлэг үзүүлж байх үеэр болсон байна. Мөн гурван хүн шархадсан бөгөөд халдлага үйлдсэн этгээдийг устгасан гэж мэдэгджээ.

Сирийн аюулгүй хүчнийхэн болон Америкийн цэргүүд хамтарсан хээрийн эргүүл хийж байх үедээ халдлагад өртсөн гэж Сирийн төрийн мэдлийн мэдээллийн агентлаг мэдээлсэн  байна. Тус агентлагийн мэдээлснээр, Сирийн хүчний хоёр албан хаагч шархаджээ. Ерөнхийлөгч Трамп сэтгүүлчдэд хэлэхдээ, “Энэ бол бид болон Сирийн эсрэг хийсэн ISIS-ийн халдлага” гэж мэдэгдээд,
“Бид заавал хариу арга хэмжээ авна” гэж онцлон тэмдэглэв.

АНУ 2024 онд Сирийн ерөнхийлөгч асан Башар аль-Асадын дэглэм нуран унасны дараа ч тус улсад цэргээ байлгаж, терроризмын эсрэг ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа юм. Сирийн түр засгийн газар "ISIS"-ийн эсрэг АНУ тэргүүтэй ажиллагаатай хамтран ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-14 59.153.115.124

Хариу арга хэмжээ авна гэдэг нь Америкийн цэргүүдийг Ойрхи Дорнодод байрлуулахыг хэлж буй. Хэдий чинээ Америкийн цэрэг гадаадад байрлана, төдий чинээ гадаадын дүрвэгсдийг АНУ хүлээн авах болно. Удахгүй АНУ-ын хүн ам 400 сая болох нь.

Avatar

Нэргүй 2025-12-14 188.162.254.70

тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.

Avatar

Нэргүй 2025-12-14 66.181.179.147

Удахгүй Сири иргэгий дайнд сүйрч Амэрик эзэлнэ ээ

Avatar

Нэргүй 2025-12-14 122.201.31.203

Зарим нэг юу ч мэдэхгүй хоосон толгойтой мал писда 1950 онд солонгосын дайн эхлэхээс өмнө солонгос хуваагдаагүй бүтэн байсан гэж хуцаж тэнэгтээд байх юм. Ямар эргүү тэнэг шизотой тархины тураал нь тийм солиотой юм бичдэг байна аа. Солонгос чинь анх 1948 онд хуваагдсан ш дээ. Ядаж байхад тэр 66.181.187.230 гэдэг эргүү мал басан ч гэхшиг монголоороо ч зөв бичиж чадахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж