Беларусь улс АНУ-тай тохиролцсоны дараа 123 хоригдлыг суллалаа. Суллагдсан хүмүүсийн дунд 2020 оноос хойш хоригдож байсан сөрөг хүчний нэрт идэвхтэн Мария Колесникова, мөн Нобелийн Энх тайвны шагналт Алесь Бяляцкий багтжээ. Тэднийг суллах шийдвэр нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Беларусийн асуудал хариуцсан тусгай элч Жон Коулын Минск хотод хийсэн хэлэлцээний дараа гарсан байна.
Хоригдлуудыг сулласны хариуд АНУ Беларусь улсын бордооны үйлдвэрлэлд чухал үүрэгтэй, гол экспортын бүтээгдэхүүн болох калийн давс (potash)-д тавьсан хориг арга хэмжээг цуцлахаар зөвшөөрчээ.
АНУ харилцаа сайжрахын хэрээр бусад хоригийг ч мөн цуцлах боломжтой гэж мэдэгдсэн байна. Мария Колесникова эрх чөлөөгөө олсондоо асар их баяртай байгаагаа илэрхийлсэн ч одоо хүртэл шоронд байгаа олон хүнийг мартаж болохгүйг онцолжээ. Суллагдсан хоригдлуудын ихэнхийг Украин руу шилжүүлж, дараа нь Польш болон Литва руу явуулахаар болсон байна. Харин Бяляцкий зэрэг цөөн хүн шууд Литвад хүргэгджээ. Цөллөгт байгаа Беларусийн сөрөг хүчний удирдагч Светлана Тихановская энэхүү явдлыг хориг арга хэмжээ үр дүнтэй байдгийн жишээ хэмээн үнэлсэн байна.
Мөн хориг арга хэмжээ бол дарангуйлагчдыг шахах хэрэгсэл гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр Лукашенко хүмүүнлэг сэтгэлээр бус, харин ашиг хүртэхийн тулд хоригдлуудыг сулласан гэж онцолжээ. Европын Холбооноос ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрдөггүй Александр Лукашенкод энэ тохиролцоо улс төрийн хувьд ашигтай болж, түүний олон улсын тусгаарлагдсан байдлыг багасгаж байна. 2020 оны маргаантай сонгуулийн дараа болон Беларусь улс Оросын Украинд явуулж буй дайнд оролцсонтой холбоотойгоор барууны орнууд хориг арга хэмжээг чангатгасан юм. АНУ-ын энэхүү алхам нь бодлогын өөрчлөлт гэгдэж байна. Гэсэн хэдий ч Европын орнууд Беларусь улсыг хориглож, тусгаарлах бодлогоо үргэлжлүүлсээр байна.
3,548.92




















































Нэргүй 2025-12-14 122.201.31.203
Зарим нэг юу ч мэдэхгүй хоосон толгойтой мал писда 1950 онд солонгосын дайн эхлэхээс өмнө солонгос хуваагдаагүй бүтэн байсан гэж хуцаж тэнэгтээд байх юм. Ямар эргүү тэнэг шизотой тархины тураал нь тийм солиотой юм бичдэг байна аа. Солонгос чинь анх 1948 онд хуваагдсан ш дээ. Ядаж байхад тэр 66.181.187.230 гэдэг эргүү мал басан ч гэхшиг монголоороо ч зөв бичиж чадахгүй.