“Eurovision 2024” тэмцээний ялагч Израилийг бойкотлов

“Eurovision 2024” тэмцээний ялагч Израилийг бойкотлов

“Eurovision 2024” тэмцээний ялагч Израилийг бойкотлов

Өнгөрсөн онд “Eurovision” дууны тэмцээнд түрүүлсэн Швейцарын дуучин Немо ирэх оны дууны уралдаанд Израиль улсыг оролцуулахаар шийдсэнийг эсэргүүцэж байна. Улмаар тус тэмцээнээс хожсон цомоо буцаан өгөх болсноо мэдэгджээ.

Немо өөрийн цахим хуудсандаа, “Ноцтой хэрэгт буруутгагдаж буй улс өөрийн дүр төрөхийг сайжруулахын тулд энэ тэмцээнийг удаа дараа ашиглаж ирсэн тул би ийм шийдвэр гаргалаа” гэж бичжээ.

Тэрбээр мөн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн мөрдөн шалгах комисс өмнө нь Израилийн эрх баригч болон аюулгүй байдлын хүчнүүдийг Газын зурваст геноцид үйлдсэн гэсэн дүгнэлт гаргасныг дурдсан байна.

“Eurovision” тэмцээнийг зохион байгуулагчид уг уралдааныг эв нэгдэл, хүртээмж, хүний нэр төрийг дээдэлдэг гэж тайлбарладаг. Гэвч Израилийг оролцуулж байгаа нь эдгээр үнэт зүйлс Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (EBU)-ны шийдвэртэй зөрчилдөж байна гэж Немо үзжээ. "EBU"-ийн гишүүд өнгөрсөн долоо хоногт Женев хотод хуралдаж, Израилийг тэмцээнд оролцуулах шийдвэр гаргасан байна. Үүний дараа Испани, Нидерланд, Ирланд, Словени, Исландын телевизийн сувгууд 2026 онд Вена хотод болох “Eurovision” дууны тэмцээнийг бойкотлохоор төлөвлөж буйгаа мэдэгджээ.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-14 122.201.31.203

Зарим нэг юу ч мэдэхгүй хоосон толгойтой мал писда 1950 онд солонгосын дайн эхлэхээс өмнө солонгос хуваагдаагүй бүтэн байсан гэж хуцаж тэнэгтээд байх юм. Ямар эргүү тэнэг шизотой тархины тураал нь тийм солиотой юм бичдэг байна аа. Солонгос чинь анх 1948 онд хуваагдсан ш дээ. Ядаж байхад тэр 66.181.187.230 гэдэг эргүү мал басан ч гэхшиг монголоороо ч зөв бичиж чадахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж