Долоо хоногийн өрнийн зурхай 2025.XII.15-21

Долоо хоногийн өрнийн зурхай 2025.XII.15-21

Долоо хоногийн өрнийн зурхай 2025.XII.15-21

Шинэ долоо хоногийн /2025.XII.15-21 өрнийн зурхайг хүргэж байна. 


Хонь

Дотоод хүчээ нээж, урьд өмнөхөөсөө илүү идэвхтэй, эрчтэй байх бололтой. Магадгүй энэ нь жаахан огцом байдлаар илэрч болох юм. Шинэ зүйл сурах, удаан хүлээгдсэн төслийг амь оруулах зэргээр идэвхтэй байна. Долоо хоног өнгөрөх тусам таны эрч хүч буурах биш улам л нэмэгдэнэ. Амжилтад хүрэх, том зорилгод тэмүүлэх бүх хэрэгтэй зүйл танд байна. Гэхдээ энэ их амжилтын хажуугаар бусадтай хэрхэн харилцаж байгаагаа нэг анзаараарай. Олон нийт таныг хэрхэн хардаг байсан, тэр байр суурь өөрчлөгдөх төлөвтэй байна. Тиймээс бусадтай эвтэй байж, аливааг аль болох дипломат байдлаар шийдээрэй. Удирдагч байр суурь тань бэхжинэ. Та угаас удирдлагыг гартаа авахаар төрсөн хүн юм. Зоригтой, тууштай, итгэл төрүүлэхүйц нэгэн байгаарай. Санхүүгийн байдал тогтворжих ч нарийн ширийн зүйлд анхаарал хандуулах шаардлага гарна. Хурдан ашигаас илүү урт хугацааны зорилгоо анхаар.

Үхэр 

Ажлын үүрэг хариуцлага ихээхэн нэмэгдэж, бараг оргилдоо хүрнэ. Урт хугацааны тогтвортой стратегиэ боловсруулах шаардлага тулгарна. Санхүүгийн хувьд дундын хөрөнгөтэй холбоотой асуудал гарч ирнэ. Бүх зүйлийг шударгаар ярилцахыг зөвлөе. Амьдралд ойр байж, сэтгэл хөдлөлөөр бүхнийг шийдэхгүй байхыг хүсье. Асуудалд шударгаар хандаж шийдэхгүй бол сүүлд нь хэрэг дахин сөхөгдөх вий. Та бусдын анхаарлыг амархан татах чадвартай. Гэлээ гээд аливаа харилцаанд өнгөц байдлаар ханддаг бол энэ удаад илүү нухацтай байгаарай. Тантай ижил сонирхолтой хэн нэгэн анхаарал татна. Юунд ч яарах хэрэггүй. Таны сэтгэл санааны эрүүл мэнд бие физилогитой чинь шууд холбоотой байна. Тиймээс идэж, унтах, хөдлөх тал дээрээ анхаарал хандуулж, эрүүл хэв маягийг баримтлаарай.

Ихэр 

Ажил мэргэжлийн талбарт дасч дадсан хэв маягаасаа татгалзах цаг тань иржээ. Ганцаараа бүхнийг хийгээд байх уу, багийн ажиллагаанд найдах уу? Энэ хоёрын тэнцвэрийг олох нь хамгийн чухал. Тэвчээртэй байж чадвал урагш ахихад тань саад болж буй зүйлсийг бут цохиж чадна. Санхүүгийн байдал тогтворгүй, хамаг юм зуун задгай санагдаж магадгүй ч долоо хоногийн сүүлээр байдал сайжирна. Жижиг зүйлсийг анзаарахгүй өнгөрч болохгүй. Ганц бие хүмүүс ажлын талбарт хэн нэгэнтэй учирна. Гэр бүлийн хүнтэйгээ өдөр тутмын амьдрал, үүрэг хариуцлагын талаар нээлттэй яриа өрнүүл. Үл ойлголцол үүсэх ч гэлээ шударга байдал бүхнийг эмх цэгцэд оруулна. Ядарч сульдах мэдрэмж төрнө. Амьдралдаа зөв дадал зуршлуудыг нэвтрүүлж чадвал урт хугацаандаа эрч хүчтэй байна гэдгийг санаарай.

Мэлхий 

Хайр дурлалын утга учрыг хайж хэт төөрөлдөх хэрэггүй. Илүүдээ гарсан эрч хүчээ зорилгоо биелүүлэхэд ашигла. Таны толгойд шинэ содон санаа олон байна. Тиймээс өдөр тутмын амьдралаа илүү үр дүнтэй өнгөрүүлээрэй. Бусадтай сайхан хамтарч ажиллахын үнэ цэнийг ойлгоно. Сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгаж, тэсвэр тэвчээрээ харуул. Зөрчилдөөн гэж санагдаж буй зүйлс яг үнэндээ тэгтлээ төвлөрөөд байх зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Өр төлбөр, хамтын хөрөнгө зэрэг санхүүтэй холбоотой зүйлсэд анхаарал хандуулах шаардлага гарна. Хэдийгээр төвөгтэй ч гэлээ зохион байгуулалт сайтай байвал асуудал аяндаа шийдэгдэнэ. Нийгмийн хүрээлэл тань энэ долоо хоногт таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ хувьдаа амарч, тайвшрах цаг өөртөө гаргаж байх хэрэгтэй. Олон хүнд хэт их цаг зарцуулах нь таныг ядраана.

Арслан 

Таны амьдралын түүхийг та өөрөө л бүтээнэ. Ирээдүйн карьер чинь таны санаанд багтаж байгаа бол зорилгодоо зориглон анхаарлаа төвлөрүүл. Өөрчлөлт хийх шаардлага байгаа бол яг одоо л эхэл. Шийдэмгий алхам хийх эрч хүч танд байна. Өдөр тутмын дадал зуршлаа илүү эмх цэгцтэй болгоорой. Зөвхөн алсын зорилго гэлтгүй өдөр тутмын амьдралд тань хүртэл шинэчлэл хэрэгтэй байна. Таны амжилт олон нийтийн анхаарлын төвд байна. Авьяас чадвараа харуулахын хажуугаар шинэ үүрэг хариуцлага үүрэх гээд бага зэрэг тээнэгэлзэж магадгүй. Санхүүгийн сайхан боломжууд гарч ирнэ. Гэхдээ хэт их эрсдэл гаргахаас болгоомжил. Өөртөө итгэх сайхан ч гэлээ тэнцвэрт байдлыг алдагдуулж болохгүй. Хайртай хүнтэйгээ хамтдаа амжилтаа тэмдэглэж, бие биенийхээ зорилгыг урамшуулна. Бардамнал, би төвт үзлээсээ ангижир. Буулт хийх нь дотно харилцааг бэхжүүлнэ.

Охин 

Бүтээлч долоо хоног. Долоо хоногийн эхнээс л та төлөвлөгөөгөө боловсруулж, одоогийн ажил төслүүдээ улам гүнзгийрүүлэхэд анхаарлаа хандуулна. Судалгаа хийх, ур чадвараа сайжруулахад тохиромжтой. Энэ үед жижиг зүйлсийг орхигдуулж болохгүй. Өөрийгөө хязгаарлаж болохгүй, хийж буй зүйлээрээ бахархах эрх тань нээлттэй. Санхүүгийн шинэ боломжууд гарч ирж магадгүй. Өөртөө хийсэн хөрөнгө оруулалт урт хугацаанд үр өгөөжөө өгнө. Өөр үзэл бодолтой, өөр соёлтой хэн нэгэн анхаарлыг тань татна. Хэрвээ та хостой бол хамтын мөрөөдлийнхөө талаар нээлттэй ярилцаарай. Одоо яригдаж буй зүйлс та хоёрын ирээдүйн өсөлтийн гол түлхүүр болох вий. Эрч хүч тань халгиж цалгилаа гээд эрүүл мэндээ тарамдаж орхих хэрэггүй. Юу ч хийсэн амарч, тайвшрах боломжийг өөртөө гаргаарай.

Жинлүүр

Нөхөрлөл бол энэ долоо хоногийн гол сэдэв. Бусадтай амархан ойлголцдог, эв зүйгээ олдог зан чанар тань энэ долоо хоногт их хэрэг болно. Орчны уур амьсгалыг бүрдүүлэх гол хүн нь та байх бололтой. Өрөвч зангийнхаа ачаар бусдыг илүү гүнзгий ойлгоно. Өнгөрсөн харилцаануудаа шинэ өнцгөөс олж харж, эвлэрэл, ойлголцолд хүрнэ. Амралтын өдрүүдийг өөртөө болон гэр бүлдээ зориул. Ядарч туйлдсан мэдрэмж төрж байвал энэ амралтын өдрийг л ашиглаад аваарай. Сэтгэл санааны амар амгалан байдал тань зөвхөн танаас хамаарна. Өөрөө өөртэйгөө ярилц. Гэр бүлийн хүнтэйгээ нийтлэг үнэт зүйлс болон санхүүтэй холбоотой яриа өрнүүлнэ. Энэ яриаг итгэлцлийг бэхжүүлэх боломж болгон ашиглаарай. Харин та ганц бие бол сэтгэл хөдлөлийн хүчтэй таталцлын оронд орно.

Хилэнц 

Энэ долоо хоногт таны амбиц огцом нэмэгдэнэ. Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж, хүмүүсийн дунд байх амархан санагдана. Өөрийгөө тод томруунаар илэрхийлж, бусад хүмүүс ч таны ауранд татагдана. Үүнийг дагалдаад өөрийн хэрэгцээг л нэн тэргүүнд тавьмаар санагдах бололтой. Гэхдээ найз нөхдийн хүрээлэл, багын ажиллагаа хамгийн чухал гэдгийг бүү мартаарай. Зарим хамтрал улам бэхжих бол зарим нь дуусгавар болно. Санхүүгийн шинэ үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Ганц бие хүмүүс ажил мэргэжилтэй холбоотойгоор шинэ харилцаа үүсгэж магадгүй. Харилцан хүндлэл, нийтлэг зорилго нь урт хугацааны харилцааны үндэс суурь болно. Харин та гэр бүлтэй бол санхүүгийн чухал яриагаа өрнүүлэх цаг тань болжээ. Ширүүн яриа болж байгаа мэт санагдаж магадгүй. Гэсэн ч ил тод байдал нь итгэлцлийн түлхүүр гэдгийг санаарай.

Нум

Юунд ч яарч сандарч адгах хэрэггүй. Аливаа ажлыг өөрт тохирсон хурдаар, гол нь тууштай хийж байхад учир нь олдоно. Хүн хоорондын харилцаа тал дээр аливаа зөрчил байсан бол энэ долоо хоногт шийдэж чадна. Таны сэтгэл зүй бусадтай эвлэрч, ойлголцоход нээлттэй, бэлэн байна. Аливаа харилцааг хөнгөн хүлээж авах нь таныг илүү өөдрөг болгоно. Ирээдүйнхээ төлөвлөгөөг том зургаар нь гаргаж, бодитой анхаарал хандуул. Олон зүйлийг зэрэг хийхээс зайлсхий. Эрүүл мэнд, аль эсвэл гэрийн тэжээвэр амьтантай холбоотой зардал гарч магадгүй. Санхүүгийн сахилга баттай байхыг зөвлөе. Урт хугацааны тогтвортой санхүүгийн төлөвлөгөөгөө гарга. Ажилдаа явж байгаад, гадаа алхаж байгаад, эмнэлэгт дугаарлаж байгаад гэх мэт ямар нэг санаанд оромгүй байдлаар сэтгэлд нийцэх хүнтэй учирч магадгүй. Гэхдээ хэт их хүлээлт үүсгэх хэрэггүйг зөвлөе.

Матар 

Шинэ он дөхөж байгаа энэ өдрүүдэд эхлүүлсэн ажлаа дуусгах, эцсийн цэгүүдийг хатгахад эрч хүчээ зарцуулаарай. Идэвхтэй, шийдэмгий долоо хоног таныг хүлээж байна. Харилцаа холбоо энэ долоо хоногт хамгийн чухал байна. Ажлын орчинд эерэг эрчим зонхилох нь бүх зүйл урагштай байхын эхлэл. Зорилгоо бодит болгохын тулд ур чадвар, зан чанар гээд бүх зүйлдээ анхаарах шаардлагатай. Санхүүгийн ашигтай санал орж ирж магадгүй. Төсөв, зохион байгуулалтад анхаарлаа хандуулаарай. Ганц бие матруудын бусдыг татах чадвар онцгой хүчтэй байна. Шинэ романтик учрал тохиож магадгүй. Хөнгөн, хөгжилтэй зүйлсэд нээлттэй байгаарай. Харин та хостой бол хамтын хоббитой болох нь харилцааг гүнзгийрүүлнэ. Аливаа бүтээлч үйл ажиллагаа таны бие, сэтгэлийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө.

Хумх

Сонирхолтой, онцгой долоо хоног таныг хүлээж байна. Амжилтад хүрэхийн тулд юу юуг бэлтгэх хэрэгтэйг хорвоо ертөнц танд тодорхой харуулна. Ойрын хэдэн өдөр олны анхаарал танд төвлөрөх тул аливаа асуудалд тайван бөгөөд ухаалаг хандаарай. Хэрэгтэй хэрэггүй драмаас хол байгаарай. Та сэтгэл хөдлөлөө ухаалгаар удирдаж чадах ч гэлээ энэ нь ядарч, сульдсан мэдрэмжийг төрүүлж магадгүй. Тэмдэглэл хөтлөх, бясалгал хийх зэргээр өөртөө анхаарал хандуулаарай. Жижиг зүйлээс том санаа урган гарна. Таныг өсч хөгжихөд тусалдаг хүмүүстэй хамтран ажилла. Одоогийн хүрээлэл тань таны зорилгыг үнэхээр дэмжиж чадаж байна уу. Гэр бүлтэй холбоотой зардал гарч магадгүй. Ганц бие хүмүүс ойр дотны хүрээллээрээ дамжуулан хүнтэй танилцаж магадгүй. Харин та хостой бол хамтын үүрэг хариуцлагаа ухамсарлахыг зөвлөе.

Загас

Оны өмнө сэтгэл санаагаа цэгцлэхэд анхаарлаа хандуул. Ойрын өдрүүдэд та олны анхаарлын төвд байх бололтой. Тиймээс бусадтай ойлголцох амар хялбар аргатай болохыг хичээ. Карьераа өсгөж, урт хугацааны зорилгоо биелүүлэхийг хүсч байвал тэсвэр хатуужилтай бай. Бас энэ бүх зорилгоо биелүүлэхэд хэн хажууд тань байх вэ гэдгийг дахин нэг үнэлж дүгнэ. Гэрээ хэлцэл, бичиг баримттай холбоотой ажлууд амжилттай бүтнэ. Санхүүгийн байдал ч сайжрах төлөвтэй байна. Аян замд гарах, шинэ зүйл сурахтай холбоотой зардал гарч магадгүй. Ганц бие хүмүүс олон нийтийн арга хэмжээнээс хүнтэй танилцах бололтой. Санаа бодлоо нээлттэй илэрхийлэхийг хичээгээрэй. Харин та хостой бол илэн далангүй харилцан яриа урт хугацаандаа хэрэгтэйг санаарай. Сэтгэл санаагаа хэт ачаалуулалгүй завсарлага авч, амсхийж байгаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сарнай 2025-12-15 103.242.47.226

Маш гоё байна өндөр байна

Avatar

зочин 2025-12-15 59.153.114.182

зурхай.сайн.байна шүү!

Avatar

э муу 2025-12-15 202.9.40.191

гоё байна баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж