Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 хүртэлх жилийн ял ногдуулна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 хүртэлх жилийн ял ногдуулна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 хүртэлх жилийн ял ногдуулна

Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ  жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэмэгдэж байгаа ажээ. Тухайлбал, Тээврийн цагдаагийн алба хаагчид өчигдөр /2025.12.11/ шөнө гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 иргэнийг илрүүлсэн байна. Мөн 2025 оны эхний арваннэгэн сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31905 иргэнийг илрүүлжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнд ногдуулах хуулийн харицлагыг өнгөрсөн жилээс эхэлж чангаруулсан байдаг

Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчлийн тухай хуулиар:

  • Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулахаар Зөрчлийн хуульд өөрчлөлт орлоо.
  • Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хасах, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жилийн хорих ял оноохоор болж байна.
  • Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдээд хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хасах, 2,700,000-14,000,000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна.
  • Ялын бодлогын өөрчлөлтөөр жолоодох эрх хасах ял нэмэгдсэн, торгох ялын доод хэмжээ зургаа дахин, дээд хэмжээ гурав дахин нэмэгдлээ. Зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ таван сараар, дээд хэмжээ хоёр жилээр нэмэгдэж байна.
  • Согтуурсан, мансуурсан, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол жолоодох эрхийг 3-5 жил хасах, зорчих эрхийг 1-3 жилээр хязгаарлах, эсвэл 1-3 жилээр хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд өөрчлөлт боллоо.
  • Согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ зөрчил гаргаж, хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 5-8 жил хасах, зорчих эрхийг 1-5 жилээр хязгаарлах, эсвэл 1-5 жилээр хорих ял оногдуулахаар боллоо.
    Харин согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодож яваад хоёр ба түүнээс дээш олон хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 8-12 жил хасаж, 2-8 жилээр хорих ял оногдуулна. Хуулийн эдгээр өөрчлөлт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

би 2025-12-12 66.181.166.67

зорчих эрхийг 1-3 жилээр хязгаарлах, эсвэл 1-3 жилээр хорих ял оногдуулах гэх юм. Ямарт нь аль нь үйлчилдэг юм болдоо

Avatar

Зочин 2025-12-12 202.126.90.244

ардынхаа амьдралыг сайжруулах нэг ч алхам хийж чадахгүй байж торгууль ял нь л нэмэгдэх юмдаа .Залуучууд яаж амьдрах юм бол доо ..

Avatar

зочин 2025-12-12 103.57.92.74

Монгол шудрага бус хуультай хохирогч буруутан жирийн ард иргэнд халгаатай эрх мэдэл албан тушаал мөнгө хөрөнгөтэй хүнд ардчилсан хууль үйлчилдэг ,, кк

Avatar

Нэргүй 2025-12-12 103.229.122.79

маш зөв

Avatar

Яллагч эмээ 2025-12-12 103.229.122.219

манайхан хууль зохиож чаддаггүй яачихсан арчаагүй юм бэ. Согтуугаар тээвриин хэрэгсэл жолоодож бгаа хүн хутга өвөртлөөд гудамжаар согтуу агсараад тааралдсан хүнээ айлгах.а**х гэмт хэрэг үйлдэж бгаатай адил утгатай хэрэг бусуу..тиим учраас шууд ялы нь хатуу чанга өгөх хэрэгтэй. 5 жил хориод насаар нь жолоо барих эрхии нь хасаха хэрэгтэй. Хүнии амьд явах эрхииг зөрчиж бгаа хүн өөрөө амьд явах эрх эдлэх ёсгүй..

Avatar

Moogii 2025-12-12 103.140.10.218

тиймээ зав

Avatar

зочин 2025-12-12 103.140.10.211

эхний удаа жолоодвол гэсэн хөнгөлөлт байж болохгүй. зүгээр л хорих ялтай болго. одд их хуралд залуу гишүүд их болж арай сийрэг сэтгэж байна. хуучны хөгшин ухна шиг бузар төгцөг гишүүд дандаа муу юм сэтгэдэг.

Avatar

zochin 2025-12-12 71.229.150.6

Arhi uuj mashin joloodood hunii ami hohiroogood bai gesen huli uilchildeg yum bna,iim huulitai hezee ch zasrahgui,hashrahgui,gadaad orond bol nasaar ni erhii ni hasna,ene nasandaa tulj diilehgui tulburt unana,bas horigdono

Avatar

Нэргүй 2025-12-12 202.9.47.92

Архи ууж хүнийг хохироосон бол ялыг маш чанга болго оо. Бусад хүн амьд явах эрхтэй

Avatar

Нэргүй 2025-12-12 59.153.113.206

Шоронжсон улс болох нь л дээ.

Avatar

Нэргүй 2025-12-12 59.153.113.206

тамхи, архи мэттэйгээ л үзэх юм. өөр юм чаддаггүй ээ оркууд.

Avatar

Иргэн 2025-12-12 66.181.187.179

хотоор дүүрэн эрхээ хсуулсан жолооч нар машинаа бариад явж бна

Avatar

Иргэн 2025-12-12 103.57.92.118

Шууд хорих ял өгөө.
Наад хэрэг чинь буурахгүй, зогсохгүй. Торгууль бол үр дүнтэй шийтгэл биш.

Avatar

Буруу 2025-12-12 202.9.47.52

Буруу, доод тал нь 3 жил, хүн алсан бол 10 жил. Наадмын өршөөлд хамруулахгүй, МАН-д танил талтай байх нь хамаагүй!!!

Avatar

Бадарч тахар 2025-12-12 66.181.184.18

Хүн дайрч алчихаад 1 би эрүүл байсан ш дэ гээд 1 жилийн ял аваад байгаа юм ! Харин ч эрүүл үёдээ дайрсан гээд ял нь чангарч хүндрэх ёстой юм биш үү ! Балай Монголын хууль нь шал балай ! Гадаадад бол согтуу үёдээ дайрсан бол ял хөнгөрдөг юм !

Avatar

Нэргүй 2025-12-12 103.212.117.192

Хууль ойлгодоггүй хүн байна. Нөхцөл байдлаас шалтгаална. 1 жилийн ял нь хамгийн бага, өөрөөр хэлбэл зөөлрүүлэх үндэслэл гарч ирсэн тохиолдолд – жишээ нь явган зорчигч согтуу байсан, явган зорчигчийн дүрэм зөрчсөн, нөгөө машины жолооч согтуу байсан, өөрийнх нь хөл гар татсан ч юмуу, тоормос нь ажиллахаа больсон, хурдаа тохируулаагүйгээс гулгаж шарвасан гэх мэт.

Avatar

Нэргүй 2025-12-12 103.212.117.192

"дайрч а**х". Наадахыг чинь өөр хуулиар шийддэг. Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай биш Хүнийг санаатай а**х гэдэг зүйл ангиар шийтгэнэ.

Avatar

huz 2025-12-12 202.70.43.7

ehnii udaa daraagiin udaa gedeee bolildoo anhnaasaa changa baildaa erhluultsen huuli bataldag yum be

Avatar

Нэргүй 2025-12-12 66.181.179.188

Хүн дайрч алаад 1 жил арай ч дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж