Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилоод хагас жил болжээ. Засгийн газар солигдоход сайд нь өөрчлөгдөж, харьяа агентлагийн даргыг шинээр томилдог болсон. Энэ дагуу шинэ Засгийн газрын томилгоонууд үргэлжилж байна. Томоохон төрийн өмчит компаниудын захирлуудыг үүрэг ажлаас нь чөлөөлж, мөн сайд нар харьяа агентлагууддаа халаа сэлгээг хийж байгаа юм. Ингээд гүйцэтгэх засаглалын түвшинд хийсэн томоохон томилгоонуудыг нэгтгэн танилцуулъя.
ЦЕГ-ЫН ДАРГА Ж.БОЛД:


Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тасралтгүй 18 жил ажилласан С.Баатарсүрэнг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилов. Тэрбээр банк санхүүгийн салбарын бодлого боловсруулах, банкны хяналт шалгалт, эрсдэлийн удирдлага хэрэгжүүлэх ажлыг удирдах албан тушаалыг долоон жил хашжээ.
С.Баатарсүрэн нь эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн эдийн засгийн бакалавр, Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн их сургуулийн Санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгсчээ. Тэрээр Зоос банканд эрсдэлийн шинжээч, ахлах шинжээч, Монголбанканд хянан шалгагч, Хадгаламж банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Хөгжлийн банканд хэлтсийн захирал, Хадгаламжийн даатгалын корпорацид Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.
ДЦС-IV ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.ТАВИНБЭХ:

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар ДЦС-3 ТӨХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэхийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнийг ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон юм. Эрчим хүчний сайд асан тэрбээр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн байна. Түүний хувьд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс дүүрэг орон нутгийн иргэдийн саналаар нийслэлийн дагуул Багануур хотын захирагчаар сонгогдон ажиллаж, 2017 оноос өнөөдрийг хүртэл Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх сүлжээ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн.
ШШГЕГ-ЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ А.НАМСАМАНД:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболорыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд ШШГЕГ-ын дэд дарга А.Намсамандыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Б.Нандинболорыг өнгөрсөн 2024 оны дөрөвдүгээр сарын 3-ны Засгийн газрын хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар томилсон байдаг. Харин А.Намсаманд нь ШШГЕГ-т олон жил ажиллаж байгаа аж.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2025.12.09/ Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүсэлтийг нь үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Гаалийн байгууллагад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илэрч, гаалийн байгууллагын үйлчилгээнд цахим шинэчлэл хийх, илэрсэн зөрчлүүдийг шуурхай арилгахыг Сангийн сайдад даалгасан байна.

МИАТ төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт хуралдаж, Т.Тэлмэнг гүйцэтгэх захирлаар томилжээ.
Т.Тэлмэн нь Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан бөгөөд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “МАК” ХХК-д Хөрөнгө оруулалт, эдийн засгийн газрын захирлаар ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.
ЭМЯ-НЫ ТНБД Д.ОЧИРБАТЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2025.12.10/ Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. УИХ-ын гишүүн асан түүнийг өнгөрсөн 2024 онд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилж байв. Одоо түүнийг УНТЭ-ын даргаар томилно гэх мэдээлэл ч байна.
МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсны дараа тэрбээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны нэгдүгээр сард чөлөөлөгдсөн юм. Тэрбээр эмч мэргэжилтэй, 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байв.
Өмнө нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Эрдэмбилэг ажиллаж байсан юм.
3,595.72






















































Нэргүй 2025-12-12 59.153.115.124
Ардын нам ухаантай хүмүүсээ намаасаа шахаж хөөсөөр байгаад Жавхлан мэтийн хар царайтай орк л сангийн сайдаар үлдлээ дээ.
Зориг 2025-12-12 180.188.170.40
ОДОО СОНГУУЛЬ БОЛБОЛ ЭНЭ МАН ЛАВ 10 ХҮРЭХГҮЙ СУУДАЛ АВНАА
Нэргүй 2025-12-12 103.57.93.144
Гааль Эрүүл мэнд зөв халалт болсон
Сөнөцөрсөн улсанцар! 2025-12-12 202.9.47.52
100% хулгайчууд.
Нэргүй 2025-12-12 66.181.176.64
Төрийн өмчит хувьцаат компани "ТӨХК" гэдэг нэр томъёонд нэг ноцтой алдаа байна: хувьцаат компани гэдэг нь нэгээс олон өмчлөгч (хувьцаа эзэмшигч)-тэй компанийн нэр!! Харин 100% төрийн өмчтэй компани хувьцаат байх ёсгүй: ганц өмчлөгч нь өөрийн өмч хөрөнгийг хувьцаанд хуваах ямар ч шаардлага, утга учир байхгүй!!! Хувьцаат компанийн олон өмчлөгч нар хэд хэдэн хувь (%)-иар хувааж өмчлөхийн тулд л компанийг хувьцаанд хуваадаг!!!
Нэргүй 2025-12-12 43.228.129.25
Энэ Очирбат гэж нөхөр ЭМЯ төрийн нарийн бичгийн даргыг өмнө нь хийж байсан. ингэж ажиллаж байхдаа яамны Ланд-200 маркийн машины засвар үйлчилгээг Таван богд ХХК-иар хийлгэнэ гэж мөнгө шилжүүлчихээд өөрийн хувийнаа ланд-200 г унаж очиод үйлчилгээ хийлгүүлчихсэн, бас яамны Ланд-200 машинд бартаат замын тоноглол хийлгэнэ гээд Монголиа АРБ ХХК д их хэмжээний мөнгө шилжүүлчихээд өөрийнхөө машинд хийлгэж амжаагүй байхдаа баригдчихсан нөхөр ш лдээ. Тэгээд хэрэгт яллагдагчаар татагдсан хүн дэ
зочин 2025-12-12 103.212.118.10
ХОТЫН ДАРГАА ТҮЦ АЖИЛЛУУЛЖ БОЛОХ УУ?
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР АЖИЛЛУУЛААД БАЙНА.
ДАХИАД АЧИХГҮЙ БИЗ ДЭЭ. ТҮЦНҮҮДЭЭ АВЧИРЧ ТАВИАД АЖИЛЛУУЛБАЛ?
ЗӨВШӨӨРӨГДСӨН БАЙНА ТИЙМ ҮҮ, НЯМБААТАР ДАРГАА