Эхнэртээ хэлдэггүй эрчүүдийн нууцаас

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Эхнэртээ хэлдэггүй эрчүүдийн нууцаас

1.  Эрчүүдийг сексд дуртай гээд л ярьдаг. Тиймээ. Эрчүүд бид  сексийн олон байрлалд дуртай. Бид бүсгүйгээ орон дотор халуухан, бас санаачлагатай байхад бүр ч дуртай.
2.  Бүсгүйчүүдээс их зүйл шалтгаалдаг гэдгийг тэд өөрсдөө мэддэггүй.  Хэрэв эмэгтэй хүн хөөрхийлөлтэй, арчаагүй байвал эр хүн яаж хажууд нь тогтох юм бэ? Хэрэв  та эр хүнд тэврүүлмээр байвал  хогоо хэн гаргаж хаях тухай хэрүүл үүсгэхгүй байх хэрэгтэй.
3. Эмэгтэйчүүдийн үзэн яддаг зүйл эрчүүдийн хамгийн дуртай зүйл байдаг.  Хэрэв эр нөхөр чинь  хүүхэлдэйн кино, савангын дуурь, “Симпсоныхон” –ыг үздэггүй бол кинонд дургүйдээ биш өөртэй чинь секс хийх  боломж өгөхгүй байгаад уурлаж байгаа нь тэр.  
4. Бид хүүхнүүдийн тухай кинонд дургүй.  “Брижит  Жонсын өдрийн тэмдэглэл” киноноос   би зөвхөн эротик хэсгийг нь л үздэг.  
5. Хоногт 24 цаг байдаг.  8 цагийг унтаж, 10 цагийг ажиллаж, 2 цагийг  бусдад, 90 минутыг  фитнесст, 90 минутыг хооллож, усанд орж, үлдсэн нэг цагийг  өөрсдөдөө, эсвэл өөртөө зориулдаг.  Үүнийг төсөөллөө бодитоор хэрэгжүүлэхэд хэрэглэж яагаад болохгүй гэж бүсгүйчүүдээ.
6. Эмэгтэйчүүд бүгд хүйтэн цустнууд байдаг. Тэдний гар, хөл, өгзөг, бүх бие нь мөс л гэсэн үг. Эрчүүд та нарын  хувийн  халаагуур биш. Тиймээс  хааяа ч болов өөрсдөө дулаацуулж бай.
7. Эмэгтэйчүүдийн “тухтай ярилцъя”  гэж хэлэх нь эрчүүдэд залхмаар байдаг. Тэд спорт, секс  гэх мэт зүйлсийн талаар  ярилцдаггүй хэрнээ өөрт нь юу саад болж байгаа тухай байнга гомдоллодог.
9. Эрчүүд болзоонд явах дургүй. Яагаад гэвэл үргэлж худлаа ярих хэрэгтэй болдог. Худлаа ярих тийм ч хөгжилтэй биш шүү.  Бид гэрлэхийг тэсгэлгүй хүлээдэг гэвэл та итгэх үү. Яагаад гэвэл би эхнэртээ Брижит Жонсыг юу гэж бодсоноо хэлмээр байна.  Хэрэв хөгийн амьтан биш л бол эр хүний хувьд худлаа хэлэлгүйгээр секс хийх боломжтой болох тэр өдөр амьдралынх нь хамгийн аз жаргалтай өдөр байх болно.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж