Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2025.12.11/ боллоо. Тус зөвлөгөөний зорилго нь Гэр бүл, нийгмийн хамгааллын салбарын 2025 оны үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэж, цаашид анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, санал солилцох, удирдлагын манлайллыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэлээ.
ГБХНХЯ-ны сайд Т.Аубакир уг зөвөлгөөний талаар мэдээлэл хийв. Тэрбээр “Уг зөвлөгөөнд Улаанбаатар хотод байгаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын газар, агентлагийн удирдлагууд биечлэн оролцож, хөдөө орон нутагт байгаа салбарын газар, хэлтэс цахимаар оролцож байгаа. Зөвлөгөөн хийж байгаа учир нь энэ онд хийсэн ажлууд дэвшилттэй санаанууд, дутагдалтай зүйлсийг дүгнэж цэгнэж ярилцах ёстой. Мөн ирэх онд таван жилийн үндсэн чиглэлдээ уялдуулан ямар ажлыг санаачлан хэрэгжүүлэх хэрэгтэй вэ гэдгийг онцлон ярьж байна. Гэр бүл нийгмийн хамгааллын салбар 2025 оны хувьд чамгүй сайн ажилласан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс анх удаа улсын хэмжээнд нийтээр гэр бүлийн нийгмийн ажилтнуудтай болсон. Үр дүнд нь гэр бүлд үүсэж байгаа эрсдэлт бүлэг болох хүүхэд эмэгтэйчүүд ямар эрсдэлтэй байна гэдгийг бодитоор дүгнэж цэгнэх хэрэгтэй. Учир нь цаашдын хэрэгжүүлэх ажлууддаа уялдаагаар холбох боломж бүрдэнэ. Энэ жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих жил болгон зарласан.
Энэ хүрээнд 20 орчим мянган иргэн ажилтай болсон. Тэдгээрийг чадавхжуулж, ажлын байранд зуучилж сургалтын тогтолцоог сайжруулах гэх мэт дэвшилтэт ажлууд их хийгдсэн.
Ирэх оны хувьд бидний хийх ёстой хамгийн том ажлууд бол салбарынхаа хуулийн шинэчлэлүүд дээр анхаарахаар төлөвлөж, ажиллаж эхэлсэн. Хуулийн төслийн хувьд долоон хуулийн төсөл болсон. Харин эдгээр хуулиа УИХ-д өргөн бариад батлуулах зайлшгүй шаардлагатай байна. 2001 оноос үйлчилж байгаа хуулиуд цаг үе нийгмийн байдалтайгаа уялдахаа больсон. Гэр бүлийг хамгаалах, хөгжүүлэхэд чиглэсэн ямар хууль, эрх зүйн орчин байна гэдгийг ажиглаж байгаад, “Гэр бүлийг дэмжих тухай хуулиа” боловсруулсан. Бид тус хуулийг яамдуудаар танилцуулж байгаа. Гэр бүлийн хөгжил зайлшгүй шаардлагатай. Энэ хүрээнд төсөв санхүүгийн хувьд үр дагавартай байдаг. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын тухайн шинэчилж байна. Энэ нь эдийн засгийн өсөлттэй холбоотой маш олон үйлдвэр үйлчилгээ бий болж байгаагаас шалтгаалан маш олон ажлын байр шинээр бий болсон. Үүнээс гадна үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалан өртөх тоо нэмэгдэж байна. Бид мөн хуулиа уялдуулах шаардлагатай. Халамжийн тухай шинэчлэн найруулах шаардлагатай. Маш олон халамж давхардаж олгогддог.
Үүнд 20 мянган төгрөг өгдөг хүртэл үйлчилгээ байна. 20 мянган төгрөг авахын тулд нэгээс гурван өдрийн ажил болдог. Цахимаар бүртгүүлэх, очиж бүртгүүлэх, бичиг баримтаа бүрдүүлэх гэх мэт. Эдгээр халамжийг маш энгийн байдлаар үйлчилж, тарааж өгдөг.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бид төрийн үйлчилгээ үзүүлэх журмыг өнгөрсөн долоо хоногт шинэчилж батлуулсан. Дараа онд хийж хэрэгжүүлэх ажлуудаа дүгнэж, цэгнэж ярилцах ёстой. Мөн нөгөө талдаа салбарын хөрөнгө оруулалт ирэх оны улсын төсөвт хэрхэн тусгагдсан, түүнийг бид хэрхэн хэрэгжүүлэх ёстой талаараа хэлэлцэж байгаа. Ийм нэгэн зөвлөгөөн болж байна” гэв.
3,548.92






















































зочин 2025-12-11 202.131.227.179
Халамж ихэсвэл улс орон сөнөдөг.Тахир дутуу хүмүүсийн төсөл хөтөлбөр өөр хүмүүсийн гараар хүүгүй тул эзэндээ зөв хүрэхгүй байх талтай. судал, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төслийг өөр эрүүл хүн авсан байх магадлал байгааг судал.үргүй төсөл нэрээр …….
зочин 2025-12-11 103.212.118.10
Халамж бол хавтгайрсан л даа. Ажил хийдэггүй, зөвхөн халамж, + хүүхдийн мөнгөөрөө амьдраад байдаг хүмүүс зөндөө байдаг.
Бас болоогүйгээ халамжийн мөнгөө нэм гэж хашгичана.