Татварын орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл болон татварын өр хураах ажиллагаатай холбоотой асуудлаар Татварын Ерөнхий газрын дарга Б.Цогтнарангаас тодрууллаа.
Татварын алба 2025 онд улсын төсөвт 17.9 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний байдлаар 15.5 их наяд буюу 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, орон нутгийн төсөвт 6.5 их наядын орлого төлөвлөснөөс 5 их наяд орчмыг төвлөрүүлсэн байна. Гэвч нүүрсний олон улсын үнэ анхны төсөөллөөс доогуур байгаа нь жилийн эцэст татварын орлого 700 тэрбум төгрөгөөр тасрах эрсдэлийг үүсгэж байгаа аж.
Татварын байгууллагын хамгийн их анхаарал татаж буй асуудал бол татварын өр хураах ажиллагаа. Татварын албанд 265 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй бөгөөд тэдний 26 хувь буюу 72 мянган татвар төлөгч нийт 6.1 их наяд төгрөгийн татварын өртэй. Энэ өрийн 30 орчим хувь буюу 2.1 их наяд нь уул уурхайн салбарын компаниудад ногдож байгаа нь дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн уналтын нөлөө болохыг татварын албанаас тайлбарлав.
Өртэй 72 мянган татвар төлөгчийн дийлэнх болох 54 мянга нь 10 хүртэлх сая төгрөгийн өртэй бөгөөд тэдний өр нийт өрийн 1.4 хувийг л эзэлдэг. Харин их хэмжээний өр нь цөөн тооны томоохон аж ахуйн нэгжүүдэд төвлөрчээ.
Татварын алба Татварын ерөнхий хуулийн хүрээнд мэдээлэл өгөх, хяналт тавих, орлогын төлөвлөгөөг биелүүлэх гэсэн үндсэн чиг үүргийнхээ дагуу 2024 оноос өмнө үүссэн, хоёр жилээс дээш хугацаанд хуримтлагдсан өрүүдийг барагдуулах ажиллагааг эрчимжүүлээд байна. Одоогоор 9,000 гаруй татвар төлөгчид нэхэмжлэх хүргүүлсэн бөгөөд өр барагдуулахгүй тохиолдолд хуулийн дагуу хөрөнгө битүүмжлэх, данс хаах зэрэг дараагийн арга хэмжээг авч эхэлсэн байна.
| 1.Татварын орлого | ||||
| 2025.12.10-ны байдлаар / их наяд төгрөг/ | ||||
| Д/д | 2024 оны орлого | 2025 он | ||
| төлөвлөгөө | орлого | хувь | ||
| НИЙТ ОРЛОГЫН ДҮН | 17.9 | 18.0 | 15.5 | 86.3% |
| 1.Улсын төсөв | 12.2 | 11.2 | 10.0 | 89.9% |
| 2.Орон нутгийн төсөв | 5.6 | 6.8 | 5.5 | 80.4% |
| 2.Татварын өрийн үлдэгдэл | ||||
| Хуулийн этгээд | Дүн /их наяд төгрөг/ | |||
| 72,625 | 6.1 | |||
3,548.92





















































Гоод 2025-12-11 66.181.179.73
Ноёдын үхэл чуулганд татвар төлөгчдийн үхэл татварт боллоо доо ЦОГТГАРАН ДАЛГАА
Дургуй хүрч байна.. 2025-12-11 66.181.179.73
Цаашдаа ч төлж чадахгүй.Турж үхэхэд ойртлоо.Төлсөн татвараар ТӨРИЙНХЭН гараа угаана.Төлсөнгүй гээд шоронд хийнэ гэвэл орьёо.Ганц удаа төрөөр хоол ,хамгаалалтаа даалгая.
Нэргүй 2025-12-11 59.153.86.156
Битгий СОЛИОР
Иргэн 2025-12-11 66.181.179.73
Муу новшоо татвараа төлөлдөө.Дарга туршлага судлахаар сар луу явах гээд байна.
Нэргүй 2025-12-11 103.168.34.150
НӨАТ-н босгоо яаралтай өндөрсгөөчээ, жижиг ААН-үүдэд үнэндээ дарамттай байна шдээ
Нэргүй 2025-12-11 174.114.218.139
tatbariin albaniihan ta nariiig dans xaax um bol bid xezeech naad mungiig hi chini tulj chadaxgui za
З 2025-12-11 202.9.46.204
татвар төлөх нь зөв. гэхдээ төлсөн татварын мөнгө хаашаа алга болоод байгаагийн учрыг олоогүй цагт татварт нэг төгрөг төлөхгүй байх нь зүйтэй байх.
Санал 2025-12-11 202.9.46.71
Татварын хуулинд 1 настай өр, 2 настай өр гэж байхгүй. Данс хааж, хөрөнгө барьцаалж татвар хурааснаар татвар төлөгчдийн уур уцаар нэмэгдэж, цаашид татвараа нуух эрмэлзэлтэй болно. Тиймээс эхний ээлжинд АМНАТ зэрэг төлбөрийг хураах ёстой. Учир нь энэ бол төрийн өмчийн төлбөр. Дараа нь НӨАТ. НӨАТ-ын өр гэдэг бол харилцагчдаасаа хурааж авчаад төсөвт төлөөгүй мөнгө. Хамгийн сүүлд нь ААНОАТ-ыг үлдээх буюу өршөөсөн ч яадгийн.
зочин 2025-12-11 202.131.227.179
Татвараа төлөх нь иргэн бүрийн үүрэг, татварыг зөв зарцуулах төрийн үүрэг
Нэргүй 2025-12-11 103.57.93.144
Тэгээд хэр зөв зарцуулж байх шиг байна даа ????
Иргэн 2025-12-11 66.181.179.73
олигтой төртэй юм шиг цэцэрхээд муу долдой чинь
Нэргүй 2025-12-11 103.57.93.144
Авиога нэхдэг байцаагч нараа яах юм ?
Нэргүй 2025-12-11 103.57.93.144
Энэ маань нэг их инээж ирээд аягүй ажил хийсэн болж харагдах гэж
Нэргүй 2025-12-11 103.57.93.144
Татварын ерөнхий газар гэж Жижиг дунд бизнесийн амийг авдаг л газар болж дээ
Гоод 2025-12-11 66.181.179.73
Цогтгаран гуай битгий худлаа х**.Эхлээд ӨӨРСДИЙНХӨӨ АВИЛГАЧДЫН УЧРЫГ олоорой.Дансыг хаах биш нээлттэй байлгаж орсон мөнгө болгоноос 2-5 хувийг суутгавал хаана хаанаа нэмэртэй .Танайх орон тоогоо багасгах ёстой газрын нэг шүү.
Нэргүй 2025-12-11 66.181.179.73
Татварын алба данс хаагаад төлөгчөө л улам хүндрүүлнэ. Тэгснээс дансыг нь нээлттэй байлгаад дансанд орсон мөнгөнөөс нь 2-5 хувийг нь авч байвал хаана хаанаа хэрэгтэй.Та нар өөрсдийнөө авилгачдыг цэгцэл новшнууд.
Нэргүй 2025-12-11 103.57.93.144
Эд нар зүгээр л амьгүй албат.
Нэргүй 2025-12-11 202.126.90.4
Татвар төлөгчдийн мөнгөөр танай МАНгас дарга нар хүүк чинь авгай нартайгаа гадаадад зугаалаад байна удахгүй МАН-ын дарга нар зайлахаар цаг ирнээ
Нэргүй 2025-12-11 202.126.90.231
Төр ажлын хөлсөө өгчихвөл бид татварааа төлчихмөөр бхд л данс хаана гээд үнэн дарамталж бна. п… юмаа
ИРГЭН 2025-12-11 66.181.185.62
Улсын хувийн аливаа тендерт татварын зөрчилгүй компанууд оролцох ёстой шүү!!! Оюу Толгой компани татварын өртэй хариуцлагагүй копаниуудад боломж олгож тендерт оролцуулаж байгаа нь татвраас зугтаж ашиг хонжоо олохыг өөгшүүлэж байгаа хариуцлагагүй үйлдэл анхаараарай!!!
Нэргүй 2025-12-11 202.126.89.201
улс эхлээд хийсэн ажлынхаа хөлсийг өгч байж аж ахуйн нэгжийн бид нар татвараа төлчихнө. гэтэл өгөхгүй уужирмаар сар бүр НД, улирал бүр татвар нь нэмэгдээд хэцүү байна
ард түмэн 2025-12-11 202.21.125.66
Татварын албаны ажилтнууд чинь 2 жил байтугай 2 сар болсоныг хаагаад байна да.Даргаас давсан шийдвэртэй тэр хариуцсан гар хөлүүддээ сайн хэлж ойлгуулаач ээ. 25 оны сар улирлын татвар хоцрохоор л шууд хааж байна ш дээ
Нэргүй 2025-12-11 192.82.92.41
Хаагаад бай, татвар төлөх компанигүй болно
Нэргүй 2025-12-11 103.168.34.97
Шуоаачид дампуурвал таарна.
Нэргүй 2025-12-11 103.168.34.97
АН ынхан тнгээд л өршөөлийн хууль санаачлаад гарууд нь хүлээгээд төлөхгүй байгаа. Зөв
Иргэн 2025-12-11 66.181.179.73
АН-ын Цогтгэрэлийн зөв.ЗӨВӨӨ
зочин 2025-12-11 103.212.118.10
Аж ахуйн нэгжүүд хуульд заасан хугацаанд татвараа төлж байх үүрэгтэй. Хуулиар татвар төлөх үүрэг хүлээсэн нөхдүүдл хэтэрхий дэл сул байж сурсан байна. Дэлхийн бүх улс орон татвар хураадаг хуультай. Тэр татварын Өршөөлийн хууль гэж баталж болохгүй. Энэ бол маш буруу жишиг тогтооно.
Настан 2025-12-11 66.181.179.73
Үүрэгтэй нь үнэн.Татварынхан бас авилга нэхэх үүрэгтэй юу.
Нэргүй 2025-12-11 103.57.93.144
Ёстой зөв асуусан
Зочин 2025-12-11 202.9.40.45
татварын орлого, төсвийн хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгөөр ЗГ-ын сайд нар нь ах дүү садан төрлөө аваад гадаадаар тэнэж, зугаацаад байна. ЗГ яамдаа цомхон болгож, хувьдаа зарцуулдаг, мөн тансаг зардлаа боль!!!!!!!!
Нэргүй 2025-12-11 66.181.160.109
татварын зда нар даварсан ацнууд
асуулт 2025-12-11 202.179.22.28
Улс төрийн намуудад төсвөөс санхүүжилт олгодгийг болиулмаар бна,гишүүд нь татвар төлмөөр. Тэгснээ татварт хамгийн их өртэй нь МАН,АН байсан. Энэ намуудынхаа дансыг хаадаг уу????
бикзнес эрхлэгч иргэн 2025-12-11 59.153.84.210
ААН үүдийн хувьд гадуур барааны үнэ өсөөд иргэдийн орлого буурахаар дагаад үйлдвэр үйлчилгээ худалдааны салбарын орлого буурч бгаа, тэгэхээр татварын орлого дагаад буурч л таарна, бөөн өр авлага ихэссэн, арай гэж л цалингаа тавьж байна, авлагаа авч байж татвараа өгөхөөс өөр аргагүй ингэсээр хуримтлагдаад хүндэрч бна даа ,