АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Лхагва гаригт (2025.12.10) албан ёсоор "Трампын алтан карт" нэртэй хөтөлбөрөө эхлүүлж буйгаа мэдэгдлээ. Энэ нь цагаачдад АНУ-д амьдрах зөвшөөрлийг хурдан авах боломжийг олгодог боловч маш өндөр үнэтэй юм. Тодруулбал, АНУ-д амьдрах зөвшөөрөл авах хүсэлтэй хүмүүс "Trumpcard.gov" вэбсайтын "Apply Now" цэсийг сонгож, бичиг баримтаа хурдан боловсруулахын тулд Дотоодын аюулгүй байдлын яамны дансанд 15 мянган ам.долларын хураамж төлнө. Энэ нь виз мэдүүлгийн үйл явцыг хурдасгах зориулалттай юм. Хэрэв өргөдөл гаргагчийн бүх бичиг баримт зөвшөөрөгдвөл нэг сая ам.долларын "хандив" өгч, АНУ-д амьдрах, ажиллах боломжтой болж байна.
Трамп энэ хөтөлбөрийн талаар хэлэхдээ, "Үндсэндээ ногоон карт шиг. Гэхдээ илүү сайн, илүү хүчтэй байх болно. Зөвхөн гайхалтай хүмүүс л үүнийг авах ёстой" гэж онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын худалдааны сайд Ховард Латник хэлэхдээ, Трампын алтан картны урьдчилсан бүртгэлийн үеэр 10 мянга орчим хүн өргөдөл гаргасан байсан гэжээ. Тэрбээр мөн энэ шинэ хөтөлбөр АНУ-д тэрбумаар тоологдох орлого оруулна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Латник энэ хөтөлбөрийг АНУ-ын эдийн засагт тустай баян хүмүүсийг татна гэж үзэж байгаа бөгөөд жирийн ногоон карт эзэмшигчдийг дундаж америкчуудаас бага орлоготой, төрийн тусламж авах магадлал өндөр шүүмжилсэн байна. Гэхдээ түүний хэлсэн шиг энгийн ногоон карт эзэмшигч цагаач хүн бага орлоготой байгаа гэх судалгаа, нотолгоо байхгүй.
Трампын засаг захиргаа цагаачлалд хатуу хандаж, хууль бусаар амьдарч буй олон мянган хүнийг албадан гаргасан. Хууль ёсны цагаачлалд ч саад учруулж ирсэн. Алтан картын хөтөлбөр нь цагаачлалын эсрэг чиглэсэн ч АНУ-ын төсөвт хөрөнгө олох зорилготой арга хэмжээ юм. Мөн компаниудад ч зориулсан хувилбар бий. Тухайлбал, компаниуд АНУ-д ажиллуулахыг хүссэн гадаад ажилтнууддаа хурдан виз авахын тулд ажилтан тус бүрийн өмнөөс хоёр сая ам.долларын хандив төлөх боломжтой.
3,548.92






















































Нэргүй 2025-12-11 59.153.115.124
5 саяын үнэтэй гээд байсан биз дээ.
Нэргүй 2025-12-11 66.181.188.164
Манай том гарын хулгайчууд авах л байх даа
Нэргүй 2025-12-11 103.57.93.144
Дэлхий нийтийг Трамп Ши Путлер гэсэн 3 н зөнөг өвгөн сүйдэлж байна даа