Г.Занданшатарын танхим 2026 он гарангуут дэд сайдын албан тушаалыг сэргээж, томилох нь. Тодруулбал, 16 яаманд дэд сайдыг томилох чимээ дуулдаж байна. Хуульд зааснаар дэд сайд нарыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шууд томилох боломжтой. Нэг үгээр хэлбэл, Засгийн газрыг хамтран барьж байгаа улс төрийн намуудын дарга нартай зөвшилцөх, мөн эрх баригч хүчин болох МАН дотроо хэн, хэнийг дэд сайдаар томилох вэ гэдэг тохироогоо хийсний үндсэн дээр энэ асуудлыг шийдвэрлэж болно.
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраа байгуулсны дараа дэд сайдын албан тушаалыг сэргээхэд болохгүй гэх зүйлгүй. УИХ-тай зөвшилцөх боломжтой” гэдэг тайлбарыг хийж байсан удаатай.
Мөн Засгийн газар УИХ-аар 2025 оны төсвийг тодотгуулсны дараа дээрх асуудлыг шийдвэрлэнэ гэх чимээ дуулдсан ч нам гүм болсон. Тэгвэл 2025 он шувтрахтай зэрэгцэн Засгийн газрын түвшинд МАН, АН, ХҮН намаас төрийн өмчит компаниудад томилсон 120 гаруй хяналтын болон бүтээмжийн менежерийг чөлөөлж, яамдуудад дэд сайд томилох талаар ярьжээ.
Тэднийг чөлөөлснөөр төрийн өмчит компаниудад хэмнэлт хийнэ. Дэд сайд нарыг томилоход зардал нь менежерүүдээс бага тусна. Тиймээс бодит үр ашгийг тооцож дэд сайд нарыг ажиллуулахад болохгүй зүйлгүй гэж үзжээ.
Хуучин сайд гадаадад томилолтоор ажиллах үед дэд сайд ажил үүргийг нь гүйцэтгэдэг байсан бол одоо орлох албан тушаалтан байхгүйгээс ажил хүлээгдэх тал гардаг аж. Гадаадын бусад улс оронд дэд сайд гэх орон тоо бий. Түүнийгээ сэргээх нь зүйтэй гэдэг асуудал хөндөгджээ.
Нөгөө талдаа дэд сайдын албан тушаалыг сэргээх хүрээнд төрийн өмчит компаниудад томилогдсон менежерүүдийг чөлөөлөх нь Ардчилсан намын угшилтай боловсон хүчнүүдийг түрж гаргах далим болох нь.
Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа хүчтэй байлгахын тулд дэд сайдын албан тушаалыг сэргээж, УИХ-ын гишүүдээр давхар хашуулах төлөвлөгөө зохиосон ч түүнийгээ өөрчилж, төрийн өмчит компаниудад хяналтын менежер, бүтээмжийн менежер томилсон.
Энэ үед Ардчилсан нам Засгийн газарт хамтарч байв.
Ардчилсан намын дарга асан, Эдийн засаг, хөгжлийн сайд асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр менежерүүдийн талаар “Компанийн санхүүд хяналт тавих, мөн үр ашгийг дээшлүүлэх зорилго дор хяналтын болон бүтээмжийн менежерүүдийг томилно” гэдгээ мэдэгдэж байсан удаатай. Энэ дагуу томилгоо ч хийгдсэн. Гэхдээ төрийн өмчит компаниудад очсон менежерүүдийн хувьд шүгэл үлээсэн нь даанч цөөхөн. Ганцхан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн хяналтын менежер Э.Тамир шүгэл үлээсэн ч төд удалгүй ажлаасаа халагдсан юм.
Э.Тамир “Тавантолгой төмөр зам" компанид олон асуудал байна. Муурны хоол, муурны цээживч, чипс, шартуулдаггүй ундаа зэрэг олон юм худалдан авсан байдаг. Ганц баримт үзэхэд л ийм зүйл илэрсэн. Би энэ компанид өнгөрсөн нэгдүгээр сард томилогдож очсон. Одоог болтол материалуудаа гаргаж өгдөггүй. Маш олон хүний ажил үүрэг давхардсан байдаг. Худалдан авах ажиллагаа нь хоёр газар байдаг. Захиргаан дээрээ, санхүү дээрээ байдаг. Хүмүүс бараа нийлүүлдэг ч мөнгийг нь өгдөггүй гэхчлэн маш олон асуудал байна” гэж мэдэгдсэн юм.
Түүнчлэн “Тавантолгой төмөр зам” төрийн өмчит компани нь 1000 гаруй хүнтэй бол ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн компани нь 280 хүнтэй ажилладаг гэхчлэн асуудал хөндөгдсөн. Мөн “Тавантолгой төмөр зам” төрийн өмчит компаниас гадна “Монголын төмөр зам” компани бий. Эдгээрийг нэгтгэх асуудал яригдсан ч одоог болтол ажил хэрэг болоогүй байгаа. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан жилийн өмнө л дээрх хоёр компанийг нэгтгэх амлалт өгсөн ч одоог болтол асуудлыг шийдээгүй. Энэ үйлдлийг улс төрийн хүрээнд “Ардын намынхан сонгуульд ажилласан хүмүүсээ төрийн өмчит компанид шахсан тул түүнийгээ татан буулгах сонирхол байдаггүй. Алдагдалтай ажилласан ч тоодоггүй” гэх асуудал хөндөгдсөн.
Г.Занданшатарын танхим байгуулагдсанаар төрийн өмчит компаниудыг цэгцлэх болов уу гэдэг хүлээлт бий ч менежерүүдийг явуулах замаар яамдад дэд сайд нарыг оруулж ирэх “косметик” засвар хийх төдийхнөөр сонгуульд ажилласан шахааны хүмүүсээ авч үлдэх магадлал өндөр байна.
Г.ХОРОЛ
3,548.92





















































Нэргүй 2025-12-11 66.181.188.194
ЁСТОЙ ХЭРЭГГҮЙ, ХЭМНЭЛТ ЯРЬЖ БУЙ БИЗ ДЭЭ
Zochin 2025-12-11 103.80.211.207
Менежерүүд гэж юуууу ч хийхгүй, хийж чадахчгүй, уур амьсгал эвдсэн, учраа олохгүй хэдэн маанагууд хаа сайгүй л бн. Өөрсдийгөө засгийн газраас томилогдсон гэж ярьж ихэрхэхээс өөр чадах юмгүй
сонгогч 2025-12-11 202.9.47.33
БОЛИОЧ ЭЭ БОЛИОЧ ЭЭ БОЛИОЧ ЭЭ
Нэргүй 2025-12-11 66.181.164.23
Цэргийн эргэлт хийхээс нааш хэзээ ч цэгцрэхгүй ээ, аалзны тор шиг сүлжилдэж барьцаалагдсан авилга албан тушаалын систем бий болчихсон, олон ч хүнийг а**х хэрэгцээ гарах байх даа
Нэргүй 2025-12-11 59.153.113.206
Дэд сайд, 2 менежер гэсэн бялууны улсаа болио. төрийн ажилтнаа цөөлж зардлыг нь танаа. түмэн олноо доромжлохоо болио. цөхөрч гүйцлээ.
зочин 2025-12-11 66.181.176.114
бас хэнд төмсөгдүүлчээд энэ согтуу занданшатар дэд сайдын тухай яриад бнаа. улсаа хөгжүүлэхэд дэд сайд ямар ч ач холбогдолгүй. зөвхөн өөрөө хэдэн сар ес ын суудал дээрээ бхын тулд л үүнийг хийх гэж бна. яасан улсаа,ард түмнээ боддоггүй хувиа хичээсэн шуналтай хулгайчууд энэ төрд шигдчихсийн бэ
Нэргүй 2025-12-11 202.131.238.26
менежирээс илүү дэд сайд нь зөв л дөө. Дотоод асуудлаа бүрэн хариуцаж явдаг. Сайд бол ерөнхий улс төрийн асуудал шүү дээ.
Нэргүй 2025-12-11 202.9.40.175
За ингээд л эхэлдэг юм даа… Өндөр настануудынхаа төтгэврийн зөрүүг арилгах тал дээр мөнгө байхгүй дэд сайд, БЭТ томилох болохлоор мөнгө олоод байвал ч энэ засаг төр яаж эмх цэгцэндээ орох вэ… Огцорч л таарна даа та нар … Намын нөхдүүдээ болохлоор албан тушаал өгч өөд нь татаад л ирэхлээр Монголын иргэдийн итгэл та нарт яаж бий болох вэ
Зочин 2025-12-11 162.229.191.188
Дэд сайдтай сайдгүй ажил нь явахгүй байхад ямар ичдэггүй шаарнууд вэ.
Бодит байдал 2025-12-11 66.181.189.147
дэд сайд гэх хоолны сав хэрэггүй. Төрийн нарийн бичгийн дарга гэж байхад хангалттай
иргэн 2025-12-11 202.9.46.222
Дэд сайд хэрэггүй шүү. Илүү орон тоо
Нэргүй 2025-12-11 66.181.160.48
Хэрэггүй дээ андуудаа
иргэн 2025-12-11 202.9.46.222
Юун дэд сайд вэ? Төрийн албыг цомхон болгож төсөвөө хэмнэх хэрэгтэй !!!
Занд 2025-12-11 202.131.233.11
Татвар төлөгчдийн мөнгөөр дэд сайдтай болох гэж байгаагаа ухаараач ээ Мангар
ЗОЧИН 2025-12-11 43.242.243.218
ямар ч хэрэггүй олон менежерүүдээ одоо болио. Өндөр цалин авсан, ажил хийхгүй юмнууд л байна
Нэргүй 2025-12-11 66.181.185.79
uls oron ard tumen tuiliin yaduu baixD ARDIIN NAM DED SAIDUUD TOMILBOL ZANDANGIIN ZASGIIN GAZAR AVTOMATAAR OGTSRUULJ, ARDIIN NAMIIG ARD TUMEN DAXIN XEZEE CH SONGOXGUI BAIXAA
Нэргүй 2025-12-11 66.181.187.230
АН-аас төрийн өмчит ХК-д менежерээр томилогдсон ноход бол цөм Жзнкогийн гөлөгнүүд учир бүгдийг нь халах хэрэгтэй !
Нэргүй 2025-12-11 59.153.114.161
Гадаад явахаас өөр ажилгүй дэд сайд нараар юу хийх вэ дээ?!! 1992 он хүртэл тэргүүн дэд, дэд сайдууд сайдыгаа сайдын бүрэн эрхээр орлож тушаал гаргахдха ч сайд-ыг гээ гарын үсэг зурдаг, тэрч байтугай сайдын эзгүйд газар, хэлтсийн дарга нарыг өөрчлөх, яамны бүтцийн өөрчлөлт хийх гэх мэт яг л сайд шиг ажилладаг байв. Одоо бол газрын даргын ч эрхгүй, ажилтнууд нь тоодоггүй. Нэгэнт эрх байхгүй дэдүүд зардлын нэмэр
Нэргүй 2025-12-11 103.9.90.105
болиоч дээ, яасан ч ичдэггүй юм бэ дээ