НҮБ-ын төв байранд Мягмар гаригт (2025.12.09) геноцидын гэмт хэргийн хохирогчдыг дурсах, тэдний нэр төрийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулсан хурал болжээ. Эл үеэр НҮБ дахь Хятадын байнгын төлөөлөгч түүхэнд бичигдсэн Японы харгис хэрцгий үйл явдлыг дурдаж, шүүмжилсэн байна.
Хятадын төлөөлөгч хэлэхдээ “Дэлхийн II дайнд олсон ялалтын үр дүн, Нюрнберг болон Токиогийн шүүхийн шийдвэрүүд хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэж мэдэгдсэн байна.
Нюрнбергийн шүүх болон Токиогийн шүүх нь Дэлхийн II дайны дараа байгуулагдсан олон улсын цэргийн шүүх юм. Энэ нь дайсагнагч орны удирдагчдыг дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, энх тайвны эсрэг гэмт хэргээр яллаж шүүсэн. Нюрнбергийн шүүх нь Нацист Германыг, Токиогийн шүүх нь Японы Эзэнт гүрний дайны гэмт хэрэгтнүүдэд голлон хариуцлага тооцсон байдаг. Тус хоёр шүүхийн зорилго нь дайны үед үйлдэгдсэн аймшигт гэмт хэргийг буруутгаж, шударга ёсыг хангах, өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох зорилготой байсан бөгөөд цаашдын олон улсын шүүх, шударга ёсны механизмд суурь болсон чухал алхам байв.
Хятадын төлөөлөгч үг хэлсний дараа Японы НҮБ дэх төлөөлөгч хариулж, “Бүх улс орон өөрийн түүхийн өмнө даруухан байх ёстой. Япон улс өөрийн түүхтэй нүүр тулж ирсэн. Япон улс өнгөрсөн 80 жилийн турш энх тайвныг эрхэмлэж ирсэн" гэж мэдэгджээ.
Энэхүү маргаан нь өнгөрсөн сард Японы ерөнхий сайд Такаичи Санаэгийн Тайванийн талаар хэлсэн үгнээс хойш Япон, Хятад хоёрын харилцаа хурцдаж буй үед өрнөв. Такаичи парламентын хуралдаан дээр Тайванийн эсрэг хүч хэрэглэж болзошгүй ямар ч онцгой нөхцөл байдлыг Японы амьд үлдэхэд заналхийлж болох нөхцөл гэж үзнэ гэж мэдэгдсэн юм. Тэр цагаас хойш Хятадын НҮБ дэх төлөөлөгчийн газар Япон улсыг тасралтгүй шүүмжилж, Такаичигийн мэдэгдлийг буцаан татахыг шаардсан бичгийг дахин дахин хүргүүлсээр байна.
3,548.92






















































Нэргүй 2025-12-11 202.126.91.47
Дахиад цөмдүүлэх нь дутаж л дээ. Хирашима Нагасакигаас авсан шарх нь бүрэн эдгэхээрээ тэр гашуун сургамжаа мартчихдаг нь хүний араншин юмдаа. Цөмийн гүрэнтэй сөргөлдөөд дэмий дээ.
ЯГ ҮНЭН 2025-12-11 66.181.161.218
ОДООГИЙН ХЯТАД БОЛ 1937 ОНЫ ХЯТАД БИШ БОЛСОН.
Нэргүй 2025-12-11 59.153.115.198
ХАЛХ ГОЛЫН ДАЙНД ЯПОН ЯЛЖ МАНА УУЛЫГ АВСАН ЮМ БОЛ СОЛОНГОСЫН ДАЙНД ЯАЛТЧГҮЙ АМЕРИК БОЛОН ӨМНӨДИЙН ТАЛ ЯЛСАН ГЭСЭН ҮГ. УЧИР НЬ ӨМНӨД СОЛОНГОСЫН ОДООГИЙН ГАЗАР НУТГИЙН ХЭМЖЭЭ ДАЙН ЭХЛЭХЭЭС ӨМНӨХӨӨСӨӨ ХАРЬЦАНГУЙ ТЭЛСЭН.
Нэргүй 2025-12-11 202.126.91.47
Одоо шарх нь бүрэн эдгэчихээд цөмдүүлж байсан өмнөх сургамжаа бүр мөсөн мартачихсан далдаганаж байна даа.
ЯГ ҮНЭН 2025-12-11 66.181.161.218
ХИРАШИМА НАГАСАКИГААС СУРГАМЖ АВААГҮЙ БАЙНА.
Нэргүй 2025-12-11 50.90.216.188
Бидний дургүй гэхдээ бүх юмаа авдаг Гятад улс одоо дэлхийн N 2 их гүрэн болсон 30 жилийн дараа хэндч дийлдэхгүй! Цахшид бид яаж оршин тогтнох вэ! гэдэг бол зөвхөн энэ 2 хөрш улстайгаа сайн хөршийн дипломат харилцаанаас өөр арга байхгүй! Тэнгэр Монгол улсыг ивээх болтугай!
Нэргүй 2025-12-11 178.174.229.45
UMHII HUJAA CHIN YASAN HONZOGNUUR BUZARIIN ULS BE?
Нэргүй 2025-12-11 59.153.115.124
НҮБ нь АНУ-ын компани юм.
Нэргүй 2025-12-11 202.126.89.198
Энэ Японы самурачуд даварсан байна. 1945 онд, АНУ Японы 2 хотод атомын зэвсэгтээ хаяж, хэрэглэсэн байна. Тэгээд, одоо им туршлага дахин хэрэглэх хэрэгтэй юм уу ? Тэр даалгаврыг мартаж байгаа юу….
иргэн 2025-12-11 202.179.22.28
хятадууд олноор суурьшвал аюултай гэдгийг япон,казакстан улсууд мэдрээд бна. Саяхан казакстаны иргэд эсэргүүцэл хийж бсан. Манайх болохоор эрх мэдэлтнүүд ,цагдаа,прокурор нь хятадын компниудтай сүлбээтэй. Японы шинэ ерөнхий сайд мундаг байна. Трамп ч хятадуудыг гаргаж байгаа. ЗӨВ ӨӨ
зочин 2025-12-11 66.181.190.28
Хятдад энгэж дайсагнаад ,харилцаагаа таслах гээд үз, Хоёр хөрштэй харилцаа муудвал монгол сүйрнэ, Ядаж дуугаа тат
Нэргүй 2025-12-11 202.126.89.198
Монгол улс, угаасаа, ядуу, гуйлгачин улс байна. Монгол улс, ХЯТАДЫН эдийн засгийн КОЛОНИ олон жилийн болсон байна.