Голомт банк хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, тэдэнд санхүүгийн боловсрол олгох зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш хүртээмж итгэл” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг \2025.12.04\ байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж, банкны арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүддээ хамруулахаас гадна хөнгөлөлттэй санхүүгийн бүтээгдэхүүн санал болгох юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдын бизнесийг шошгожуулах чиглэлд хамтран ажиллаж, харилцан дэмжихээр боллоо.




Энэхүү санамж бичгийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “ХБИ-ийн тэгш хүртээмж итгэл” ТББ-аас зохион байгуулсан “Equality for all” арга хэмжээны үеэр зурсан юм. Мөн энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжигч байгууллагад олгодог хамгийн хүндэтгэлтэй шагнал болох “Итгэлийн од” шагналыг хүртээсэн бөгөөд Голомт банк уг шагналын анхны эзэн боллоо.




Сайн сайхныг санхүүжүүлнэ
3,548.92




















































Нэргүй 2025-12-11 59.153.115.124
Голомт банкны эзэн Баясгалангийн даалгавраар хар хувцастай хүмүүс 1990-ээд оны үед Ардын банкны ажилтнуудыг ажлын байран дээр нь буугаар сүрдүүлж, улмаар Голомт банк нь улсын Ардын банкыг авсан. Тухайн үед Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсан байсан учраас Баясгалан сагсуурсан бололтой.