АНУ Венесуэлийн танкерыг хураан авчээ

АНУ Венесуэлийн танкерыг хураан авчээ

АНУ Венесуэлийн танкерыг хураан авчээ

Венесуэлийн эрэг орчимд байсан “Skipper” нэртэй нефт зөөвөрлөдөг танкерыг АНУ хураан авсан байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус ажиллагааг баталж, маш сайн гэж сайшаажээ. Гэхдээ тэрбээр нарийн тайлбар өгөөгүй байна. Тус улсын Холбооны мөрдөх товчоо, Дотоодын аюулгүй байдлын хэлтэс болон Эргийн хамгаалалтын алба хамтран хураан авах ажиллагааг явуулсан. Энэ нь олон улсын усан хилд хохиролгүйгээр хийгдсэн.

АНУ-ын мэдээлснээр, “Skipper” танкер Венесуэлийн түүхий нефть тээвэрлэж байсан. Өмнө нь уг танкер Иран болон террорист байгууллагуудтай холбоотой хууль бус нефтийн сүлжээтэй холбогддог байсан.

АНУ-ын шүүх аль хэдийн хураан авах тушаал гаргасан байсан тул Лхагва гаригт (2025.12.10) хураан авах ажиллагаа явуулсан. Тус хөлөг Куба болон Азийн орнуудад нефт худалдахаар явж байсан гэж мэдэгдэв.

Венесуэлийн засгийн газар хураан авсан үйлдлийг эрс буруутгаж, үүнийг “олон улсын дээрэм” гэж мэдэгдсэн байна.

Мөн АНУ тэдний байгалийн баялаг, ялангуяа нефтийн төлөө дайрч байна гэж мэдэгдэв. Харин нефтийн импортоос ихээхэн хамааралтай Куба энэ талаар шууд хариу мэдэгдэл хийгээгүй байна. АНУ-ын явуулсан ажиллагаа нь Венесуэлийн удирдагч Николас Мадурод дарамт үзүүлэх томоохон кампанит ажлын нэг хэсэг гэж албаныхан тайлбарлаж байна. АНУ Карибын тэнгист цэрэг илгээх, мансууруулах бодис тээвэрлэж байгаа гэх сэжигтэй завинуудыг устгах зэрэг олон арга хэмжээ авч буй. АНУ цаашид ч иймэрхүү хураалт үргэлжлэх боломжтой гэж мэдэгдэж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-11 66.181.176.220

зүгээр л хаа хамаагүй аль нэг улс нь АНУ-гүйгээр хөгжих гэхээр л дайн хийгээд л байдаг нь сонин шүү… Яг л залуу хосын гэр бүлийн дотоод хэрэгт нь ямар ч хэрэггүй байж байнга оролцоод байдаг хадам, найзууд байдаг даа… тийм л юм санаанд орох юмдаа хөөрхий

Avatar

Нэргүй 2025-12-11 209.89.142.86

FUCK USA, FUCK ISRAEL, FUCK UK, FUCK FRANCE, FUCK GERMANY, FUCK EU!!!

Avatar

Макроны ах 2025-12-11 66.181.160.98

Миний хайртай АНУ, Түүний Ерөнхийлөгч Трамп хаяа хаяа ухаан самуурдаг юм уу гэмээр хачин хачин ааш гаргаж бага, дунд насны хүүхдүүдийн "дээрлэхэдэг" зан гаргах нь хачин эвгүй санагдаж байна. Америк ард түмний нэрээр амиа бодсон үйлдэл хийхээ больмоор юм. Ухаан суулдаа "том" Америк минь … Хичээл зүтгэлийг үнэлж байхад "загасны түрс""тэй орооцолдоод байх юм. Болохгүй бол очиж суран бүсээр сургаж өгөе дөө …

Avatar

Нэргүй 2025-12-11 188.162.254.46

тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин эхлээд ардчилал гэж дараа нь хар тамхи хайгаад байна гэсэн чинь хар тос дээрэмдэх гээд л байсан гол санаа нь одоо л ил боллоо.

Avatar

Нэргүй 2025-12-11 59.153.114.161

Америк даварч байна. Хаана байнаа нөгөө хууль дээдлэх. Үнэн худал нь мэдэгдэхгүй хар тамхи тээвэрлэж яваа гэж хий хардан өөрийнх нь үгэнд орохгүй байгаа жижиг улсуудын иргэдийг шүүхийн шийдвэргүйгээр алж устгаж байдаг. Ядаж л анхааруулах буудлага хийхгүй шууд сөнөөдөг, эд хөрөншөд нь халддаг даварч байнаа

Avatar

Нэргүй 2025-12-11 202.126.89.27

Гуцаад бай,,,,,

Avatar

Зочин 2025-12-11 66.181.178.228

АНУ-с чинь ардчилал ярисан далайн дээрэмчин болсон байна

Avatar

Нэргүй 2025-12-11 103.212.117.192

Хаана нефть байна тийшээ Америк ардчилал яриад дайрна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж