Мөнгөн өвлийн хөнгөн өнгө

Мөнгөн өвлийн хөнгөн өнгө

Мөнгөн өвлийн хөнгөн өнгө

Илчит цагийн өнгө буцаж, жаварт өвлийн өнгө иржээ. Жихүүн хүйтнийг зүсэх мэт нарны туяа аажмаар тусаж, нэг мэдэх нь ээ тэнгэрт дэгдэв. Их хотын үймээн бужигнаан эхэлж, төв замыг энэ тэндгүй машинууд дүүргэж, дөтлөх ч зай үлдээлгүй ар араасаа цувран зогсоно. Зөрөн өнгөрөх багачууд аав ээждээ хөтлүүлж, зовхио үл даан цүнхэндээ түүртэж, хөлөө чирсхийн бэдэрч бүдэрч явах нь  тун хөгжилтэй. Хөнгөн цас будран, бударсаар мөнгөн өвлийн өнгийг тодлов. Цасан дээр гишгэхэд мөр минь тодоос тод үзэгдэнэ. Алхах бүрд цасны шархийн дугарах чимээ амьд байгааг минь мэдрүүлэх мэт.

Цагаан өнгөөр будчихсан гэлтэй Сүхбаатарын талбайг хот тохижилтын ажилчид зүтгэлтэй гэгч нь нэг нааш, нэг цааш шүүрдэнэ. Хөлдүү мөс цохих чимээ хаа нэг чахран цуурайтаж дүн өвлийн анирыг эвдэнэ. Хажуугаар өнгөрөгсөд бүгд л аль нэг тийшээ хайчлах мэт яаран алхацгаах нь хорвоогийн завгүй амьдралыг илтгэх шиг. Талбайн хоёр хүлэг баатрын хөшөөн дээр цас тогтсон байлаа. Энэ нь эгээ л эзгүй талд довтлон давхих дайчин эрс шиг сүрдэм. Хүлэг морь нь хүртэл сор суусан адуу шиг амь амьсгалтай санагдана. Төрийн ордны дээр мандах далбаа цасны будрах зүг дагаж намирах нь сүр жавхлан дүүрэн бахдалыг төрүүлнэ. Талимаарсан бүсгүйн сэтгэл адил тайван агаад намуухан будрах цас бол мөнгөн өвлийн хөнгөн өнгө ажээ.

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Томоо 2025-12-11 66.181.160.21

Ядмагхан зохион бичлэгэ байна.-Алхах бүрд …..амьд байгааг минь мэдрүүлэх мэт.ХАХАХА. Яаж бодож олохоороо ингэж бичдэг байнаа?- Хөвсгөр цаснаа алхах бүрийд сонсогдох чимээ шинэ амьдралд хөл тавьж анхны цас үзсэн бага насыг минь санагдуулна. …гэдэг ч юм уу? Үхсэн хүн амилаа юу?гэж асуумаар?хэхэхэхэ

Avatar

зочин 2025-12-11 103.212.118.10

ХОТЫН ДАРГАА ХУРААГДСАН ТҮЦ-ЭЭ БУЦААЖ ТАВИАД ХЭДЭН ТӨГРӨГ ОЛЖ БОЛОХ УУ?
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР ТҮЦ АЖИЛЛААД БАЙХ ЮМ.
ТЭГЭХЭЭР ИРГЭД ТҮЦ-НҮҮДЭЭ БУЦААД ТАВИАД АЖИЛЛУУЛЖ БОЛОХООР ЗӨВШӨӨРӨГДЖЭЭ.
ТИЙМ ҮҮ? ХОТЫН ДАРГАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж