НҮБ-ын соёлын агентлаг ЮНЕСКО итали хоолыг соёлын онцгой өвөөр нэрлэлээ. Италичуудын нэрийн хуудас болсон пицца нь ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүртгэлтэй байдаг. Тэгвэл энэ удаад итали хоолны уламжлал, түүнийг хойч үедээ өвлүүлдэг арга барил нь шагнал хүртлээ.
Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони албан тушаалаа хүлээж авснаасаа хойш үндэсний хоолоо таниулахаар чармайсан. Тэрбээр "Италичууд бидний хувьд хоол гэдэг зүгээр нэг иддэг зүйл, эсвэл орц найрлагуудын цуглуулга биш. Энэ бол соёл, уламжлал, ажил, эрүүл мэндтэй холбогддог илүү том зүйл" гэсэн юм.
Итали хоол хамгийн шилдэг нь гэдэгт анхнаасаа итгэдэг байсан сая сая хүмүүсийн итгэл үнэмшлийг ЮНЕСКО ийнхүү баталж өгөв.
ЮНЕСКО-ийн ассамблей Лхагва гаригт /2025.12.10/ Энэтхэгийн нийслэл Делид хуралдсан. Энэ үеэр "Итали хоол бол гэр, сургууль, баяр наадам, арга хэмжээ, олон нийтийн цугларалт гээд хаа байхаас үл хамааран гэр бүлүүд, хүмүүсийг холбон нэгтгэдэг зүйл" гэдгийг онцолсон юм.
Тогооч Микеланжело Маммолити энэ мэдээг сонсоод итали хүн гэдгээрээ, мөн мэргэжлийн тогоочийн хувиар ч бахархсан гэдгээ хэвлэлд хуваалцжээ. Түүний ажиллуулдаг "La Rei Natura" нь 2026 оны "Michelin Guide"-д багтсан цорын ганц гурван одтой ресторан юм.
Египетийн үндэсний хоол Кошариг мөн биет бус соёлын өвөөр нэрлэжээ. Энэхүү халуун ногоотой хоолны орц найрлагад сэвэг зарам, будаа, гоймон ордог. Энэ мэтчилэн хоолоороо дамжуулан өөрсдийн өв уламжлал, түүх соёл, ур чадвар, дадал зуршлаа дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэн олон улс бий. Өмнө нь ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдсэн орон орны хоолнуудаас дурдвал, япон үндэсний хоол, малайзчуудын шинэ жилээр иддэг уламжлалт хоол, францчуудын баярын зоог зэрэг багтана.
3,548.92





















































Бадарч тахар 2025-12-11 66.181.184.18
Манай тарваганы боодгийг Юнёско бүртгэж авахгүй мөн тэнэг байна да тэнэг байна !
Нэргүй 2025-12-11 103.229.122.77
Sejgiin