Гэхдээ яагаад Улаанбаатарын биш “Тэрэлжийн тунхаг” юм бол. Уг нь байр нь шатсан ч гэсэн Улаанбаатараас нүүгээгүй биз дээ. Яг зөв, энэ тунхагийг гаргахдаа МАХН-ын томчууд Тэрэлжид цуглажээ. “Гацуурт”-ын Чинбат гэж сүүлийн үед нэр нь цуурайтах болсон нэгэн эрхэм Монголдоо хамгийн анхных нь байж мэдэх “Тэрэлж” гэдэг таван одтой зочид буудал барьсан. Үнэхээр дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэг тансаг, тохилог энэ буудалд Монголын улстөрийн томчууд, тэр дундаа МАХН-ынхан цуглах дуртай болсон гэнэ. Тэд нэрээ солих түүхэн шийдвэр гаргахдаа “Тэрэлж” буудалд тухласан юм байна. Алт ухаж баяжсан, газар тариалан эрхэлдэг, бас хажуугаар нь телевиз ч хүртэл байгуулсан Чинбат гэдэг хүн МАХН-ын экс дарга С.Баярын найз хэмээн хүмүүс ярих юм билээ. Ганц бие лидер маань АНУ руу явахаасаа өмнө хааяа хааяа таван одтой буудалд алжаалаа тайлдаг байсан гэдэг.
“Хиагтын гэрээ” гэдэг шиг хожим дурсагдах “Тэрэлжийн тунхаг”-ийг зочид буудлынхаа нэрээр нэрлүүлчихдэг Чинбат гуай бас азтай хүн юм. Уг нь болсон газрынх нь нэр басТэрэлж мөн л дөө. Гэхдээ цаг хугацаа өнгөрсний дараа “Тэрэлж” буудал үлдэж, заан Тэрэлжийн ам байхгүй болохыг хэн байг гэхэв дээ.
Д.Амина.