The MongolZ-ийн хувьсал: Битүү морьд дэлхийн CS-ийн оргилд хүрсэн нь

The MongolZ-ийн хувьсал: Битүү морьд дэлхийн CS-ийн оргилд хүрсэн нь

The MongolZ баг Ulaanbaataryn фэнүүдтэй мэндчилж буй CS2 тоглогчид, 1xBet Монгол ивээн тэтгэгчтэй

Сүүлийн гурван жилийн хугацаанд CS2-ийн баг болох The MongolZ үнэхээр үнс нурмаас дахин төрсөн мэт гайхшруулж байгаа. Тэд томоохон хэд хэдэн тэмцээнд түрүүлж, Мэйжорын дэд аварга болж, дэлхийн CS2-ийн оргилд хүрч ирлээ. Ердөө 3.5 сая хүн амтай улс орноос төрөн гарсан баг хэрхэн цахим спортын их гүрнүүдийг богино хугацаанд давж гарав?

2013 он: The MongolZ үүсгэн байгуулагдав

The MongolZ-ийн түүх 2013 онд Л.Түвшинбилэг буюу “oroitsonboroo” Монголын шилдэг тоглогчдыг нэгтгэсэн цахим спортын байгууллага байгуулахаар шийдсэнээр эхэлсэн. Тухайн үед монголчууд Dota 2 тоглоомыг өргөнөөр тоглодог байсан тул анх Dota 2-ийн баг бүрдүүлж байв. 

Хоёр жилийн дараа Монголын интернэт кафе буюу бидний хэлж заншсанаар PC–нүүдэд өсвөр үеийнхэн дунд хамгийн алдартай тоглоом болсон Counter-Strike-ийн баг бий болов. Үүнд Л.Энхтайван “Machinegun”, Б.Тэмүүлэн “Zilkenberg” мөн одоогийн дасгалжуулагч Б.Эрдэнэдалай “maaRaa” нар багтсан түүхтэй. 

2016 онд Intel Extreme Masters X Taipei-д түрүүлсэн нь анхны томоохон амжилт болов. Мөн ASUS ROG Masters 2016 болон бусад хэд хэдэн тэмцээнд түрүүлсэн ч дэлхийн түвшний топ гэж үнэлэгдэх, тэдэнтэй харьцуулагдахад хангалтгүй байлаа.

Тухайн үед төр, ивээн тэтгэгчдийн дэмжлэг бараг байхгүй, сайн бэлдэх боломжгүй, гадаад руу тэмцээнд явахад виз том асуудал байв. Иймд бүрэлдэхүүн олон удаа шинэчлэгдэж, менежмент өөрчлөгдсөн ч тусыг олсонгүй. 2022 оны эцэст сүүлчийн тоглогчид багаас гарснаар The MongolZ татан буугдсан гэхэд хилсдэхгүй. 

2023 он: The MongolZ дахин төрөв

Гэхдээ энэ түүх бүрмөсөн төгссөнгүй. Азаар Монголд цахим спортын орчин илүү сайжирч, шинэ хүчирхэг залуу тоглогчид төрөн гарч ирэв.

2023 оны эхээр Монголын хамгийн хүчтэй CS бүрэлдэхүүнүүдийн нэг нь IHC Esports байсан. Тус багт Б.Гарьдмагнай “bLitz”, М.Содбаяр “Techno4K”, Б.Баатархүү “Bart4k”, Н.Түвшинтөгс “Annihilation”, Б.Чингүүн “hasteka” нар байв. Тэд 2023 оны Парисын Мэйжорын Азийн бүсийн сонгон шалгаруулалтыг давж, RMR-т өрсөлдөх бэлтгэлтэй байлаа.

The MongolZ CS2 тоглогчид тэмцээний үеэр төвлөрөн тоглож буй мөч, 1xBet Монголоос дэмжлэгтэй

Дэлхийн топ түвшинд хүрэхийг зорьсон тоглогчид бүгдийг шинээр эхлэхийг хүсэв. 2023 оны дөрөвдүгээр сарын 3-нд бүрэлдэхүүнээрээ дасгалжуулагч maaRaa-гийн хамт IHC Esports-оос гарч, The MongolZ нэрийн эзэмших эрхийг авчээ.

Өмнө нь IHC Esports-г ивээн тэтгэж байсан олон улсын брэнд 1xBet компани тэдний шинэ төслийг дэмжиж, албан ёсны ивээн тэтгэгч болов. 1xBet-ийн тусламжтай Европын шилдэг багуудтай хамт бэлтгэл хийх, өндөр чанартай bootcamp-уудад байрлах боломж нээгдсэн нь том давуу тал болсон.

2023 он: The MongolZ дэлхийн Топ-20 багийн нэг

Нэр өөрчлөгдсөн ч бүрэлдэхүүн хэвээр байсан тул тус багт Парисын Мэйжорын Азийн бүсийн эрхээ хадгалан оролцох зөвшөөрлийг өгчээ. Хэдхэн хоногийн дараа тэд Мэйжорт шалгарч, Парис руу анх удаа хүлгийн жолоо заллаа. Том амжилт гаргаагүй ч (20–22-р байр), туршлага нь ирээдүйн ялалт амжилтын эх байв.

The MongolZ тоглогч шууд тэмцээн дээр CS2 тоглож буй агшин, 1xBet Монгол ивээн тэтгэгчтэй

2023 оны тавдугаар сард тааруу үзүүлэлттэй байсан Bart4k болон ANNIHILATION нарыг солилоо. Bart4k-ийн оронд түүний 15 настай төрсөн дүү Б.Аюуш “mzinho” орсон нь туршлагагүй ч маш авьяаслаг тоглогчийг дэлхий дахинд анх танилцуулсан мөч байв. Эмээгийнхээ ачаар цахим спорттой танилцсан хүү их зүйлд хүрэх эхлэл нь энэ байсан. Тэрбээр 12 настайдаа Counter-Strike тоглохыг хүссэн ч компьютер авах мөнгө байсангүй. Гэр бүлийнхнээсээ гуйж, эцэст нь эмээ нь тэтгэврийн зээл авснаар хүүдээ компьютер авч өгсөн юм. 

Харин AWP-ийн үүргийг Clutch Gaming багаас тодрон гарч ирсэн Б.Өсөхбаяр “910” авлаа. Түүний хувьд Dota 2-ийн шаггүй тоглогч байсан ч Counter-Strike руу хөрвөж чадсан. Тэрбээр анхандаа Улаанбаатар хотоос 200 гаруй км зайтай Дархан хотоос тэмцээнд орох гэж нийслэлд ирдэг байжээ. Заримдаа бүр ганцхан талын тасалбартай ирдэг байсан бөгөөд шагналын мөнгөөрөө гэр рүүгээ буцах тасалбараа авна гэсэн зорилготой тоглодог байжээ. 

2023 оны есдүгээр сард 25 настай ахмад тоглогч hasteka залуу бүрэлдэхүүнд зай тавьж, түүний оронд 17 настай М.Азбаяр “Senzu” нэмэгдэв. Ингээд баг 2023 онд туршлага хуримтлуулж, тактикаа суулгаж, нэг баг болсон бөгөөд жилийн төгсгөлд HLTV-ийн дэлхийн чансааны топ-20 багийн нэг болж чаджээ. 

Сонирхолтой нь The MongolZ-ийн тамирчид бие биенээ эртнээс мэддэг байсан. Дан ганц цахим спортын тэмцээнээр хязгаарлагдахгүй. Techno4K болон bLitz нар багадаа Монгол Улсын өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байлаа. Харин mzinho болон Senzu нар багаасаа найзалсан найзууд. 

2024 он: The MongolZ анх удаа Toп 10-д

The MongolZ баг цом өргөн тэмцээнд түрүүлж буй агшин, 1xBet Монгол

2024 онд CS тоглоомыг хөгжүүлэгч Valve-ийн зүгээс албан ёсны шинэ чансаа VRS-ийг танилцуулж, The MongolZ 25-р байранд жагсав. VRS чансаагаар багуудыг тэмцээнд урьж оролцуулах болов. 

Тухайн жилдээ тэд eXTREMESLAND 2023, MESA Nomadic Masters Spring 2024, YaLLa Compass 2024, Thunderpick World Championship 2024 зэрэг олон улсын тэмцээнүүдэд түрүүлсэн. Мөн Копенхаген, Шанхайн хоёр Мэйжорт дараалан шалгарч, 15-р болон 5-р байрт орсон.

1xBet Mongolia-ийн зүгээс тэдэнд зориулж Улаанбаатар хотын төвд Beatles хамтлагийн хөшөөний хажууханд The MongolZ-ийн тамирчдыг дүрсэлсэн том ханын зураг бүтээсэн нь нийслэлчүүдийн бахархал болсон.

Улаанбаатар дахь The MongolZ багийн ханын граффити зураг

The MongolZ баг 2024 онд нийт $1 сая гаруй шагнал хүртэж, тухайн жилийнхээ хамгийн их ашиг орлоготой багуудын жагсаалтад эхний тавд багтжээ. Зуны дунд үеэс тус баг HLTV-ийн чансааны топ-10-д анх удаа багтаж, улирлыг Valve-ийн чансааны 4-р байр, HLTV-ийн чансааны 7-р байраар өндөрлүүлэв.

2025 он: The MongolZ дэлхийн №1 баг болов

The MongolZ баг Esports World Cup тайзан дээр түрүүгийн шагналаа гардан авч буй мөч, 1xBet Монголоос дэмжлэгтэй

2025 оны хоёрдугаар сард багийн гишүүд Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд албан ёсоор багтсан бөгөөд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдтай уулзав. Ингэснээр төр, засгийн зүгээс тэднийг бүрэн утгаараа дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. 

Хавар MESA Nomadic Masters 2025 тэмцээнд оролцохоор тэд Улаанбаатар хотод ирж, 2016 оны анхны бүрэлдэхүүнтэй үзүүлэн тоглолт хийсэн нь олон фэнүүдийг баярлуулав. Одоогийн bLitz, Techno4K, 910, mzinho, болон Senzu нар хуучны Zilkenberg, Tsogoo, Machinegun, Otgoo, болон ncl нарыг эсрэг. Mirage болсон тоглолтод залуу үеийнхэн нь 10:2 гэж эхний хагаст тэргүүлсэн ч ах нар нь таван раунд дараалан хожиж, ойртуулсан ч эцсийн үр дүн 13:8 гэж өндөрлөсөн. Тус тоглолтод 34 настай Zilkenberg 1.41 гэсэн үзүүлэлттэй тогложээ.  

Энэ жилийн эхний хагаст тэд олон тэмцээнд тогтвортой плейоффт шалгарч, тавдугаар сар гэхэд HLTV-ийн Top 5-д багтсан. Зуны амралтаас өмнө Остин Мэйжорт түүхэн амжилт үзүүлэв. FaZe Clan-ийг 2:0, paiN Gaming-ийг 2:0 харьцаагаар хожиж, финалд тухайн үедээ зургаан тэмцээнд түрүүлээд байсан Vitality-тай тулсан. Эхний Mirage-т 13:5-аар бут ниргэсэн ч Dust2, Inferno хоёр дээр Vitality-д дийлдэн, Мэйжорын дэд аварга болов. Энэ нь Ази тивийн CS-ийн түүхэн дэх хамгийн том амжилт билээ. Тэднээс өмнө Австралийн Renegades баг 2019 оны Берлиний Мэйжорын 3-4-р байрт шалгарч байв. 

АНУ-ын Остин хот болон Монгол Улсын цагийн зөрүү их учир гранд финалын тоглолт Монголын цагаар шөнийн 03:00 цагт эхэлж, өглөө дууссан. Гэсэн хэдий ч бүтэн улсаараа монголчууд багаа дэмжсэн. Томоохон суурингуудад The MongolZ-ийн тоглолтыг үзэх тайз, дэлгэцүүдийг засч, мянга мянган багаа дэмжсэн. 

The MongolZ багийн тоглогчид тайзан дээр алхаж буй мөч, 1xBet Монголоос дэмжлэгтэй CS2 баг

Намар гэхэд тэд BLAST Bounty Fall 2025 болон FISSURE Playground #2 тэмцээнүүдийн дэд аварга болж, Esports World Cup 2025-ийн аварга болсон. Есдүгээр сарын 29-нд 1xBet-ийн хамтран ажилладаг HLTV-ийн чансааг шинэчлэхэд The MongolZ баг тэргүүн байрт жагсч, дэлхийн хамгийн шилдэг баг хэмээн албан ёсоор нэрлэгдсэн. Valve-ийн чансаанд ч мөн хамгийн тэргүүн байрт хүрсэн билээ.

Ийнхүү The MongolZ баг Valve болон HLTV-ийн аль аль чансааны дэлхийн №1 баг хэмээн үнэлэгдэн, Монголын цахим спортын түүхэнд шинэ хуудсыг нээв. Залуухан энэ багийн ирээдүй гэрэлтэй байгаа бөгөөд үлдсэн ганц том зорилго нь Мэйжорын аварга болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ro 2025-12-11 66.181.180.121

Ok

Avatar

Иргэн 2025-12-11 202.126.89.101

Ахлөх ангидаа мэргэжлээ хөөсөн нь зөв байдаг

Avatar

Зочин 2025-12-11 43.242.242.19

ердөө 3.5 сая хүн амтай хэрнээ дэлхийд гээл бид тийм тусгай төрцөн улсуу? нэг их сайрхах дуртай ацнууд

Avatar

Нэргүй 2025-12-11 202.55.188.123

magadlaliin onol ldoo, 10 jil tugsuuguimaada

Avatar

Нэргүй 2025-12-11 103.168.34.164

dald surtchilgaa gej 1xbet mutuitoi toglom reklamdad l huulitai shu g*** mine medee tavisan pzda

Avatar

Bataa 2025-12-11 122.201.31.125

awarga bolohiig hvsen erooe

Avatar

Jsjs 2025-12-11 66.181.180.121

h*** pizdamn

Avatar

Нэргүй 2025-12-11 202.9.40.248

Тиймээ та бүгд Мэйжорын аварга болж чадна. Маргааш болох тэмцээндээ амжилттай бэлтгэж Чингисийн үр сад хэрхэн дайтаж чаддагийг батлаад өгөөрэй. Ах нь та нарын төлөө дээлийнхээ захыг мушгиж суух болно. Амжилт хүсье

Avatar

Нэргүй 2025-12-11 122.201.31.210

emee ymr huurhun yum be ene huu emeedee achiig n hariullaa shu

Avatar

зочин 2025-12-11 66.181.160.99

Холивүд аар кино хийлгэвэл сүпер кино болндоо

Avatar

зочин 2025-12-11 146.70.23.27

Амжилт хүсье

Avatar

Бадарч тахар 2025-12-11 66.181.184.18

Энэ хэдэн баньд нарын ачаар одоо эцэг эхчүүд хүүхдүүдээ явж сийгаа тогло гээд мөнгө өгөөд хөөдөг болсон ! Доллар олоод ирэх ч юм билүү !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж