Байр суурь: Хэн нэг гишүүний хэлсэн үгнээс болж эдийн засаг хүндрээгүй

Байр суурь: Хэн нэг гишүүний хэлсэн үгнээс болж эдийн засаг хүндрээгүй

Байр суурь: Хэн нэг гишүүний хэлсэн үгнээс болж эдийн засаг хүндрээгүй

Улсын төсвийн орлого 2-3 их наяд төгрөгөөр тасарч, төрийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Үүнтэй холбоотойгоор татварын орлого бүрдүүлэлт болон аж ахуйн нэгжийн нөхцөл байдлын талаар хэн, юу хэлснийг хүргэж байна.


Сангийн сайд Б.Жавхлан:

-2025 оны жилийн эцэс хүртэлх төсвийн гүйцэтгэл ямар байгаа талаар танилцуулъя. Энэ оны төсөв эхэлснээс хойш хоёрдугаар улирлын дундаас эхлэн татварын орлого саатаж, ялангуяа гадаад худалдаан дээр нүүрсний үнэ энэ оны төсөв батлагдах үеэс 50 хувиар буурсан нь төлбөрийн тэнцэлд хүндрэл үүсгэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард экспортыг дэмжих ажлын хэсэг байгуулахад төлбөрийн тэнцэл 600 сая ам.долларын алдагдалтай байсан. Мөн төсвийн орлого бүрдүүлэлт сарынхаараа тодорхой хэмжээнд саатаж эхэлсэн цаг үе байсан. Эндээс макро бодлогыг тэнцвэржүүлэх арга хэмжээнүүдийг авч эхэлж, шинэ Засгийн газар бүрдэж, долдугаар сард төсвийн тодотгол хийж, 2.3 их наядаар төсвийн зардлыг бууруулсан байдаг. Эдгээр мөнгөний бодлого, төсвийн бодлого дамнасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн тодорхой үр дүн гарсан. Монгол Улсын валютын нөөц анх удаа 6 тэрбум ам.доллар давж, зээлжих зэрэглэлийг тогтоодог гурван агентлагаас зэрэглэлээ хамгаалж, хоёрт нь зэрэглэлээ нэмүүлж чадсан. Бид 13 жилийн өмнө хүрээд байсан өндөр зээлжих зэрэглэлдээ хүрсэн. Бид 2012 онд зээлжих зэрэглэлээ алдаж эхэлсэн.

Мөн 3650 төгрөг хүрч байсан ам.долларын ханш 3544 төгрөг болж тогтворжиж ирсэн. Он гараад нөөц буурах, валютын ханшаа алдах эрсдэл байхгүй болсон. Дээрээс нь есдүгээр сараас эхлээд сар бүрийн төлбөрийн тэнцэл 40-50 сая ам.долларын эерэг гарч эхэлсэн.

Ингээд төлбөрийн тэнцэл дөрөвдүгээр сард 600 сая ам.долларын алдагдалтай байсан бол арваннэгэн сарын байдлаар 144 сая ам.долларын ашигтай гарч эхэлсэн. Үүний үр нөлөөгөөр экспорт буурсан хэдий ч импортыг хумих макро бодлогууд үр нөлөөгөө өгч, нааштай арга хэмжээг авч ирсэн. Энэ маань улсын төсөв дээрээ очихоор импорт буурахаар гаалиар орж ирдэг импортын татвар буурч эхэлж байна. Мөн нүүрсний үнийн 50 хувийн бууралт уул уурхайн салбарт маш том цохилт болсон. Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар сүүлийн саруудын орлого бүрдүүлэлтийн явцыг харахад, энэ оны үлдсэн хоногуудад улсын төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасарч болзошгүй байна. Тийм учраас үлдсэн хугацаанд татварын орлого бүрдүүлэлт дээр бүх хүч боломжоо дайчлан ажиллаж байна. Нийт 2.3 их наяд төгрөгийн тал буюу 1.2 их наяд төгрөг нь импортын тоо хэмжээ буурсантай холбоотойгоор гаалийн татвар буурсан. Татвартай ижил хүчилж, импортыг дуудаж авах боломжгүй байдаг. Гааль дээр үүссэн татварын өр төлбөр харьцангуй бага байгаа. Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд Гаалийн ерөнхий газарт ажилласан. Цаашдаа энэ байгууллага илүү эрчимтэй, ил тод ажиллаж, төрийн байгууллагын буруутай үйлдлээс болж орлого буурах эрсдэлийг хааж, ажиллах шаардлагатай. Гаалийн байгууллагууд өдөрт дор хаяж 30-аас доошгүй хувийн татварын орлого бүрдүүлэх бол татварын байгууллага 100 тэрбум хүртэл өдөр бүр татварын орлого төвлөрүүлэх үүрэг даалгавар өгсөн.

Татварын орлого бүрдүүлэлтэд учирч байгаа эрсдэлийг харвал гурван төрлийн шалтгаантай байна. Үүнд, нүүрсний үнэ 50 хувь унасан бол импортын хувь хэмжээ буурснаас 1.2 их наяд татвар дутаж байна. Гуравт, бид мөнгөн дүнгээр хэмжиж болохгүй эрсдэл үүсч байна. Тэр нь юу гэхээр Ардчилсан намын бүлгийн хуралдааны дараагаар Татварын өршөөлийн хууль санаачлан ажиллана гэж мэдэгдсэн. Тэрнээс хойш татварын төлөвлөлт дээр нэлээд эргэлзээ үүссэн. Үнэхээр энэ хуулийн төсөл санаачлах гэж байгаа бол өртэй байгаа аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй байх сэдэл бий болсноос татварын орлого бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж байна. Энэ мэдэгдлээ эргэн харж, зогсоохыг хүсч байна. Мөн нийслэл болон орон нутагт цалин урамшуулал, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой саатсан асуудал огт байхгүй. Өчигдрийн байдлаар төрийн сангийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг байна. Хамгийн гол нь төрийн сангийн үлдэгдэл бус татварын орлого буюу тодотгол хийснээс хойш батлагдсан алдагдлаа барьж, оноо дуусгах ёстой. Өөрөөр хэлбэл, орлогоос давсан зардал гаргаж болохгүй. Тэрнээс биш төрийн сан хоосорч, улайгаагүй ээ.

Эдийн засагч Б.Лхагважав:

-Манай аж ахуйн нэгжүүдийг асуудалд оруулж байгаа гол зүйл нь НӨАТ-ын бүртгэлийг буруу тооцоолж байгаа арга. Үүнийг нягтлан бодох бүртгэлийн аргаар бодож байгаа. Аж ахуйн нэгж энэ бүртгэлийн золиосонд хий орлогын татварыг төлж байна. Хий бичигдэж байгаа уг татвар дээр нэг их наяд төгрөгийн асуудал үүсгэсэн. Шууд утгаараа төрийн буруутай үйл ажиллагаанаас болоод аж ахуйн нэгж, иргэд хохирч байна. Энэ нь аль 1997 оноос эхэлсэн асуудал. Миний бие 2005 онд өөрийн гараар сайд асан Н.Баяртсайханд үүнийг шийдвэрлэхийг хүсч, өргөдөл бичиж байсан.

Сая Төсвийн хуулийг дагаж НӨАТ-ын таван чухал зарчим орох ёстой байлаа. Гэвч эдгээрээс нэгийг л оруулж, бусдыг нь оруулсангүй. Хэрвээ үлдсэн заалтуудыг оруулсан бол аж ахуйн нэгжийг ядаж буруу бүртгэлээс сэргийлж, буруу татварыг төлөх нөхцөлийг үүсгэхгүй, мөн гааль дээр НӨАТ авахыг зогсоох байсан. Хэрвээ уг зарчмууд хэрэгжвэл гааль руу зөвхөн гаалийн албан татвараа төлж нэвтэрнэ. Энэ тохиолдолд гааль дээр асар их хуурамч мөнгө эргэлдэхгүй, авлига гаргахгүй нөхцөлийг бүрдүүлж болох байсан ч өөрсдөө татгалзсан.

Дараагийн асуудал нь НӨАТ-ын тайлангийн асуудлыг уртасгах байсан. Тухайн сард биш улиралд, жилд хоёр удаа НӨАТ-ын тайлангийн хугацааг урт болгочихвол сар болгон орж ирээгүй мөнгөний татварыг бичүүлдэг байдал зогсоно. Үндсэн хуулийн 19.2-т зааснаар “Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэн, аж ахуй нэгж хохирох юм бол төр өөрөө хохирлыг барагдуулна” гэсэн заалт байгаа. Хэрвээ төр өөрөө буруу бүртгэлийн системээр аж ахуй нэгжийг бүртгэсэн бол алдагдлаа үүрэх ёстой. Татварын өршөөлийг 2008 оны нэгдүгээр сарын 21-нд нэг удаа л гаргасан. Хэрвээ төр өөрөө буруугаа хүлээвэл Татварын өршөөлийн хуулийг гаргаж болно.

Одоогийн Засгийн газарт нэгт зүйлийг онцгойлон хэлье. Өнгөрсөн хавар гурав, дөрвөн удаа хэлэлцүүлэг явуулж, бүх аж ахуйн нэгжийг оруулж, нийтдээ 100 гаруй мянган санал авсан. Татварын багц хуулийн өөрчлөлт мөн Нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг бэлэн болгосон. Энэ хуулиудаа батлах хэрэгтэй. Төр өөрсдөө нэг юм хийнэ гэж дуулиан дэгдээж, зөндөө ажил хэрэг болгочихоод үүнийгээ батлах хэрэгтэй. Нэг их наяд төгрөг нь бол буруу бүртгэлээс болсон. Би үүнийг 20 жил хэлж байгаа. Үүнийг хамгийн эсэргүүцдэг нь Сангийн яам болон Татварын ерөнхий газар буруу явсан жишгээсээ салах маш дургүй байдаг. Энэ бол том алдаа.

Нийгмийн даатгалын тухайд бол ярих том сэдэв мөн. Нийгмийн даатгалын менежментийн хувьд юу ч хэлэлцэгдээгүй. Нийгмийн даатгал хоёр их наяд шахуу төгрөгийн алдагдалтай байгаа. Нийтийн мөнгө санхүүг зөв менежментээр үржүүлж, өсгөдөг зөв даатгалын системийг оруулах хэрэгтэй байна. Албан татварын даатгал гэж хүчээр авдаг. Ялангуяа орлого нэмэгдэхийн хэрээр нэмж авдаг. Аж ахуйн нэгж, иргэд ажлын байр гарахад хамгийн төвөгтэй нь даатгалд 24 хувийг өгч байгаа асуудал байна. Тэгсэн мөртлөө аж ахуйн нэгжийн өгсөн 12 хувь усанд хаясан юм шиг алга болдог. Ямар ч менежментийн бодлого байхгүй учраас засаг нөхсөн болоод л явдаг. Үүнийг зоригтой өөрчлөх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Манай Ардчилсан намын бүлэг Татварын ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч, мэдээлэл сонссон. Үүн дээр үндэслээд бүлгийн дарга мэдээлэл хийсэн. Үүгээрээ бүлэг тэр чигээрээ Татварын өршөөлийн тухай хууль гаргах тухай асуудлыг ерөөсөө яриагүй. Би УИХ-ын дэд даргынхаа хувьд энэ асуудал дээр тодорхой байр суурь илэрхийлэхгүй. Учир нь энэ хуулийн төсөл нь нийгэмд тодорхой хэмжээний хүлээлтийг үүсгэж магадгүй гэж харж байна. Үүнтэй үүнгүйгээр 2025 оны есдүгээр сараас татвар хураалт маш багассан. Энд юу нөлөөлж байна вэ гэхээр иргэн, аж ахуйн нэгжүүд татвараа төрдөө итгэж төлдөг. Гэтэл энэ төрд итгэх итгэл нь маш бага болсон. Ийм замбараагүй зардал гаргадаг төрд татвар төлөөд яах юм бэ гэдэг бодол бизнес эрхлэгчдийн толгойд орж байна. Энэ бол эрх баригчдын Засгийн газраас болж байгаа юм.

Энэ асуудлаа нөхөхийн тулд 2.2 их наяд төгрөгийн бонд гаргаж, 500 тэрбум төгрөгийн дотоодын бонд, 700 тэрбум төгрөгийн зээл авсан. Өр нэмэгдүүлэх замаар асуудлаа шийдэж байна. Монголчуудын нэг хүнд ногдох өр нь 15 сая төгрөг байсан бол одоо 50 сая төгрөг рүү дөхөж явна.

Хяналтгүй өр зээл тавьж, бонд гаргах замаар төрийн данхайсан бүтцийг санхүүжүүлнэ гэдэг бол үнэхээр харамсалтай. Тэрнээс биш хэн нэгэн гишүүний хэлсэн үгнээс болоод эдийн засагт асуудал үүсч байна гэж ярьж байгаа нь худлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-11 202.131.230.163

Төсвийн орлого татвартай холбоотой л байх. гэхдээ гол ньэкспортын нүүрсний үнэ буурсантай илүү холбогдоно. Ялангуяа Нүүрсний хулгай гэж гадаад, дотоодгүй их сүржигнэсэн. энэ нь манай орны нүүрсний экспортын нэр хүндийг маш их унагасан. Мэдээж энд сөрөг хүчин гэж өөрийгөө дөвийлгөдөг нөхдүүд их үүрэг гүйцэтгсэн. Ер нь улс төрчид нэртэй боловвсролгүй хоосон толгойтой нөхдүүдэд хариуцлага тооцдог байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2025-12-11 66.181.179.104

Монгол улс жинхэнэ утгаараа Авлигачид Луйварчид Хулгайчид хээл хахууль мөнгө угаач мөнгө хүүлэгчид эх орон зарсан монгол улс ба хүрэлсүх зандан шатар оюун Эрдэнэ 126 гишүүн ба Монгол ардын нам ба хар данстай хар тамга хар нүгэл хийсэн монгол ардын нам шүү монголчууд аа 2025 12 төгсгөл хийх ёстой монгол улс цэвэрлэх цаг ирсэн шүү 2025 он төгсгөл шүү монголчууд аа монгол улс бүр цэвэрлэх хэрэгтэй байна шүү

Avatar

зочин 2025-12-11 66.181.190.28

Авилгатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй, Хамгийн хатуу хандах ёстой, Гэхдээ төрийн эрхийн талаар намууд хоорондын тэмцэлд үүнийг гол зэвсгээ болгон маш хортойгоор ашиглаж байгаа нь туйлын буруу,, Худал цуу дэгдээнэ, Бусдыгавилгач аймшигтэй гэмт хэрэгтэн мэт илт гүтгнэн доромжлоно, Цусад шунасан чоно мэт бие биендээ дайсагнах боллоо, Шудрага үнэн явдалтангууд эрс цөөрлөө, Мөрөөрөө ажлаа хийж улс орны төлөө зүтгэхэд хүнд боллоо

Avatar

зочин 2025-12-11 66.181.190.28

Ялангуяа АН-ын зүгээс ийм явуулга маш хүчтэй явуулж байна, Улс оронд зөвхөн хохирол учруулахыг санаархаж байна

Avatar

sdf 2025-12-11 122.201.31.192

ОЭ-ий гай үргэлжилсээр

Avatar

Нэргүй 2025-12-11 59.153.114.161

2024 оны намар 2025 оны төсвийг асар их алдагдалтай оруулж ерөнхийлөгч хориг тавьж алдагдлыг бууруулаагүй бол одоо 2.4 биш 10 их наядаар тасрах байж. Тэр үед Жавхланг зайлуулаагүйгээс өнөөдөр худлаа ярихыг нь сонсож суухгүй байж. Өөрөө татвар, гаалийн гээд бүх санхүүг атгаж байж татвар төвлөрөөгүйг хаа хамаагүй бусад чихэж сууна

Avatar

Нэргүй 2025-12-11 59.153.114.161

Энэ Жавхлан 2024 оны намар 2025 оны төсвийг асар их алдагдалтай оруулж УИХ бөөн юм болж баталсныг Ерөнхийлөгч хориг тавьж байж алдагдлыг бууруулсан. Хэрэв тэр төсөв чигээрээ явсан бол өнөөдөр 2.4 биш арван их наядаар төсөв тасрах байж. Ийм тэнэг төсөв хийдэг байж яаж ичихгүй худлаа ярьдаг байнаа. Ноднин Эавхланг зайлуулах хэрэгтэй байсан юм

Avatar

Нэргүй 2025-12-11 103.212.119.182

ЖАВХЛАНГ ЖАДЛАН ЗАИЛУЛ

Avatar

Зочин 2025-12-11 103.145.234.38

АН бол Монгол улсын дайсан. АН-ынханы хүсэл нь хэдэн удирдлагууд нь улс орны баялгийг зөвхөн өөрсдөө иддэг байсан үеээ буцааж авчрах….гэхдээ тэр үе нь хэзээч эргэж ирэхгүй.

Avatar

Нэргүй 2025-12-11 103.229.123.231

Нэргүй
СЭЛЭНГЭ АЙМГЙН ТӨВИЙН АРВАН ЖИЛИЙН СУРГУУЛИЙГ ТӨГССӨН З.ЭНХБОЛД, БАЯРЦОГТ НАР. ХООРОНДОО МУУ БОЛОЛТОЙ. ЭНХБОЛД НЬ БАЯРЦОГТЫГОО "НЭГ САЯ ДОЛЛАРАА МАРТТАЛАА БАЯЖСАН ХҮН" ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН.ӨЧИГДӨР БАЯРЦОГТЫГОО ОЮУ ТОЛГОЙД АЖ АХУЙН ТАЛААР АШИГ СОНИРХОЛТОЙ ГЭЛЭЭ. БАЯРЦОГТ НЬ ЭНХБОЛДЫГОО "НАМАЙГ МАТАЖ 73 ХОНОГ ШОРООНД СУУЛГАСАН" ГЭЛЭЭ.БАЯРЦОГТ ГАДНЫ БАНКАНД АНКЕТ БӨГЛӨХДӨӨ ХЯТАДЫН ИРГЭН ГЭЖ БИЧСЭН ГЭЭД Л CHINEE ГЭСЭН БИЧИГТЭЙ МЭДЭЭ ГАРААД БАЙСАН.

Avatar

Нэргүй 2025-12-11 103.229.123.231

Загасчин ямар загасанд ямар өгөөш таарахыг сайн мэдэх хэрэгтэй байдагтай адил уул уурхайн үндэстэн дамнасан компаниуд хөгжиж буй улсын хэнд өгөөш хаяхаа мэдэж байна.Манайхан тэдний шидсэн өгөөшийг үмхчих юм.Баяр, Баярцогт нар шийтгүүлсэн. Сайханбилэг гадаадад хяраад хэвтчихсэн. Элбэгдорж Цагаанд “Нөгөө 14 саяыгаа болгоомжтой хөдөлгөөрэй” гэснийг нь хуулийнхан мэдсэн бололтой.Өөр ямар албан тушаалтнууд тэдний өгөөшийг үмхсэнийг бүү мэд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж