Амны хаалт зүүснээр томуугийн өвчлөл буурч байна

Амны хаалт зүүснээр томуугийн өвчлөл буурч байна

Амны хаалт зүүснээр томуугийн өвчлөл буурч байна

Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулж Эрүүл мэндийн яам /2025.11.23/ шуурхай хуралдаж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг амраах саналыг Боловсролын яаманд хүргүүлсэн. Боловсролын яам дээрх саналыг харгалзан, нийслэлийн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг цахимд шилжүүлэх шийдвэр гаргасан.  Цахим хичээл долоо хоногийн хугацаатай үргэлжилж байгаа бөгөөд эхний удаад 1-5 дугаар анги цахимаар хичээлээ үзсэн бол энэ долоо хоногт дунд ангийнхан цахимаар хичээллэж буй.

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд иргэдийн дунд уриалга гаргаж амны хаалт тогтмол зүүхийг сануулсаар байгаа. Иймд, иргэд кино үзвэр, нийтийн тээвэр болон олон нийтийг хамарсан арга хэмжээ, олон нийтийн газарт амны хаалт зүүж үйлчлүүлснээр томуугийн дэгдэлт өмнөх сараас буурах төлөв ажиглагдаж байгаа аж. Тухайлбал, улсын хэмжээнд амбулаторийн үзлэгт томуу, томуу төст өвчин 13 хувийг эзэлж байгаа ба өмнөх өдөртэй ижил түвшинд, өмнөх долоо хоногоос таван хувиар буурсан үзүүлэлтэй гарчээ. Мөн эмнэлэгт 3271 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 75.2 хувь буюу 2460 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Энэ нь өмнөх өдрөөс 467 хүүхдээр буурсан үзүүлэлт юм.

Эрчимт эмчилгээний тасагт 109 хүүхэд эмчлүүлж байгаагаас 44.0 хувь буюу 48 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс 16 хүүхдээр тус тус буурсан аж.

Харин хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1629 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 68.3 хувь буюу 1113 байна. Томуугийн дэгдэлт ирэх оны 1, 2 дугаар сард оргил үед хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байсан. Гэвч хүйтний эрч огцом чангарсан нь томуугийн дэгдэлт нэмэгдэхэд нөлөөлөв. Нөгөөтэйгүүр, томуугийн өвчлөлийн дийлэнх хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдийн дунд тус өвчлөл түгээмэл зонхилж байна. Үүнээс үүдэж эмнэлгийн ачаалал 2-3 дахин нэмэгдэж орны хүрэлцээгүй байдал үүссэн бөгөөд ЭМЯ-ны харьяа найман эмнэлэгт хүүхдийн ор нэмэлтээр дэлгэсэн.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулснаар томуу, томуу төст өвчин хүндрэхээс өмнө хариу арга хэмжээ цаг алдахгүй авч байна. Өнгөрөгч есдүгээр сарын 12-ны өдрөөс улсын хэмжээнд дархлаажуулалтын аяныг Эрүүл мэндийн яамнаас эхлүүлсэн боловч томуу, томуу төст өвчний дэгдэлт 10, 11 дүгээр саруудад оргил үед хүрч энэ сарын эхнээс буурах төлөв нь амбулаторийн үзлэг дээрээс харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2025-12-11 122.201.19.61

зүүсэн хүн бгаа юм уу

Avatar

Зочин 2025-12-11 202.9.46.208

амны хаалт биш, цахим хичээлийн үр дүнд өвчлөл буурсан шүү

Avatar

Нэргүй 2025-12-11 124.158.122.205

Үнээээээн

Avatar

иргэн 2025-12-11 59.153.84.210

вакцин хийлгэсэн хүүхдүүд хөнгөн тусч бна, эмчид үзүүлэхэд бүгд тэгж ярьж байна, манай хүүхэд вакцин хийлгэсэн тулдаа хүндрээгүй хөнгөн даваад гарсан шүү

Avatar

Нэргүй 2025-12-11 66.181.188.122

ханиадны вакцин хийлгээд тэгсэн ч гэсэн ханиад туссан судалгаа байна уу. хэдэн хувьтай вирусээс хамгаалж бна.

Avatar

Нэргүй 2025-12-11 66.181.188.122

12с 15 нь дөхөж байгаа учираас биш юмуу.

Avatar

Нэргүй 2025-12-11 66.181.187.229

тгд ш.жил хийгээд сотуучууд х.тараанашдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж