Ерөнхий сайдын зүрхийг булаасан “California girl”

ХҮМҮҮС

Ерөнхий сайдын зүрхийг булаасан “California girl”

Ерөнхий сайдын зүрхийг булаасан “California girl”

Дуучин, дуу зохиогч, телевизийн од, хамгийн хамгийн гэсэн хэд хэдэн алдрын эзэн, тэр бүү хэл сансрын нисгэгч хүртэл болоод амжсан Кэти Перриг танихгүй хүн ховор. Түүний алдар нэр сүүлийн үед дахин цуурайтан түгэх болсон нь Канадын ерөнхий сайд асан Жастин Трюдотой холбоотой. Ерөнхий сайд асантай хайр дурлалын холбоотой болсон гэдгээ албан ёсоор цахим хуудсандаа зарлаад буй “California girl” Кэти Перриг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцоллоо.


Катерин Элизабет Хадсон 1984 оны аравдугаар сарын 25-нд Калифорни мужийн Санта Барбарад пасторуудын охин болж мэндэлжээ. Эцэг эх хоёр нь залуу насаа сахилгагүй, галзуу өнгөрөөцгөөсний эцэст итгэгчид болсон гэдэг. Тэд Санта Барбарад төвхнөхөөсөө өмнө газар сайгүй сүмийн ажлаар явдаг байсан тул Перри 3-11 насаа нүүдэл суудал дунд өнгөрөөжээ. Үүний зэрэгцээ шашны сургууль, зусланд байнга хамрагддаг байв.

Кэти Перри англи, герман, ирланд, португал гаралтай.

Тэдний гэр бүлд урлагийн хүн ганц нэгээр тогтохгүй бий. Тодруулбал, ээжийн талаа дагавал Кэти Перри Америкийн кино найруулагч Фрэнк Перригийн зээ болно. Харин түүний дүү Дэвид дуучин.

Кэти Перриг бага байхад гэр бүл нь төдийлөн баян тансаг байгаагүй. Заримдаа хүнсний талон ашигладаг, сүмийн хоолноос иддэг ч үе байв.

Шашинлаг гэр бүл байсан учир Кэти Перри багадаа янз бүрийн орчин үеийн дуу хөгжим сонсч чаддаггүй байжээ. Тиймээс ихэвчлэн христийн дуунуудыг л сонсдог байсан аж. Хожим Кэти Перри найзаараа дамжуулан Аланис Мориссеттын "You Oughta Know" дууг сонссон нь урлагийн замналд нь ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг. Сүмд дуулж бага насаа өнгөрөөсөн Кэти 13 насныхаа төрсөн өдрөөр анх удаа гитартай болсон. Үүнээс хойш тэр өөрийн зохиосон дуунуудаа гитартай дуулж эхэлжээ.

Өсвөр насандаа тэр Калифорнийн бусад охидын нэгэн адил ролик, скэйтбордоор гулгаж, серфинг хийдэг болсон байв. Мөн бүжгийн хичээлд хамрагдаж, төрөл бүрийн шинэ бүжиг сурч эхэлсэн. Перри ахлах сургуульд элсэн орсон ч гэлээ хөгжмийн карьераа хөөхийн тулд хоёр дахь жилээсээ гарчээ.

Түүний Грэммийн шагналд 13 удаа нэр дэвшсэн шинэ замнал нь 2000-аад оноос эхтэй. 2001 онд тэрбээр анхны христ чиглэлийн цомгоо “Katy Hudson” нэрээр гаргасан ч төдийлөн амжилт олоогүй. Үүний дараа тэр гоцлол дуучин болохоор Лос Анжелесыг зорьж байжээ. Та бидний мэдэх “I Kissed a Girl”, “Hot n Cold” зэрэг хитүүд 2007 оноос төрөн гарч эхэлсэн. Улмаар 2010 онд “California Girls”, “Teenage Dream” зэрэг хит дуунуудаа гаргаснаар “Billboard”-д нэр нь дуулдаж эхэлжээ.

Түүний “Teenage Dream” цомог дэлхий даяар 12 сая гаруй хувь зарагдаж, хамгийн амжилттай цомог нь болов. Энэ цомгоос тавын таван уран бүтээл нь “Billboard”-ын жагсаалтын нэгт шалгарсан. Майкл Жексоноос хойш ийм амжилт гаргасан анхны эмэгтэй уран бүтээлч ийнхүү Кэти Перри болжээ.

2012 онд “Billboard” түүнийг “Оны эмэгтэй”-ээр зарласан юм.

Канадын ерөнхий сайд асны найз бүсгүй болж, улс төрийн салбарт хүрээллээ тэлсэн Кэти Перри өмнө нь ямар хүмүүстэй хайр дурлалын харилцаа тогтоож, уулзаж учирч байв?

Жүжигчин Жонни Левис “The O.C.” болон “Sons of Anarchy” кинонуудаараа олонд танигдсан нэгэн. Гэхдээ энэ бүхнээс илүү түүнийг олны танил болгосон хүн бол Кэти Перри. Тэд 2006 онд 18 сарын турш болзжээ. Харамсалтай нь, Жонни Левис 2012 онд Лос Анжелест нас баржээ.

Перри 2008-2009 оны үеэр “Gym Class Heroes”-ийн дуучин Трэви МкКойтой үерхдэг байв. МкКой хожим нь өөрийнх нь хар тамхины хэрэглээнээс болж тэд салсан гэдгийг олон нийтэд хуваалцжээ.

МкКойн дараа Перри дуучин, жүжигчин Жош Горбантай харилцаа үүсгэсэн. Гэхдээ тэд удалгүй салж, найзууд хэвээр үлдсэн гэдэг. Кэти Перри түүнд зориулж “The One That Got Away” дуугаа зохиожээ.

Перригийн дараагийн хайр бол комедиан Расселл Брэнд. Тэд 2009 оны “MTV Video Music Awards”-ын үеэр танилцаж, ердөө дараа жил нь гэрлэжээ. Гэвч жил гаруйхны дараа хоёр тийш болсон юм. Расселл эрэгтэй, эмэгтэй хүмүүс харилцаандаа ижил тэгш зарчимаар хандахыг илүүд үздэг аж. Гэсэн ч Кэти Перригийн “дарга” хандлага түүнд таалагдаагүй. Тиймээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нд Перригээс салж буйгаа мессежээр мэдэгдсэн гэдэг.

Шинэ оны босгон дээр залуугаасаа салсан Перри 2012 онд “Coachella”-ийн үеэр “Florence and the Machine” хамтлагийн гитарчин Роберт Акройдтой хөтлөлцөн явж байжээ. Гэхдээ тэдний үерхэл ямар учраас, хаа хүрээд зогссоныг хэн ч мэдэхгүй.

Перри хөгжимчин Жон Майертай 2012-2015 оны хооронд салж, нийлсэн харилцаатай байжээ. Гэхдээ Майер аль 2010 онд л Перритэй харилцаа тогтоохыг оролдож байсан аж.

Энэ салж нийлсэн харилцааны дундуур 2014 онд Перри продюсер Диплотой холбоо тогтоосон. Тэд “Coachella” дээр нэг удаа хамт явж харагдсан аж. Сүүлд нь 2017 онд Перри түүнийг гурав дахь алдартай крашаараа нэрлэсэн байдаг.

Кэти Перриг ээж болгосон хүн бол жүжигчин Орландо Блүм. Тэд бүр эртнээс бие биеэ мэддэг байсан ч гэлээ 2016 оны “Golden Globe Awards”-аар харилцан оч үсэргэсэн аж. Хос хоёр салж, нийлсэн харилцаатай байсан ч эцэст нь 2019 онд Валентины өдрөөр сүй тавьсан. Улмаар 2020 оны наймдугаар сард Дэйси Даув нэртэй охинтой болжээ. Тэд хамгийн сүүлд 2025 оны гуравдугаар сард “Vanity Fair Oscar” үдэшлэг дээр хамт харагдсан бөгөөд зургадугаар сард нь салсан гэх цуурхал тарсан байна.

Ингээд 2025 оны долдугаар сард Кэти Перри Канадын ерөнхий сайд асан Жастин Трюдотой болзож байгаа гэх мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ мэдээллийг албан ёсоор баталгаажуулсан нь ердөө хэдхэн хоногийн өмнө. Тэд хамт авхуулсан зургаа цахим сүлжээнд хийснээр Кэти Перри ийнхүү албан ёсоор улс төрийн салбарт романтик хүрээллээ тэлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-11 50.90.216.188

Хятад копи юм уу? Зураг дээр California gurls
гээд бичигтэй байх юмдаа.Эсвэл Канадаар тэгж бичдэг юм болов уу?

Avatar

Нэргүй 2025-12-11 66.181.179.206

VANXANDI BIEE UNELLEED XUCHINDUULI BOOW DOLOOJ XOXOJ TOMSGN XELEERE DOLOOX URN SHINEGENE AMSI80955877ANUSDI ALNI SEKSDEED

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж