УБТЗ-ын гол зам Ази-Европыг холбох гүүр болж байна

УБТЗ-ын гол зам Ази-Европыг холбох гүүр болж байна

УБТЗ-ын гол зам Ази-Европыг холбох гүүр болж байна

Монгол Улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болж эдийн засгийн өсөлтөө хурдасгах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Ази-Европыг холбосон хамгийн дөт коридорт тооцогддог “УБТЗ” ХНН-ийн гол зам чухал үүрэгтэй.

Сүүлийн жилүүдэд тус нийгэмлэгийн гол замаар дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэгний тоо жилээс жилд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 3557 чингэлгийн галт тэрэг ОХУ, БНХАУ-ын хооронд аялсан нь өнгөрсөн оны мөн үеэс 639 галт тэргээр илүү байна. Оны эцэс гэхэд “УБТЗ” ХНН өөрийн гол замаар 3800 галт тэрэг аялулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-10 202.9.40.137

18-р зуунда бга, уураар явдаг энэ зам ичээч. Ямар мал ингэж бичдэг бнааа.Мөнхийн алдагдалтай УБ-Дархан ороход 6 цаг явдаг энэ балайг үгүй хийж шинээр тавибал таарна.Онигоо. Ази европын гол зам гэх шиг…. МТЗ УБТЗ -д Эрүүл биш ийм юм чалчдаг гарууд нэлээд бдг. Мөнгө ш*** арга юм болов уу

Avatar

Нэргүй 2025-12-10 91.205.106.245

Хятадын төмөр замын хөгжлийг хар. Хэдэн мянган км хурдны төмөр зам жилд барьж байна. Дэлхийд хамгийн урт хурдны төмөр замын сүлжээтэй болсон. наад монголын төмөр замаа хөгжүүлээчээ. 18 дугаар зуун бишдээ?

Avatar

Нэргүй 2025-12-10 202.126.89.173

хятадаас орос руу транзит тээвэрлээд хэдэн төгрөгний ашиг олдог юм энэ талаар юу ч мэдээлдэггүй ер нь оросууд юм өгдөг юмуу, хөрөнгө оруулалт ч хийхгүй дэлхий дээрх хамгийн хоцрогдсон төмөр зам.

Avatar

Нэргүй 2025-12-10 66.181.190.112

ОРОСТОЙ ХАМТАРСАН НЭРТЭЙ ОРООСОН ДОГОНЦСОН ТОМОР ЗАМТАЙ АВИЛГАД ИДУУЛСЭН АЖИЛ УЙЛС НЬ ООДОЛДОГГУЙ СУЙРЧ СОНОСОН ГАЗАР ДАА ОРОСТОЙ ХАМТАРСАН БОЛГОН ИЙМ Л АДГИЙН БАЙХ ЮМ ДАА

Avatar

Нэргүй 2025-12-10 66.181.184.131

РЖД 4 триллион буюу 51 тэрбум долларын өрөнд орж дампуурахын наагуур юм болж байгаа. Хэдэн төгрөг өгөөд УБТЗ-аа оросуудаас салгаад авчихмаар байна

Avatar

Нэргүй 2025-12-10 202.9.41.69

Төмөр замаа зарим газраар 2 хэсэг явуулахгүй бол хэцүү болсон газрууд олон байгаа. Олон арван жил хэрэглэж байна.

Avatar

жнжн 2025-12-10 66.181.178.64

Сталины үед барьсан ганц нь бетон гүүргүй шулуун биш нугачаа ихтэй, донсолгоо ихтэй муу замаа одоо мянга магтаад яахав дээ. Хөөрхий байж байгаа нь их юм байгаа. Харин яагаад нүүрс зөөхөд 1-р зэргийн гэнэ үү асар өндөр үнэтэй төмөр зам тавиад энэ Ази-Европыг холбож байгаа нь сарампай чигээрээ байгаад байгаад хариулт өгөх хүн байна уу? Энэ сарампайгаа зарим газар нь гүүр бариад зарим газар нь нүхлээд 1 биш юм аа гэхэд арай дөнгүүр болгомоор юм даа.

Avatar

убөөб 2025-12-10 66.181.178.64

Сталины үед барьсан ганц нь бүтон гүүргүй шулуун биш нугачаа ихтэй, донсолгоо ихтэй муу замаа одоо мянга магтаад яахав дээ. Хөөрхий байж байгаа нь их юм байгаа. Харин яагаад нүүрс зөөхөд 1-р зэргийн гэнэ үү асар өндөр үнэтэй төмөр зам тавиад энэ Ази-Европыг холбож байгаа нь сарампай чигээрээ байгаад байгаад хариут өгөх хүн байна уу? Энэ сарампайгаа зарим газар нь гүүр бариад зарим газар нь нүхлээд 1 биш юм аа гэхэд арай дөнгүүр болгомоор юм даа.

Avatar

зочин 2025-12-10 66.181.166.196

УБТЗ угаасаа нэвтрүүлэх боломжийн хувьд дээд хязгаартаа бараг тулсан биз, дорвитой шинэчлэл хийж, хос төмөр замтай болохгүй бол хоосон гоё мөрөөдлөөр хол явахгүй, УБТЗ оросуудаас салж байж л хөгжил дэвшил яригдана, оросуудаасаа салаагүй цагт юу ч бүтэхгүй

Avatar

зочин 2025-12-10 66.181.166.196

Энэ замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлээд хос замтай болчихвол ч цөм авна даа, даанч оросуудын оролцоотой юм өөдөлдөггүйн сонгодог жишээ болоод өнгөрсөн зуунаараа л байгаад байх, оросуудаас салаагүй цагт УБТЗ-д дэвшил гарахгүй л болов уу

Avatar

зочин 2025-12-10 195.239.33.2

Манайхыг тойороод Манжуур болон КАЗАКСТАНААР асар их ачаа чингэлэг явж байна шуудээ. Асар их их менге олох боломж алдаж байгааг анхаармаар юм

Avatar

Нэргүй 2025-12-10 103.212.163.243

Naad zamaa orchin ueiin tsahilgaan hurdnii zam bolgoochee. Hedhen vagon iluu yavuulchihaad terendee bayasaad suuh yum.

Avatar

Нэргүй 2025-12-10 91.205.106.248

20 зууны төмөр замаар бахархаад байх юм байхгүй ээ. Наад төмөр замаа хувьчлаад хөгжүүл

Avatar

Gan 2025-12-10 203.23.199.2

Хос төмөр замаа бариачээ. Ачаалал нэмэгдвэл 1 урсгалаар зөрөх боломжгүй шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж