Ван И: Япон улс дайны цаг үеэ эргэн харахгүй байна

Ван И: Япон улс дайны цаг үеэ эргэн харахгүй байна

Ван И: Япон улс дайны цаг үеэ эргэн харахгүй байна

Хятадын гадаад хэргийн сайд Ван И Даваа гаригт (2025.12.08) Германы гадаад хэргийн сайд Иоханн Вадефултайтай уулзжээ. Эл үеэр Ван И Японыг өнгөрсөн үеийн дайныг мартаж, эргэн харахгүй байна гэж буруутгасан байна. Мөн өнгөрсөн сард Японы ерөнхий сайд Такаичи Санаэгийн Тайванийн талаар хэлсэн үгийг Ван И шүүмжилсэн гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэв. Тодруулбал, Такаичи парламентын хурлын үеэр Тайваньд хүч хэрэглэх нь Японы оршин тогтнолд заналхийлэх нөхцөл байдал гэж үзэж болно гэж мэдэгдсэн байдаг.

Ван И Даваа гаригийн уулзалтын үеэр "Герман улсаас ялгаатай нь Япон Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 80 жилийн дараа ч түрэмгийллийн түүхээ гүнзгий эргэцүүлэн бодоогүй" гэж мэдэгджээ.

Түүнчлэн Ван И Германы талаас Тайванийн талаарх Хятадын байр суурийг ойлгож, дэмжихийг хүссэн байна. Үүний дараа тэрбээр Бээжин хотноо сэтгүүлчидтэй уулзаж, Тайванийн хоолойн тогтвортой байдлын ач холбогдлыг онцолжээ. Тэрбээр "Хэрэв одоогийн нөхцөл байдалд өөрчлөлт гарах гэж байгаа бол үүнийг энх тайван, зөвшилцөл, хэлэлцээрийн замаар хийх ёстой" гэж хэлсэн байна.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж