Хөдөө орон нутагт дизель түлш, шатахуун тасалдсан байгаа талаар өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы ээлжит хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл мэдээлсэн. Уг асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай өнөөдөр /2025.12.9/ мэдээлэл өгөв.
Тэрбээр "Хөдөө орон нутаг болон алслагдсан газруудыг шатахуунаар хангах бус Уул уурхай руу нийлүүлэх нийлүүлэлт давамгайлсан учир орон нутагт түлш тасрах эрсдэл үүссэн. Нефть импортлогч нартай хийсэн өчигдрийн хурлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд албан үүрэг өгсөн. Тодруулбал, орон нутгуудын шатахуун түгээх станцуудыг нэн тэргүүнд түлшээр хангахыг үүрэг болгоод байна. Шатахууны импортын хувьд бол энэ сар гарсаар эхний найм хоногт 50 мянган тонн дизель түлш импортолсон байна. Энэ нь Монгол Улсын сарын хэрэглээний 40 орчим хувь нь. Монгол Улсын тухайд нэг сард 120-130 мянган тонн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хамгийн сүүлд гэхэд 123 суманд шатахуун хүргээгүй байна гэсэн мэдээлэлтэй байсан. Учир нь дээр хэлсэнчлэн орж ирсэн түлшийг эхлээд уул уурхай тээврийн компаниуд руу хүргээд 330 сум руу хүргэхгүй байсан гэсэн үг. Дээрээс нь манай гол ханган нийлүүлэгч ОХУ-ын нөхцөл байдал өдөр бүр өөр, өөр байна. Гэхдээ Монгол Улсад газрын тос ханган нийлүүлэх Засгийн газар хоорондын хоёр улсын байгуулсан хэлэлцээрийн дагуу бүтээгдэхүүнээ тасралтгүй нийлүүлнэ, хангалт хэвийн байгаа. Ирэх долоо хоног гэхэд бүх сум руу дизель түлш нийлүүлж хангалт хэвийн болно. Харин АИ-92 шатахууны хувьд орон нутгуудыг хангасан байгаа" гэлээ.
3,548.92






















































Нэргүй 2025-12-09 66.181.181.11
Хэрэглэгч нийлүүлэгч нарын л асуудал ш дээ. Үүнд хөндлөнгөөс, тэр дутмаа, төрөэс оролцоод хэрэггүй байх аа. харин тусгай зөвшөөрөлгүй болгох, үнийг чадөөдөх хэрэгтэй байх…
Норовжав 2025-12-09 103.57.93.80
түлш нь байгаа юм байж су мдын сав нь хоосон бёйгаа юм байна Тэгвэл тээврийн машин нь хүрэлцээтэй юм уу тооцоо байна уу Тээвэрлэлтийн байдлын тухай мэдээлэл байхгүй гол гацаа нь тээвэрлэлтэнд байгаа юм биш үү
Зочин 2025-12-09 66.181.180.245
Тэр түлшээр чинь уул уурхайн компаниуд ажиллаж байж та нар төсвийн цалин , идэж уух хулгай хийх мөнгөө олж бгаа биз дээ
Нэргүй 2025-12-09 112.72.15.202
орж ирсэн шатахуундаа нөгөө хогийн юмнуудаа холих гэж хамаг цаг аваад байгаа юмаа
Иргэн. 2025-12-09 43.228.129.139
Зах зээлийн эрэлт нийлүүлэлтээ дагасан байна. Гэхдээ Стратегийн бүтээгдэхүүний хувьд төр ямар нэг зохицуулдаг, бодлогоо тулгадаг эрх зүйн зохицуулалт яалтачгүй хэрэгтэй юм байна.
Нэргүй 2025-12-09 103.168.34.118
Дамдиааа чи ингэж муурийн сахлаар оролдож байгаад хусагдвааа
Нэргүй 2025-12-09 203.98.77.4
дарга нар нь яамар ч арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байна үнхээр жулдаж байна
Нэргүй 2025-12-09 103.57.93.144
Тэр нефть импортлогчтд чинь яг жинхэнэ Монгол наймаачин зангаар л ажиллаж. Наад хэдхэн ТоП нефть импортлогчдоо одоо төрийн дарамт үзүүлэр цаг болоогүй юу ?