Такаичигийн Тайванийн талаарх мэдэгдэл гатлага онгоцны үйлчилгээг тасалдуулав

Такаичигийн Тайванийн талаарх мэдэгдэл гатлага онгоцны үйлчилгээг тасалдуулав

Такаичигийн Тайванийн талаарх мэдэгдэл гатлага онгоцны үйлчилгээг тасалдуулав

Хятадын Шанхай хотыг Японы баруун хэсгийн Осака, Кобэтэй холбодог гатлага онгоцны үйлчилгээг Бээжингийн хүсэлтээр түр зогсоожээ. Японы ерөнхий сайд Санаэ Такаичигийн Тайванийн талаарх мэдэгдлийн дараа Токио, Бээжингийн харилцаа хурцадсаар байгаагийн нэг илрэл нь энэ юм.

Осакад төвтэй "Jian Zhen Hao" гатлага онгоцны үйлчилгээ үзүүлэгч компанийн мэдээлснээр, түр зогсолт Бямба гаригаас /2025.12.16/ эхэлжээ. Хоёр улсын хоорондын аяллын аюулгүй байдлыг баталгаажуулах боломжгүй тул ийм шийдвэр гаргасан гэж Хятадын тал тайлбарласан байна. Үйлчилгээ хэзээнээс хэвийн байдалдаа орох нь тодорхойгүй гэдгийг оператор компани Даваа гаригт мэдэгдсэн. Мөн урьдчилан захиалсан байсан бүх тасалбарын буцаалтыг хийж байгаа аж.

Шанхайгаас Осака, Кобэ ордог уг үйлчилгээ Covid-19 цар тахалтай холбоотойгоор даруй таван жил тасалдсаны эцэст өнгөрсөн зургадугаар сард эргэн сэргээд байсан билээ.

Арваннэгдүгээр сарын 7-нд хэлсэн Такаичигийн үгнээс болж Хятад улс Японд үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлсээр байна. Эргэн сануулахад, Такаичи тухайн үед мэдэгдэл хийхдээ "Хэрвээ Хятад улс Тайваньд халдан довтолбол энэ нь Японы оршин тогтнолд заналхийлж магадгүй. Иймд Японы Өөрийгөө хамгаалах хүчин хариу арга хэмжээ авах боломжтой" гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-09 202.179.25.254

Рок дагаж дэлчигнэсэн бөмбөрчин авгай ямар ч улс төрийн мэдлэг үг хэллэг байхгүй

Avatar

Нэргүй 2025-12-09 202.126.90.47

Японд бас нэг эмгэн шулам гарав удахгүй үхэх гэж бж хэрүүл хийгээд амьсгаа чавганц

Avatar

Нэргүй 2025-12-09 59.153.113.82

16-н чинь болоогүй байна мангар аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж