Ли Жан Хи: Олгой булаг компанийн зүгээс сүрдүүлж дарамталсан

Ли Жан Хи: Олгой булаг компанийн зүгээс сүрдүүлж дарамталсан

Ли Жан Хи: Олгой булаг компанийн зүгээс сүрдүүлж дарамталсан

БНХАУ-ын иргэн Ли Жан Хуа Олгой булаг компанийн асуудлын талаар өнөөдөр /2025.12.9/ мэдээлэл хийв.


Тэрбээр ”Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрлах Олгой булаг компанийн Төхөм уурхайтай 2017 оноос хамтын ажиллагааг эхлүүлж, гэрээ хийсэн. Гэрээний нийт хөрөнгө оруулалт 51 тэрбум  төгрөг болж, тээвэрлэлтийг зардлыг манай компанийн зүгээс гаргасан. Гэрээнд заагдсаны дагуу 52 хувийн хувьцааг бидэнд олгох ёстой байсан. Манай зүгээс олборлолт, тээвэрлэлт, зам тавих зэрэгтэй холбоотой хөрөнгө оруулалтыг хийж дууссан. Гэвч бидэнд одоог хүртэл гэрээнд заагдсан хувьцаагаа олгоогүй, тусгасан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй учраас бид хууль шүүхийн байгууллагад хандсан. Хэдий энэ хэргийг хууль шүүхийн байгууллагад өгсөн боловч Олгой булаг кампанийн талаас биднийг удаа дараа сүрдүүлж айлган, дарамталсан. Тухайн үйлдэл нь бидний сэтгэл санаа болон аюулгүй байдалд маш ноцтойгоор хүндээр тусаж байгаа. Мөн хөрөнгө оруулагч миний нэр хүндэд халдаж цахим орчинд ташаа мэдээллийг олноор тарааж байгаа учраас би уг мэдэгдлийг хийж байна.

Гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулагчийн талаас шаардлагатай бүх хөрөнгө оруулалтыг хийсэн. Үүнд 100 гаруй машин, техник тоног төхөөрөмж, 20 км сайжруулсан зам, засварын ажил, уул уурхайн кемпийн бүтээн байгуулалт тохижилтын ажил болон хөрс хуулалт тээвэрлэлт, Төхөмийн уурхайн Монгол Улсад төлөх ёстой байсан бүх татвар хураамжийг төлсөн боловч  бидэнд ямар ч ашиг олгоогүй. Хамтын ажиллагаа элүүлснээс зургаан сарын дараа 2017 оны арванхоёрдугаар сарын 5-нд “Нэг бүс нэг зам” нэртэй нүүрсний олборлолтын компанийг байгуулсан. Хувьцаа эзэмшигчийн хувьд миний төрсөн охин Сун Ляна 51 хувь, Олгой булаг ХХК 44 хувь, Чимэдсүрэн таван хувийг эзэмших ёстой. Энэ гэрээний дагуу “хөрөнгө оруулагч талын зөвшөөрөлгүйгээр гуравдагч компанитай хамтран ажиллахгүй” гэсэн заалт байгаа боловч 2020 оны Covid-19 цар тахлын улмаас Монгол Улсад ирэх боломжгүй болж, Олгой булаг компанийн олборлолтын ажлыг дангаар хийж эхэлсэн. Энэ үеэс эхлэн тус компани гэрээний заалтыг зөрчиж, хөрөнгө оруулагчийн талын хамтын ажиллагаанаас гарсан.

Нүүрсний нийлүүлэлт, тээвэрлэлтийг зогсоож, гуравдагч талтай хамтран олборлолт, тээвэрлэлт, борлуулалтыг зөвшөөрөлгүй хийж, маргаан үүсэж эхэлсэн. Маргааныг шийдвэрлэх гээд Олгой булаг компанитай хэлэлцээ хийх гэж уулзсан боловч Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар нь “Та нар мөрийтэй тоглоод алдсан гэж бод. Бүгд манай талд байгаа” гэж хэлсэн. Монгол Улсын шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Хуулийн дагуу зөв шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна” гэв.

Н.ЦОЛМОНБААТАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-09 103.57.92.74

энэ бол үнэн шүү дээ ёстой нэг шившиг юм аа хүний 50тэрбум төгрөг залилчихсан гэтэл ганц гар утас залилсан гэх хэрэгээр 21 хэн настай сайхан залууг цагдаа нар зодоод алчихсан байдаг шүү дээ арай ч дээ

Avatar

Нэргүй 2025-12-09 66.181.188.31

зүгээр шударгаар ажиллачихаж чаддаггүй дуракууд юмаа. Бүгд л залилах, мэхлэх, хуурах, дээрэмдэх, дон тусдаг юм байхдаа.

Avatar

Нэргүй 2025-12-09 188.162.254.17

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!

Avatar

Хүрэлбаатар 2025-12-09 103.212.117.233

Ичмээр юм даа гэхээс өөр үг олдохгүй байна. Аливаа шат дамжлагагүйгээр шууд шүүхээр хохирлыг нь барагдуулах шийдвэр гаргуулбал зохино.

Avatar

Нэргүй 2025-12-09 66.181.184.123

Энэ хулгайчуудаас болж хятад Монголын дайн эхэлнэ шүү..

Avatar

Нэргүй 2025-12-09 103.229.121.198

Нөгөө ард түмэн дайтаж,засгийн газар нь үйлдэнэ

Avatar

Ааа 2025-12-09 103.212.118.54

энэ улсад хууль бна уу. тэр Дорлигжав нохойг дүүтэй нь хамт шалгаач

Avatar

nergui 2025-12-09 184.185.222.15

ingej bulaigaa chirj bolohgui, olon ulsiin shuuhed duudagdval budaa bolno. Uvs Dorligjav erh medlee buruu ashiglaj tenegtelgui hohirliig n hurdan baragduul. iim zuil bainga garaad baival Hyatadiin army orj irehed 1 alham oirtono shuu. Hyatadiin army hyatad irgediin ami nas, ed horongiig uls dotroo todiigui olon ulsad hamgaalna gesen nomloltoi.

Avatar

Нэргүй 2025-12-09 66.181.178.127

монголчууд бид ичих булчирхайгүй болтлоо тэнэгэрсэн хүмүүс шүү . энд бичсэн сэтгэгдлүүдийг уншихад л өмнөөс нь ичиж гутаж байна . "хужааг луйвардах нь зөв" л гэнэ, "юугаа хийж хамтарсан юм" л гэнэ. луйвардуулаад хохирчихсон байхад нь "зайлаач" л гэнэ. бид чинь ийм луйварчин улс гэж үү. нэр нүүрээ бодох ухаан байна уу. ямар богино бодож байнаа. монгол бараг бүх зүйлээ урд хөршөөсөө авч амьдралаа залгуулж байгаа шүү дээ. тэд хилээ зүгээр хэд хоног хаахад бид ямар байдалд орохоо төсөөлж байна уу.

Avatar

Нэргүй 2025-12-09 202.9.46.12

Дорлигжав болон түүний хамсаатнуудыг барьж, шалгах ёстой. Монгол улсын нэр хүндийг баастаж дууслаа.

Avatar

Нэргүй 2025-12-09 59.153.115.124

Монголчууд нутагтаа арслан бар шиг Хятадуудыг доромжлоод байдаг, харин гадаадад монголчууд хятадуудад дээрэлхүүлдэг. Монголчууд эндээс онгоцонд суугаад л гөлөг болдог.

Avatar

Зочин 2025-12-09 202.55.188.105

Дорлигжавыг Ерөнхий прокурор байх үед нотлох баримттай эрүүгийн ноцтой хэргийг шалгуулах гэж үүдийг нь сахиад дийлээгүй шүү. Нийслэлийн прокурор Сагсай гэдэг нөхөр шалгахгүй байж хэрэгсэхгүй болгож шийдээд " ерөнхий прокурорт ханд " гээд түлхчихдэг. Ерөнхий прокурор Долигжав нь " Нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгочихсон юм байна " гээд хэрэгсэхгүй болголоо шийдчихдэг. Байцаагч нар " одоо ч үнэн юм гэж байхгүй хэцүү болсон шүү дээ " гэж хэлээд суудаг байсан.

Avatar

Бат 2025-12-09 202.126.90.141

яасан муухай хогнууд вэ хүний хөрөнгийг сүйд хайчлаад шүүдээ

Avatar

Дорж 2025-12-09 103.212.116.250

монголын шүүх яаж шийдэхийг харж дээ. иргэдээ хамгаална гээд хятадын цэрэг ороод ирэхвий дээ

Avatar

Нэргүй 2025-12-09 202.9.46.137

Тийм хэцүү байгаа юм бол зайлна л биз дээ. Юундаа зууралдаад байдаг юм.

Avatar

Нэргүй 2025-12-09 122.201.31.64

Чимэдсүрэн аль вэ. Татварын дарга байсан арай биш бээз

Avatar

Нэргүй 2025-12-09 103.212.119.179

Очиж очиж өлөн Дорлигжав мэтийн новшнуудтай наалдахаар аргагүй. Цайрсан луйварчид гэж

Avatar

Нэргүй 2025-12-09 66.181.189.148

хэзээ ьа нар хужаад хайртай болов, хужааг луйвардах нь зө.

Avatar

М.Амар настан. 2025-12-09 66.181.179.73

Болж бүтэхгүй бүхэнд Дорлигжав гэж П.И.З.ДА оролцсон байх юм.Энэ ла.лар Эрдэнэтийн дарга үеэс ,прокурор байхдаа их будлиан тарьсан этгээд.Муу новштой тооцоо бодох цаг ирнээ.

Avatar

Нэргүй 2025-12-09 66.181.160.9

луйварчид нь ил байхад төр засаг арга хэмжээгээ аваа

Avatar

Нэргүй 2025-12-09 66.181.182.137

х***а зайлаач эээ…

Avatar

зочин 2025-12-09 66.181.160.99

Моголчуудад итгэж мөнгөө чирж ирж л байдаг …Таанар байтугайг нь хулхидан шдэ

Avatar

Нэргүй 2025-12-09 66.181.188.159

Луйварчин Монголчууд аа гэж.

Avatar

Нэргүй 2025-12-09 202.21.125.22

Дорлигжовын балаг дуусахгүй юм даа

Avatar

Нэргүй 2025-12-09 66.181.161.86

газао нутагаа зараад та нар юуч олж долоохгүй

Avatar

Нэргүй 2025-12-09 203.91.115.41

За дээрэмдээд эхэллээ. б** тулгышдээ бүр.

Avatar

Сосорбарам 2025-12-09 202.126.91.56

Дорлигжав байнга ийм луйварт холбогдож явах хүн юмаа

Avatar

ЗОЧИН 2025-12-09 203.91.115.46

ХУЖААНУУД ТЭНЭГ АМЬТАД БИШ НЭГ Л ӨГЛӨӨ ХӨРӨНГӨӨ ХАМГААЛНА ГЭЭД ЦЭРГҮҮД ОРООД ИРВЭЛ ЯАХ БОЛ. ТЭД ЗҮГЭЭР Л ЦАГИЙН БАЙДАЛ ЯАЖ ЭРГЭХИЙГ ХҮЛЭЭГЭЭД ХЭВТЭЖ БАЙГАА. х***а САНААГ ТЭНЭГ МОНГОЛЧУУД БАРАХГҮЙ.

Avatar

Нэргүй 2025-12-09 202.131.248.226

manaihan im muuhai bmaargui bna, hediigeer hyatad hun ch gelee ene huniig ter hohirooson humuus hohiroliig ni baragduulah heregtei shde

Avatar

Нэргүй 2025-12-09 59.153.112.68

Хүнийг ингэж луйвардаж болохгүй шдээ. Ядахдаа оруулсан хөрөнгийг нь буцааж өг. Дорлигжав бол иймэрхүү юм хийдэг гэсэн. ЭБИ юм бна.

Avatar

Зочин 2025-12-09 162.229.191.188

Угаасаа төлөвлөж байгаад луйвардсан байна даа. Гаднынхныг сэгсрэх гэсэн гарууд их бий.

Avatar

Дарь 2025-12-09 66.181.160.30

Дорлигжав гэж хүн хог байнаа?

Avatar

Нэргүй 2025-12-09 103.57.93.144

Мөн хамтрах түншээ олж дээ. Хятадууд хэзээ ч яг хамтрая ажитлая гэсэн нэгэнтэй хамтардаггүй. Тэгээд баахан дундын зуучлагч нарын үгэнд орж хулхидуулаад

Avatar

Нэргүй 2025-12-09 66.181.167.151

Gandii hurungu oruulagch nariig huuli huchnii baiguullagtai niileed ailgaad icheegeed deeremdeed huuguud shivshigee ch tarij duusahgui yumdaa

Avatar

иргэн 2025-12-09 202.55.191.194

ОДОО ЛУУВИРАА ЗОГСОО МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД ШЭВШИГ БОЛЖ БНА ДАА

Avatar

Нэргүй 2025-12-09 103.57.93.144

Монголчуудын луйвар зогсохгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж