“Paramount” компани “Warner Brothers Discovery”-д илүү үнэ санал болгов

“Paramount” компани “Warner Brothers Discovery”-д илүү үнэ санал болгов

“Paramount” компани “Warner Brothers Discovery”-д илүү үнэ санал болгов

АНУ-ын “Paramount” компани Даваа гаригт (2025.12.08) мэдэгдэл хийж, “Warner Brothers Discovery”–г худалдаж авахын тулд “Netflix”-тэй өрсөлдөхүйц, бүр илүү сайн санал гаргана гэж мэдэгдэв. Өнгөрсөн Баасан гаригт “Netflix” компани “Warner Bros.”-ийг 72 тэрбум ам.доллараар худалдаж авах тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн. Харин “Paramount” компани 108.4 тэрбум ам.долларын саналыг хувьцаа эзэмшигчдэд тавих гэж буйгаа мэдэгдлээ.

“Paramount”-ын хэлснээр,“Warner Brothers Discovery”-д тавьсан санал нь "Netflix"-ээс ч ашигтай. Тодруулбал, 18 тэрбум ам.долларын бэлэн мөнгө хувьцаа эзэмшигчдэд өгөх бөгөөд нэр шилжүүлэх үйл явц илүү хялбар байх болно гэж амлаж байна.

Мөн “Netflix”-ээс ялгаатай нь “Warner Bros.”-ийн кабель телевизийн сувгуудыг ч мөн худалдаж авна. Тиймээс “Paramount” нь хувьцаа эзэмшигчдээс “Netflix”-ийн саналаас татгалзахыг хүссэн байна. Учир нь “Netflix”-ийн санал хэтэрхий өөдрөг, бодит бус тооцоололд үндэслэсэн гэж “Paramount” шүүмжилж байна. Түүнчлэн тус компани "Netflix"-ээс өрсөж, 12 долоо хоногийн хугацаанд 6 удаа худалдан авах санал хүргүүлсэн гэж мэдэгджээ. “Paramount”-ын гүйцэтгэх захирал Дэвид Эллисон хэлэхдээ, “Бидний санал Холливудийг илүү хүчирхэг болгоно. Энэ нь уран бүтээлчид, үзэгчид, кино театруудад ашигтай” гэж онцлон тэмдэглэжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж